A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 92 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 92 | |
|
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн дэд профессор А.Амарбаярыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Өглөө бүр 06:00 цагт босч, тухайн өдөр хийх ажлын жагсаалтаа гаргаж, аль нь чухал, алийг нь эхэлж хийхээрээ эрэмбэлдэг. Түүний дараа өглөөний цайгаа уугаад ажилдаа гардаг даа.
Шинэхэн өглөө бүрийг эерэг бодол, хандлагаар эхлүүлж, шинийг хийж бүтээхийг хичээдэг. Оюутан залуустайгаа шинэ зүйлийг сэдэж, өглөөг эхлүүлэх дуртай.
Бид 2011 оноос хойш өнөөг хүртэл МУИС-ХШУИС-д “Сэргээгдэх эрчим хүчний лаборатори”-ийг эрхлэн ажиллуулж байна.
Сүүлийн үед Улаанбаатар гэх мэт хот суурингийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нарны фото цахилгаан үүсгүүр, нарны вакум коллектор халаалтын систем, нарны агаар халаагуур, дулааны хуримтлууртай цахилгаан халаагуур, Пассив барилгын үнэлгээ, дулаан алдагдал багатай Монгол гэрийн туршилт зэрэг судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хийж байна.
Өнгөрсөн өвөл 40 орчим сууцны дулаан алдагдалыг хэмжиж, тодорхойлсон. Энэ ажлынхаа эмхэтгэлийг хийж дуусгахаар ажиллаж байгаа.
Эелдэг зангийн багахан тун нь амьдралыг аятайхан болгодог, ахиухан тун нь түүнийг өөд нь татдаг.
К.Боуви, (Эх сурвалж: С.Наранчимэг багшийн Хандлагын ид шид)
Залуу насандаа ихийг сурч, гүнзгий ойлгож, сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Мөн аливаад сониуч, санаачлагатай, туйлбартай, хөрвөх чадвартай, нийгэм соёлын мэдрэмжтэй манлайлагч болоорой.
Бодлоо ажигла, таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг
Франк-Оутлоу (Эх сурвалж: С.Наранчимэг багшийн Хандлагын ид шид)
Мөн аливааг эерэгээр төсөөлж дадахад хандлагын ид шидийг мэдэрдэг.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|