• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0
 

Өглөөний өөдрөг 5 асуулт блиц ярилцлагын булангийн энэ удаагийн дугаараар "Их Эрин Холдинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Ганзоригийг урьж цагийн менежментийн арга барил, ажлын туршлагыг нь хуваалцлаа. 

 
 

#Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ажлын өдрүүдэд 6:00-7:00 цагийн хооронд босдог. Өглөөний цайгаа уучхаад, утасны календарь дахь тухайн өдрийн ажлын төлөвлөгөөгөө цэгцэлж, утсаар ярих шаардлагатай хүмүүсээ тэмдэглэдэг. Өглөө эрт хурал, уулзалтгүй өдрүүдэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхийг хичээдэг.

#Өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэх арга барил, цаг ашиглалтын нөу-хау-аа хуваалцвал?

Ажлын зорилго, хүрэх үр дүнгээ маш тодорхой хэмжигдэхүйцээр гаргахыг зорьдог.

Зэрэг олон ажилд анхаарч ажиллах шаардлагатай байдаг тул аливаа асуудлыг цаг тухайд нь шийдэхийг зорьдог.

Цаг ашиглалтын хувьд замын түгжрэлд цагаа үрэхгүйн тулд уулзалтуудаа нэг гарахдаа олон уулзалт хийхээр товлодог. 

Мөн хурал, уулзалтыг аль болох богино, үр дүнтэй хийх арга замыг эрэлхийлж, сүүлийн үед заавал биеэр очихгүйгээр онлайнаар уулзалт хийж, зайнаас ажлуудаа амжуулах дадал, соёлыг бий болгож байна.

#Өчигдрөөсөө та юуг суралцав. Шинээр мэдэж авсан зүйл юу байв?

Хэд хэдэн салбарт ажиллаж алдаж онож багагүй туршлага хуримтлуулсан болохоор аливаа асуудлыг олон талаас нь харж, цаашлаад асуудлыг тухайн салбар, улс орны хэмжээнд шийдэхийг эрмэлзэх ёстойг ойлгож авсан.

Мөн томоохон компани, цаашлаад улс орнуудын хөгжилд стандарт маш чухал үүрэгтэй байсныг мэдэж авсан.

#Өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхныг хуваалцвал?

Сүүлийн жилүүдэд аль болох байгальд ээлтэй технологийн шийдлүүдийг эрэлхийлж ажилдаа нэвтрүүлэх, цаашлаад нийгэмд тулгамдаж байгаа асуудлын  шийдэл гаргалгааг түлхүү судлах болсон.

Дэлхийн чиг хандлага, хотын соёл цахилгаан автомашин руу шилжиж, агаарын бохирдолгүй, эдийн засгийн хэмнэлттэй хэрэглээг илүүд үзэх болсон тул Монголдоо түгээхээр ажиллаж байна.

#Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Зарим залуус хэт их материаллаг зорилт тавьж байгаа нь анзаарагддаг. Бүхнийг өмчлөх гэлгүйгээр шаардлагатай үед нь хэрэглэж, шаардлагагүй үед нь татгалзаж сурах хэрэгтэй. Бусдад таалагдах гэж биш, өөртөө болон бусдад төвөггүй, энгийн хэрэглээтэй амьдралын хэв маягийг эрхэмлээрэй гэж зөвлөе.

 
TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ