• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    128   |  
0
 

Японы олон улсад инженеринг, төслийн менежмэнт хийдэг "OC Global" компаний төслийн инженер Т.Мөнхдалайг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 7:00-07:30 цагт босоод хамгийн түрүүнд и-мэйл болон мессежүүдээ уншдаг. Цагийн зөрүү ихтэй газруудаас холбогддог учраас хурдан хариулах шаардлагатай. Дараа нь дуу сонсонгоо өглөөний цайгаа бэлдэж уучхаад, гэрээ бага зэрэг цэгцэлдэг.

Нэг цагийн өмнө босч, дасгалаа орой биш өглөө хийж сурах гэж хичээж байгаа. Өөртөө шинэ дадал, зуршил суулгахад хугацаа их ордог юм байна. 

 
 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өмнөх оройдоо маргаашийнхаа хуваарийг гаргачихдаг учраас шууд и-мэйлээ нээгээд, ажлаа боддог. 

Миний ажлын хуваарь ерөнхийдөө адилхан. 18:00 цаг хүртэл зөвхөн үндсэн ажлаа хийгээд, оройн цагаар бусад зүйлсээ амжуулдаг. 

 
 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

  • Өглөөг өөдрөг эхлүүлэх нь өмнөх шөнийн амралтаас шууд хамааралтай гэж боддог. Тиймээс орчноо бүрдүүлж, бүтэн нойр авахыг хичээдэг.
  • Гэрээ бага зэрэг цэгцлээд гарахад, нэг зүйл амжилттай хийчихлээ гэсэн эерэг мэдрэмж авдаг.
  • Өчигдрөөс илүү олон зүйлийг өнөөдөр амжуулна даа гэж өөртөө хэлэх дуртай.
 
 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өмнөд Азийн Шри Ланка улсын нийслэл хотод анхны метро шугам барих, нийтийн тээврийн систем хөгжүүлэх төсөл дээр жил гаруй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар нарийвчилсан дизайнаа дуусгаад, Олон улсад тендер зарлах шатан дээр явж байна. 

Ажлаас гадуур сайн дурын  “Их нүдэн” вэб сайтыг багаараа хөтлөдөг. Дэлхий нийтэд болж буй шинжлэх ухааны нээлт, ололт, нийгэм эдийн засгийн чухал асуудлуудыг шинжлэх ухаанчаар баримтад тулгуурлан монгол хэл дээр бичдэг.

Бид багаараа өнгөрсөн долоон жилийн турш бичсэн нийтлэлүүдээсээ шилмэл эмхтгэл ном гаргахаар ажиллаж байна. Үүнд ахлах ангийн сурагчид болон оюутан залуустаа зориулсан зөвлөгөө багтсан. 

Мөн үеийнхээ залуус болон дүү нартаа зориулаад, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг олон өнцгөөс хэлэлцэж, хуваалцах подкаст хийхээр найзуудтайгаа бэлдэж байна.

Коронавирусийн улмаас тогтоосон хөл хорионы үеэр эхлүүлсэн мэргэжлийн онлайн хичээлүүдээ үзэж дуусгаад, шалгалтуудаа өгөх төлөвлөгөөтэй байна.

 
 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Олон мэдээлэл, зөвлөгөө хөвөрч буй энэ үед үзэмжтэй контент бүрт цаг, бодлоо үрэхийн оронд өөрт тохирсон бодитой мэдээлэл, зөвлөгөө, урам, зоригоо сонгож аваарай. Сониуч, гярхай байж, тодорхой мэдээллийн ард ямар зорилго байгаа, хэн хэлж байгааг нь "google"-ээс хайж, шалгаарай.

Өөрийнхөө өдрийн төлөвлөгөөг тогтмол гаргаад хэвшчихвэл, маш цэгцтэй, цаг хэмнэлттэй болно. Төлөвлөгөөндөө тоглох, амрах цагаа ч оруулах хэрэгтэй юм шиг санагддаг.

Өдрийн төлөвлөгөө гаргаад хэвшсэнээр ямар зүйлд хэдэн цаг зарцуулахад ёстой вэ гэдгийг тооцоолж сурна. Төгсгөлд нь залуучууддаа дэлхийд үнэлэгдэх Монгол иргэд болцгооё гэж уриалья.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ