• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    85   |  
0
 

"Ухаалаг систем" ХХК-ий захирал П.Энхмандахыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Хүн сайн унтаж, амрах хэрэгтэй гэж боддог учраас өглөө босох тогтсон цаг гэж байдаггүй. 

Өглөөний цайгаа уучхаад цаг гарвал дасгал хийдэг.

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө сэрэхэд минь угтаж буй сайхан өдрийг аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Би их сургуулиа электроникийн инженерээр төгсөж байлаа. Мэргэжлийнхээ чиглэлээр сэтгэж, автоматикийн тоног төхөөрөмж зохион бүтээх сонирхолынхоо дагуу "Ухаалаг Систем" ХХК-аа байгуулсан. Бидний зорилго бол орчин үеийн шийдэл технологийг хөгжүүлэх, бүтээх.

Энэ хүрээнд Монгол инженерүүдийн бүтээл бүхий амны хаалт ухаалаг автомат машин зохион бүтээсэн.

Тус бүтээл маань коронавирусийн цар тахлын энэ үед иргэдийн амны хаалтны хэрэглээг нэмэгдүүлэх, худалдан авахад хялбар шийдэл болсонд баяртай байна.

Энэ долоо хоногт амны хаалтны машиныхаа нэмэлт хөгжүүлэлт болон бусад ажил дээр төвлөрч ажиллахаар төлөвлөсөн.

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Санаа зөв бол заяа зөв гэдэг үг бий. Тиймээс зөв, сайхан сэтгэлтэй явахад ажил аяандаа л бүтдэг.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Оролдоод, судлаад үз. Эхлэл бол бүх зүйлийн 50 хувь нь. Нэг хаалга нээгдэхэд нөгөөх нь онгойж байдаг.

Боломж хаа сайгүй байдагтай адил амжилт, мөнгө ч тэр агаар дээр байж болно. Тэгэхээр шүүрээд ав. Сэтгээд, оролдоод үз. Алдах тусам туршлагажина.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ