A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |
|
УДЭТ-ын "Захиргаа, удирдлагын хэлтэс"-ийн дарга, СТА, жүжигчин Б.Отгонбатыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Өглөө ихэвчлэн 07:00-07:30 цагт босдог. Өглөөний цайгаа уусныхаа дараа ойр зуурын бэлтгэлээ хангачихаад бурхандаа мөргөөд ажилдаа гардаг.
Өглөөг гэгээлэг бодлоор эхлүүлэхийг эрмэлздэг. Тиймээс тухайн өдөр амжуулах ёстой төлөвлөсөн ажлууд болон бусдад амласан амлалт байгаа эсэхийг эрэгцүүлэн боддог.
Өнөөдөр УДЭТ-ын чанар, удирдлагын тогтолцоо буюу ISO:9001-ийн менежмэнтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ стандартыг хэрэгжүүлэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх баг, хамт олон, багштайгаа уулзаж, сургалтын хөтөлбөрөө боловсруулна.
Мөн СУИС-ийн багш нар маань “Бид сайн, сайхныг дагуулна” гэх нийгэмд эерэг хандлага түгээх, оюутан залуусыг цахим хичээлээ хийхэд уриалах, коронавирусийн цар тахлын үед сэтгэл зүйн дархлааг инээдээр дэмжих зорилготой “чалленж”-д намайг Л.Чаминчулуун багш маань дуудсан. Энэ “чалленж”-д нэгдэж, цахим хуудастаа байршуулахаар төлөвлөсөн. Мөн оюутнуудынхаа цахимаар илгээсэн бие даалтуудыг хянаж, онлайнаар хурал зохион байгуулна.
Хүнд далдын хүч, бусдын дэмжлэгээс илүү өөртөө итгэх хэрэгтэй гэж боддог. Залуу хүн завгүй байх тусмаа аз жаргалтай, амжилттай байдаг гэдэг үг бий. Ажилтай байх нь амьдралтай байхын эхлэл шүү, тиймээс хийж бүтээцгээе гэж уриалах дуртай.
Миний аз жаргалын тарни бол залуу хүн завгүй тусмаа аз жаргалтай бөгөөд амжилттай гэдэг үг.
Би багасаа "Найрамдал зуслан"-д үйлчлэгчээс эхлээд дэд захирал хүртэл ажилласан. СУИС-д ирээдүйн жүжигчдийг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс хичээлээ зааж, багшилж байна.
Хүн магтаалд ташуурахгүйгээр, зэмлэлд уруудахгүйгээр магтаал, зэмлэл хоёрыг зэрэг залж явбал амьдрах ухаантай байдаг гэж П.Цэрэндагва багш маань хэлдэг. Тиймээс залууст өөртөө цаг гаргаж, өөрийгөө хурцалж, би гэхээс илүү бид, бид гэхээс илүү эх орныхоо төлөө юу хийж болох вэ хэмээн бодож, өнөөдрөөсөө илүү ихийг хийж бүтээгээрэй.
Чиний амьдралын хамгийн том дайсан бол чи өөрөө бас цаг хугацаа. Тиймээс цаг хугацаатай уралдаж, амьдралыг өөдрөгөөр харж, эерэг өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээрэй хэмээн зөвлөе.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|