• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 

"Сэтгэл судлалын үндэсний төв"-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Хөл хорио нь бидний амьдралын хэмнэлд олон өөрчлөлт оруулж байна. Өмнө нь 05:30 цагт босч, тухайн өдрийнхөө бэлтгэл ажлыг амжуулчхаад 06:40 цагт хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гардаг байсан. 

Харин хөл хорио тогтоосны улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон учраас өглөө босох цаг маань нилээд хойшилсон. Хүүхдүүдээ гэртээ харж байгаа учир илүү тайван байна. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

“Өглөө болгон дандаа шинэ” гээд гоё дуу байдаг даа. Үүрийн шувуудын жиргээ шинэхэн, үүлээ хайсан тэнгэр шинэхэн, үлээх салхины амьсгаа шинэхэн, өглөө болгон дандаа шинэ гээд. Энэ дуу шиг өглөөг өөдрөг, сайхан бодлоор эхлүүлэх дуртай. 

Өглөөг ямар бодлоор эхлүүлэх нь тухайн өдрийн сэтгэл зүйг тодорхойлдог гэсэн үг. 

Бага байхад шугамын радиогоор “Өглөөний санамж” гээд 25 зөвлөмж явдаг байсан. Тухайн зөвлөгөөг тогтмол сонсдог байсан учраас сэтгэлд минь ихэд хоногшсон. Тиймээс одоо ч тус зөвлөгөөг цахим хувилбараар нь сонсдог. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Гэрээсээ ажиллахын хажуугаар хүүхдүүдээ харж байгаа. Манай байгууллага коронавирусийн цар тахлын үед сэтгэл зүйн зөвлөгөөг цахимаар өгч байгаа бөгөөд хөл хорионы үед сэтгэл зүйгээ хэрхэн зохицуулах талаар бичлэг, ярилцлага хүргэж байна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Өөрийн хичээж чадах хамгийн сайнаараа байхыг эрмэлздэг. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Бидэнд биеийн дархлаатай адил сэтгэл зүйн дархлаа ч тун чухал. Гадаад орчин, нөхцөл байдлаас шалтгаалан бидний сэтгэл зүй хэлбэлзэж байдаг. 

Гэхдээ орчин нөхцлөөс шууд хамааралтайгаар өөрийгөө мэдэрч, хүлээж авах нь тийм ч зөв алхам биш. Харин сэтгэл санаагаа зөв удирдаж, чиглүүлэх нь маш чухал. 

Үүнийг бид хөл хорио тогтоосон энэ үед илүү ихээр мэдэрч, өөрөө өөртэйгөө нүүр тулж буй. Тиймээс зөв үзэл, бодолтой байж, бусдад санаа тавьж, сэтгэл зүйн дархлаагаа дэмжээрэй. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ