• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0
 

Хөдөлмөрийн Үндэсний Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06:30-07:00 цагийн хооронд босдог. Тогтмол өглөө бүр амжуулдаг ажил гэвэл шинээр ирсэн мэйл, фейсбүүкийн чатаа шалгаж, хариу илгээдэг.

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөөг аль болох өөдрөгөөр л эхлүүлэхийг хичээдэг. Өнөөдрийн ажлууд бүгд бүтнэ, болно гэсэн эерэг бодлоор эхлүүлдэг.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр шинэ долоо хоног эхэлж байна. Зөв хүн электорат эвсэлийн маань УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах долоо хоног байгаа. Тэгэхээр маргааш үүний дагуу төлөвлөгөөт ажлуудаа хийнэ. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Тухайн өдрийг өөдрөгөөр эхлүүлэхийн тулд өглөө босоод л "инээх" хэрэгтэй. Өглөө заавал ороо хураах хэрэгтэй гэдэг бас чухал дадал. Энгийн өдөр тутмын үйлдэл болох шүд, нүүр, гараа угаачихаад толиндоо хараад инээж бүх зүйлийг сайхнаар эхлүүлэх хэрэгтэй.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Монголчууд бид 3 сая гаруйхан хүн бий. Хүн төрөлхтний ололт, амжилтаас суралцахын тулд тухайн хэл дээрх мэдээллийг судлах шаардлагатай. Бид англи хэл сурч байж, дэлхийн хэмжээний мэдлэгийг олж авна гэсэн үг. 

Тиймээс залуучуудыг англи хэлийг аль болох эрчимтэй, өндөр түвшинд сураарай гэж зөвлөмөөр байна.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ