A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 107 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 107 | |
|
Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Гэр бүлийн хөгжлийн хэлтэс"-ийн ахлах мэргэжилтэн Н.Хөхөөг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
07:00 цагт босдог. Өглөө босоод хамгийн түрүүнд цаг агаарын мэдээ уншдаг. Ажилдаа гарахаасаа өмнө өглөөний цайгаа ууж, и-мэйлээ шалгаж, уулзахаар товлосон хүн байгаа бол утсаар ярьдаг.
Өнөөдөр ямар ажил амжуулж, хийж дуусгасан байх ёстой билээ хэмээн боддог. Ажлуудаа чухлаас нь эхлэн эрэмбэлэн, төлөвлөдөг. Хамт олонтойгоо хөгжилтэй зүйлс ярьж, инээдээр дархлаагаа дэжчихээд ажлаа эхлэдэг.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажлуудаа онлайнаар олон нийтэд хүргэж байна. Тиймээс гэр бүлийн харилцаатай холбоотой онлайн хичээлийн агуулга бэлтгэх, эхний хичээлүүдийн видео бичлэг хийлгэх ажлыг зохион байгуулна.
Гэр бүл, хүүхдийн асуудалд сөргөөр нөлөөлж буй архидалтын асуудал, архинд донтох байдлаас урьдчилан сэргийлэх ажлын удирдамж боловсруулах, гэр бүл цуцлалттай холбоотойгоор хийсэн шинжээчийн дүгнэлтийг шүүхэд хүргүүлнэ. Мөн дөрөвдүгээр сарын 30 буюу өчигдөр дэлхий нийтээрээ хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг өдөр. Тиймээс тухайн өдөр зохион байгуулах уулзалтуудад оролцсон.
"Бүх зүйл болно, бүтнэ. Оролдоод үз” гэдэг үгийг өөртөө байнга хэлдэг.
Бүх зүйлийг чадахгүй, бүтэхгүй хэмээн бүү бодоорой. Болгож, бүтээх гэж чин сэтгэлээсээ хичээж, оролдож чадвал дараа нь харамсахгүй.
Алдаа гаргадаггүй, төгс хүн гэж энэ дэлхий дээр үгүй билээ. Алдаа, оноо бүр нь амжилтын тань баруун, зүүн гар чинь байх болно хэмээн хэлэхийг хүсч байна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|