A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 121 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 121 | |
|
Өглөөний өөдрөг 5 асуулт блиц ярилцлагын булангийн лхагва гарагийн дугаараар Монголын технологийн салбарт чамгүй инновацлаг, амжилттай үйлчилгээ үзүүлж буй АйТүүлс ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамирыг оролцуулж өдрийг эхлүүлэх хэв маяг хийгээд ажлынх нь сонин сайхныг хуваалцлаа.
-Миний өглөө 06:05 минутад эхэлдэг. Том охиныхоо өглөөний цайг уулгаж, хичээлдээ явах бэлтгэлийг нь хангаж өгөөд сургуулийнх нь автобусанд суулгачхаад бага охиныхоо өглөөний хоолыг бэлдэнэ. Харин дараа нь нөхрийнхөө ажлын хувцасны индүүдлэгийн шалгаж, үрчийсэн байвал индүүдэж өгөөд, өөрийгөө бэлдээд ажилдаа гардаг.
Ажлын 8 цагийн 80 хувийг өндөр гүйцэтгэлтэй ажиллахыг хичээж томоохон ажлууд дээрээ төвлөрнө. Байгууллага удирдаж байгаа хүмүүсийн жишгээр холбон тоглогч шиг л ачаалалтай ажилладаг. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын гишүүд, багийн хамт олон, харилцагчид, холбогдох төрийн байгууллагууд гэх мэт маш олон хүн,байгууллагатай хамтарч ажилладаг учраас олон ажил зэрэг амжуулах шаардлагатай болдог.
Олон ажлыг зэрэг амжуулах үндэс нь харилцаа тул харилцаагаа үр дүнтэй байлгахыг хичээнэ. Энэ нь ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлж, ажил урагштай байх нөхцөлийг бүрдүүлдэг. Утсаа үргэлж нээлттэй байлгаж, интернет орчинд байнга идэвхтэй байх зэргээр ажлаа амжуулна. Харин ажлын бус цагийг гэр бүлдээ бүрэн зориулж чаддаг.
Итгэ, итгэсэн ч гэсэн шалгаж байх нь ямар чухал гэдгийг мэдэж авлаа. Баг хамт олондоо итгэх хэрэгтэй ч гэлээ араас нь шалгаж байх хэрэгтэй юм байна гэдэг сургамж үлдсэн.
Өнгөрсөн жил манайх үүлэн технологид суурилсан үндэсний платформоо олон нийтэд танилцуулсан. Amazon, Microsoft, Google-ийнх шиг cloud үйлчилгээ болох “ICS” үндэсний хэмжээнд анхдагч нь болж өнгөрсөн жил үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Жилийн хугацаанд 400 орчим байгууллагад үүлэн технологийн үйлчилгээг үзүүлж, мэдээлэл хадгалах, боловсруулах үйл ажиллагааг хялбарчилж өглөө. Дийлэнх нь эрүүл мэндийн, санхүү, хөрөнгийн зах зээл болоод боловсролын байгууллагууд энэ үйлчилгээг түлхүү сонирхож авч байна.
Маргааш “Үүлэнхүү”-гийн (үүлэн технологид суурилсан платформ) маань нэг жилийн маань ой тохиож буй.
Ойн баярыг тохиолдуулан хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулж боловсрол болон санхүүгийн салбарын төлөөлөгчийг урьж, нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудынхаа дүгнэлт, ололт амжилтыг хуваалцаж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. Энэ ажилд ойрд түлхүү анхаарч байна.
Бид хамгийн азтай цаг үе, нийгэмд, амьдарч байна. Алдаанаасаа үргэлж суралцаж, алдаагаа амжилт болгож яваарай гэж захья. Миний нэг баримталдаг зарчим бол хүнлэг байх. Учир нь хүн хоорондын нээлттэй харилцаа, итгэл сэтгэлийг, тэврэлтийг технологийн ямар ч дэвшил орлож чадахгүй тул хүнлэг зан чанараа бүү алдаарай.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|