• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0
 

Япон улсын барилгын зураг төслийн тэргүүлэгч "Tsuru" компаний архитeктор , Токио 2020 олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн Монгол архитектор Л.Дарийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө бүр 05:30 цагт босч, кофегоо ууж, гэр бүлийнхэндээ өглөөний цайг нь бэлдэж өгдөг. Мөн цэцгээ усалж, өхөөрдөм амьтдаа хооллодог доо. 

 
 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Хамгийн түрүүнд уулзалт, төлөвлөгөөнийхөө хуудсыг шалгаж, тухайн өдрийн уулзалт, хуралдаа оновчтой ярьж, санаа, бодлоо цэгцтэй илэрхийлэх талаар боддог. 

 
 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Түр хугацаагаар эх орондоо ирсэн тул энд байх хугацаандаа зөвлөх архитектураар ажиллаж, нийслэл хотынхоо өнгө төрхийг нэмэх хэд хэдэн томоохон төслүүд дээр ажиллаж, зөвлөгөө өгч байна. 

Мөн онлайнаар Япон дахь компанитайгаа холбогдож, Токиогийн метроны буудлын төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. 

 
 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Япон үгийн санд "Ганбару" буюу хамгийн сайнаараа хичээ, хий гэсэн утгатай үг бий. Аливаа зүйлийг хийхэд төсөөлснөөс их хугацаа, мөнгө, эрч хүч шаардагдах үед амархан бууж өгдөг хүмүүс олон бий. 

Харин би хамгийн сайнаараа, бүх хүчээ дайчилсны эцэст зорилгодоо хүрнэ гэдэгт итгэдэг. 

Оюун санаа болон итгэл үнэмшилд "ганбару" бат суулгагдан, шигтгэгдсэн байдаг. 

 
 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуучууддаа зөвлөхөд ажлыг даргын даалгавраар бус өөрийн санаачлагаар хий. Өөрийн санаачлагагүйгээр, бусдын үгээр ажилладаг хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийн санаачлагаар хийсэн ажил бүхэн таныг манлайлагч болгоно. 

  • Аливааг өрсөлдөгчөөсөө түрүүлж хий. Хэн нэгнийг хүлээдэг байр сууриа орхи.
  • Амархан бус хэцүүг хий. Ингэж чадвал өөрийгөө илүү хөгжүүлж, өөртөө итгэлтэй болно.
  • Хэзээ ч битгий бууж өг. Зорилгоо биелүүлэх хүртлээ тэмц. Амархан бизнес гэж хаана ч байхгүй учраас хэн тууштай ажиллана, тухайн хүн амжилтад хүрнэ.
  • Олон хүнийг манлайлж, хөдөлгөж, уриалж ажилла.
  • Урт хугацааны төлөвлөгөө гарга. Түүндээ тууштай бай. Хэдий амаргүй санагдсан ч тэмц.
  • Өөртөө итгэлтэй бай. Хүн судалсан , мэдсэн зүйлээ итгэлтэйгээр ярьж, бусдыг ятгаж, "сэнхрүүлж" чаддаг. Судалгаатай, мэдлэгтэй хүн хэзээд өөртөө итгэлтэй байдаг шүү дээ.
  • Бусадтай маргахаас бүү ай. Үүнийг өөрийгөө хөгжүүлэх эх үүсвэр болгон ашиглаарай. Өөрийн бодлыг судалгаатай, зөв тайлбарлаж байна хэмээн үзвэл дуугүй өнгөрч болохгүй.
 
TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ