• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    122   |  
0
 

"AMC" байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Б.Болормааг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Оройд ажлын бүтээмж өндөр тул өглөө ханатлаа унтдаг. Нэг ёсондоо сэрүүлэгээр бус ажлын зорилго, төлөвлөгөөний дагуу босдог.

Төлөвлөгөөт ажилтай бол өглөө сэрэх асуудал биш бөгөөд унтах эрхийг мөн өөртөө өгдөг. Өглөөбол өөртөө зарцуулах цаг буюу шинэ подкаст сонсож,өөртөө тусгайлан зориулж, ширээ засч өглөөний цайгаа ууна.

 
 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Хэн шиг болмоор байгаагаа эхлээд  тод олох хэрэгтэй. Зогсолтгүй, тууштай, хичээнгүй, чин зүрхнээсээ хөдөлмөрлөвөл амьдрал биднийг заавал шагнадаг.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

image

Манайх гишүүддээ үйлчилдэг байгууллага. Үйл ажиллагаа минь өргөжиж, гишүүнчлэл нэмэгдэж буй тул оффисын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох төслүүд амжилттай хэрэгжиж байна. 

Хувь хүн болон нийгэмд үнэ цэнэ бүтээх нь бидний мөн чанар тул үүнийгээ улам тодотгон өнгөлж, хүн бүрийн амьдралд өөрчлөлтийг бий болгон, илүү сайхан нийгмийг бүтээх боломжтой гэдэгт бид итгэдэг.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Амьдралыг удирдах удирдлага надад байна.

 
 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хатагтай шиг амьдармаар байвал эхлээд хатагтай шиг сэтгэхэд суралц.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ