A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 104 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 104 | |
|
Улс төр судлаач, Япон улсын Васеда их сургуулийн докторант, "Зориг Сан"-гийн зөвлөх С.Болдсайханыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Би өглөө сэрдэг хүн биш. Харин шөнийн шар шувуу шиг 01:00 цагаас хойш ажлын бүтээмж илүү өндөр, толгой сайн ажилладаг. Судалгаа, шинжилгээ хийхэд чимээгүй орчин, нам тайван байдал чухал.
Бусад хүмүүс унтаад, ертөнц хоосон юм шиг болох үед ажлаа сайн хийдэг. Гэхдээ сүүлийн хоёр сар гаруй дандаа өглөө эрт босч байна.
Удахгүй болох зургадугаар сарын сонгуулиар залуу сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх зорилготой төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байна. Мөн сонгуультай холбоотой хэд хэдэн ажил давхар хийж байгаа учраас эрт босох шаардлагатай болсон.
Сүүлийн үед 06:00-07:00 цагт босч байна. Ажилдаа гарахаас өмнө нэг аяга хар кофе чанаж уух зуураа өнөөдөр хийх ажлаа бодож, төлөвлөгөө гаргаж, бодлоо цэгцэлдэг. Өглөө эрт босохын хамгийн сайхан зүйл бол өглөөний агаар байдаг даа.
Заримдаа ажил ихтэй, сайн унтаж чадахгүй байгаа үедээ ахиад жаахан унтчих юм сан гэж бодож, сэрдэг. Гэхдээ ажлаа бодоод унтаж чаддаггүй.
Би их зүүдэлдэг. Өглөө сэрээд ямар сонин зүүд байсан бэ гэж өөрөөсөө асуух тохиолдог их.
Саяхан залуусын сонгуулийн идэвх яагаад муу байна, тэд юу бодож, сонгуульд оролцдог юм бол эсвэл яагаад оролцохгүй байна гэх мэт асуултад хариулт авахаар “Зориг Сан”-тай хамтарч судалгаа хийсэн юм.
Энэ сэдвүүдээр сонин, телевизэд нэлээд хэдэн ярилцлага өгсөн.
Ирэх долоо хоногт залууст нөлөөлөх, яагаад залуучууд саналаа өгөх хэрэгтэйг тайлбарласан контентууд хийж эхэлнэ.
Би тийм ч өөдрөг хүн биш. Хүн заавал өөдрөг байх албагүй. Аз жаргалын хойноос гүйгээд байх тийм ч зөв зүйл бас биш гэж боддог. Гүйх тусам чамайг тоодоггүй охид шиг зүйл шүү дээ.
Аз жаргал гэхээс илүү зүгээр л байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг, ямар ч юманд сэтгэл хангалуун байж сурах нь чухал. Магнай хагартлаа баярлахгүй. Гэхдээ гүн “эморох”-гүй дөлгөөн, тайван байхыг л хичээж байна даа.
Сүүлийн үед сошалын од, инфлюнсэр гэх “би” гэсэн нарсиссист хүмүүс гараад ирсэн. Чи заавал ийм бай, тийм бай, ингэ, тэг гэж хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөө их өгч байгаа мэт харагддаг. Тэдний нөлөөнд автаж өөрийгөө хүчээр өөрчлөх хэрэггүй болов уу. Зүгээр л байгаагаараа л байх хэрэгтэй.
Заавал бусдад таалагдах, хэн нэгнээс илүү гарах гэж хэлбэрдэх, худлаа дүр эсгэх албагүй. Андрей Гиде-гийн хэлсэн “Өөр хэн нэгний дүр эсгэж, бусдад таалагдсанаас өөрөөрөө байгаад үзэн ядуулсан нь дээр” гэж үг бий.
Өөрөөрөө бай, өөрийгөө хүлээн зөвшөөр. Бусад хүмүүсийн бодолд ач холбогдол бүү өг гэж зөвлөе дөө.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|