• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0
 

МБОИЗ-ийн Тэргүүн, Байгаль орчны тандан судлаач, доктор, БОАЖСайдын зөвлөлийн гишүүн, Орчны бохирдлын үндэсний хорооны гишүүн Б.Эрдэнийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө бүр 05:30 цагт босч, ирсэн мэйлүүддээ хариу өгч, өдрийн ажлаа төлөвлөдөг.

Дараа нь гэртээ бага зэрэг цэвэрлэгээ хийж, цайгаа уучхаад ажилдаа гардаг. Заримдаа чухал бичиж, боловсруулах ажлыг өглөө  босож, амжуулах тохиолдол  ч бий. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөөг эерэг бодлоор эхлүүлж, төлөвлөгөөт ажлуудаа богино хугацаанд хэрхэн бүтээлч, хурдтай гүйцэтгэх талаар боддог. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

2016 оноос хойш Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна. Монголын байгаль орчин, хүний эрхийн чиглэлийн иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил төлөвшил, тогтвортой санхүүжилт, үйл ажиллагааны сайн туршлагыг бий болгох зорилт тавин ажиллаж байна. 

БОАЖЯ, Орчны бохирдлын үндэсний хороотой хамтран “Агаарын бохирдлыг бууруулах” 2019-2020 оны өвлийн зорилтот ажлаа амжилттай хэрэгжүүлснээр  Нийслэл хотын түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй агаарын бохирдол 50% буурсан.

2020 оны хоёрдугаар сараас хойш ЦЕГ-ын дэргэдэх Экологийн цагдаагийн албатай хамтран тогтвортой санхүүжилт бий болгон  дунд хугацааны төсөл хэрэгжүүлэх бэлтгэлээ хийж байна.

Иргэдийн дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх, хог хаягдлын тээвэр ложистикийн менежментийг сайжруулах жижиг төслийг НҮБ-ын Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд хэрэгжүүлж байгаа.

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Өглөөний мэнд, амжилт гэх үгнээс урам авдаг. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөг улирал, хагас болон бүтэн жилээр гаргаж, биелүүлж дадаарай. Төлөвлөгөөгөө даган зорилготой болсноор амжилтад хүрэх зам илүү ойрхон болдог.

Аливаа асуудлыг эерэгээр харж, бусдад хүндэтгэлтэй хандаж, их уншиж, судлаж, багаар ажиллан, хийсэн ажлаа тогтмол тэмдэглэж, тайлагнаж сураарай. 

Энэ бүхэн насан туршдаа хаана ч гологдохгүй үнэ цэнэтэй ажилтан, манлайлагч болох үндэс нь болдог юм шүү. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ