A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |
|
Инвескор Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишигийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Миний хувьд ажлын дараа ганцаараа төвлөрөн сууж, гүнзгийрүүлсэн судалгаа, боловсруулалт хийж, бодол санаагаа цэгцлээд дадчихсан учраас өглөөдөө айхтар эртэч биш 08:00 цагт босдог.
Ажилдаа эрч хүчтэй очихын тулд өглөө бүр биеийн чилээ гаргаж, цусны эргэлтийг сайжруулах иогийн дасгалуудаа гэртээ хийчихдэг.
Залуу байхаасаа л олон цаг сууж ажилласаар нуруугаа өвтгөчихсөн учраас байнга алхаж, иогийн дасгал, усанд сэлэлтээр хичээллэж байж, одоо харин гайгүй болоод байгаа.
Ажил руугаа өглөө бүр гурван км орчим газар алхаад оччихдог. Түгжрээнд саатаад байхгүй, агаар амьсгалаад, сэтгэл сэргээд сайхан байдаг юм.
Өглөөг талархалтай, эерэг бодлоор эхлүүлэхийг хичээдэг.
Эрүүл саруул байж, өглөө яаран очих дуртай ажил, хамт олонтой, орой яаран харих хайртай хүмүүстэйгээ хамт байгаадаа талархдаг.
Гэвч санаа зовохгүй байж чаддаггүй нэг зүйл бол бид бүгд ийм байж чадахгүй байгаад, тэр боломжоо хулгайлуулж байгаад эмзэглэдэг.
Бидний монголчууд цөөхүүлээ. Байгалийн болоод оюуны баялаг ихтэй ард түмэн. Бие биенийхээ боломж, аз жаргалыг хулгайлахгүйгээр бүгдээрээ сайхан амьдрах тэр өдрийн төлөө залуус бид хөдлөх хэрэгтэй болжээ.
Энэ долоо хоногт ажлын ачаалал ихтэй ч эрч хүч дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.
Манай компани автомашины зээлийн багцад суурилсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ыг Монгол улсын хөрөнгийн зах зээлд анх удаа нээлттэй гаргахаар ажиллаж байгаа.
Ирэх долоо хоногт нэлээд олон асуудлууд шийдэгдэх төлөвлөгөөтэй байна. Олон сарын туршид толгойгоо ажиллуулж, баг хамт олноороо бэлдсэн ажил маань хэрэгжвэл ойрын зорилт маань биелэх юм.
Түүнчлэн үүнтэй зэрэгцээд УИХ-ын ээлжит сонгуульд "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвслээс нэр дэвшиж, өөрийгөө сойж байгаа тул бэлтгэл ажлын хүрээнд нэлээд олон ажлыг цэгцлэх шаардлагатай байгаа.
Мөнгө, зардал ихтэй, нэр дэвшигч нар бодлогоор өрсөлдөхөөс илүү өнгө, мөнгөний хар, бараан “зодоон” болсон сонгуулийн сурталчилгааг арай өөрөөр хийх санаа, төлөвлөгөөтэй байна даа.
Аз жаргал хүний дотоод оюун бодол, сэтгэл зүрхэнд оршдог гэж боддог.
Хүн өөрт байгаа бүхэндээ талархах нь сэтгэл хангалуун, аз жаргалтай байхын үндэс юм билээ. Тийм учраас өглөө бүрийг өөдрөг, талархалтай бодлуудаар эхлүүлдэг.
Хэдий төлөвлөсөн ажил тань бүтээгүй ч өөрөөс шалтгаалах бүхнийг хийж чадсан бол өөрийгөө болоод бусдыг хямрааж, бие, сэтгэлээ зовоох шаардлагагүй. Харин дараагийн шийдлээ хурдан боловсруулж, шинэ алхамуудыг хийж эхлэх хэрэгтэй.
Өөдрөг бай! Хором бүрийг дараа нь харамсахгүйгээр, бүтээлчээр өнгөрүүлээрэй. Бүх зүйлд хамгийн мундаг нь байх гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Хаана ч, хэнд ч үнэлэгддэг ганц чаддаг зүйлтэй болж, өөрийн үнэ цэнийг бий болгохын төлөө өөрийгөө дайчлаарай.
Чи бол энэ ертөнцөд ирсэн ганцхан хувь, бие даасан хүн. Тиймээс эхлээд өөрийгөө тань. Хайрла. Юунд дуртайгаа, юу чаддагаа олж мэд. Өөрийн мөн чанарыг олж илрүүл.
Тэр үед аз жаргалтай амьдрахад садаа болдог дутуугийн мэдрэмжүүд байхгүй болно. Учир нь чи өөрийгөө хэн нэгнээс нэг зүйлээр дутуу байж болох ч өөр нэг зүйлээрээ илүү гэдгийг мэдрэх болно.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|