• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0
 

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал, инженер, Ж.Золжаргалыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 07:30-08:00 цагт босдог. Дараа нь цайгаа ууж, и-мэйлээ шалгаж, өнөөдөр амжуулах ажлуудаа төлөвлөчхөөд ажилдаа гардаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Ажлаа шижигнэтэл амжуулчхаад эртхэн амарна даа гэсэн бодлоор өглөөг эхлүүлдэг. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

МҮОНТ-д "Монгол инженер" нэвтрүүлгийг хөтөлдөг. Энэ нэвтрүүлэг маань иргэдэд техникийн мэдлэгийг хялбаршуулсан байдлаар ойлгуулах, нийгмийн хөгжилд инженерийн ямар шийдлүүд байдаг талаарх ойлголтыг өгөх зорилго бүхий танин мэдэхүйн нэвтрүүлэг. Иргэд техникийн мэдлэгтэй байснаараа нийтээрээ зөв шийдлийг дэмждэг болно. Генийн инженерчлэлтэй холбоотой шинэ контент бүтээх талаар инженерүүдтэйгээ ярилцана. 

Өвлийн улиралд цахилгаан, дулааны 90 гаруй хувийг, гадаадаас орж буй орлогын тал нь нүүрснээс бүрддэг ч нүүрсний талаар нэгдсэн мэдээлэл, бодлого байдаггүй. Хүмүүс энэ талаар буруу, зөрүү ойлголттой байдаг учраас Нүүрсний ассоциаци энэ хүрээнд "Монгол нүүрс" гэх эмхтгэлийг хийж буй. Энэ ажил дээр ажиллаж буй судлаачидтайгаа өнөөдөр уулзахаар төлөвлөсөн.

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Миний аз жаргалын тарни бол хүүхдүүдээсээ амжилт хүсье ааваа гэх урмын үгийг сонсох.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуу хүн дуртай зүйлээ зоригтой хийх хэрэгтэй. Залууст маш олон боломж бий. Орчин үеийн техник, технологийн хөгжил болон мэдээллийн тусламжтайгаар Монголд байгаа залуу, Америкийн томоохон хотод амьдарч буй залуугаас ч илүү их мэдлэг, мэдээлэлтэй байх боломжтой болсон. Хэрэв чи өөрөө хүсвэл боломж бий. Тиймээс бодож буй зүйлээ зоригтой эхлээрэй гэж зөвлөе. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ