A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 115 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 115 | |
|
Youth Opportunities ОУБ-ын Монгол дах төлөөлөгч, Төв Ази хариуцсан зохицуулагч Ч.Золзаяаг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Хөл хорио тогтоохоос өмнө нь 06:00-7:00 цагт босч, ажлын бэлтгэлээ хийдэг байсан. Одоохондоо гэрээсээ ажиллаж буй учраас өглөө 08:00 цагт босч байгаа. Хүүхдүүдээ сэрэхээс өмнө 108 мөргөл дасгалаа хийж, сонирхолтой подкастууд сонсдог.
Харин дараа нь хөл хорионы үеэр зарлагдаж буй олон улсын үнэгүй онлайн сургалтуудад хамрагдаж байгаа. Яг одоо сууж байгаа хичээл маань MitX бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх сургалт болон онлайн IELTS бэлтгэх курсдээ сууж байна. Бас өглөөний цайгаа бэлдэж амждаг.
Яг одоо гарааны бизнесийнхэнд их хүнд үе тохиож байна. Асуудал бүхэн боломж тул асуудлуудтайгаа нүүр тулах их чухал гэж бодож хичээж байна. Өдөр бүрийг нэг хийсэн зүйлтэй байлгаж, эерэг байхыг хичээж байна.
Саяхан Youth opportunities ОУБ-ынхаа тэтгэлэгт хөтөлбөрийн онлайн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулж дуусгасан. Одоо онлайн сургалтын платформ eclass.mn сайтынхаа хөгжүүлэлт дээр төвлөрөн ажиллаж байна.
Дэлхий ертөнц хурдацтай хөгжихийн хирээр бид хүссэн, хүсээгүй дижитал шилжилтэд шилжиж буй. Чиг хандлага нь онлайн сургалтаар ажил, хичээлийнхээ хажуугаар өөрийгөө чадавх жуулах, дэлхийн аль ч улсын боловсролыг эзэмших боломжууд их байна.
Энэ боломжийг Монгол хэл дээрээ амар хялбар аргаар авах, нөгөө талаар контент бүтээгч, чөлөөт уран бүтээлч мэргэжилтнүүд нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжийг хоёр талд олгодгоороо давуу талтай энэ талбарыг бий болгохоор ажиллаж байна.
Хоёр жилийн өмнө би оффист нэгэн томоохон байгууллагад ажилладаг байсан. Өдөр бүрийн хийх ажил нь адилхан, өөрийгөө хөгжүүлэх сорих зүйлгүй нэг хэвийн байдлаасаа ямар ч урам зориггүй болж буйгаа мэдэрсэн. Тиймээс маш зоригтойгоор ажлаасаа гарч, хувийн бизнесээ эхлүүлж байлаа. Алдаж, оносон зүйл олон ч маш их зүйл сурч, хүссэн зүйлээ бодит болгосон учраас асар их урам авдаг юм билээ.
Эмэгтэй хүн, ээж хүний хувьд өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийх, бие даасан байх гэдэг маш чухал. Өөдрөг байхын нууц бол дуртай, хүссэн зүйлээ хийх гэж боддог.
Цаасан дээр буусан бүхэн биелдэг гэдэгт итгэдэг. Залуучууд маань дотроо бодож мөрөөдөхөөс илүү цаасан дээр аливаа төлөвлөгөө, мөрөөдлөө буулгаж хэвшвэл энэ үйлдэл тань мөрөөдлөө биелүүлэх эхний алхам болдог.
Тиймээс яг одоо хуримтлал үүсгэ, хийхийг хүссэн зүйлээ бич, сургалтад сууж төлөвлөгөөгөө гарга гэж хэлмээр байна. Интернет хөгжсөн энэ үед бид юуг ч хаанаас ч олж, бүтээж болох даяарчлагдсан нийгэмд байгаагаа маш сайн ашиглах хэрэгтэй.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|