• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0

Зурагтын дэлгэц маш их тоос татдаг учир тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. Ингэхдээ зөөлөн алчуураар тогтмол арчиж байх хэрэгтэй. Түүнчлэн тоос шороо ихтэй болон хүний гар хүрэх газраас хол байлгах нь хэвийн ажиллагааг хадгалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Та зайлшгүй зурагтын дэлгэцээ цэвэрлэх шаардлага гарсан тохиололд дараах 5 алхамыг дагаж хийгээд үзээрэй. 

Алхам 1

Цэвэрлэхийн өмнө зурагтыг унтраах. Үүндэхлээд алсын удирдлагаар унтраах ба дараа нь төхөөрөмжийн 220V тэжээлийн залгуурыг салгана. Ийм ажиллагаа нь таны зурагтыг цэвэрлэх үеийн аюулгүй байдлыг тань хангах болно. Мөн дэлгэцээ унтраавал бохир болон тоос шороотой хэсгийг олж харахад илүү хялбар байх болно.

Алхам 2

ТВ-ийн гадаргууг тоос шороог арилгахын тулд шингэн зүйл хурдан шингээдэг зөөлөн, хөвөн даавууг ашиглана. Тоосыг арчиж байхдаа гадаргууг гэмтээхгүйн тулд норгохгүй байх хэрэгтэй. Учир нь зурагтын дэлгэцний хэсэгт шингэн зүйл орж дэлгэцийн гэмтээх аюултай.

Алхам 3

ТВ-ийг цэвэрлэхдээ зориулалтын бодис ашиглах юм уу шаардлагатай тохиолдолд бага хэмжээний ус болон цагаан цуу алчуурандаа шингээж арчиж болно. Дэлгэц тийм ч их бохир биш бол ус байхад хангалттай. Дэлгэцийг арчиж байхдаа хэт чанга дарахаас сэргийлэх хэрэгтэй. Арчиж дууссаны дараа хуурай зөөлөн, хөвөн давуун алчуураар дэлгэц дээр үлдсэн чийгийг шингээж толбыг арилгана. Шингэн зүйлсээр ашиглахдаа дараах цэвэрлэгээний явцыг хориглоно. 

  • Согтууруулах ундаа. Энэ нь дэлгэцийн гадаргуу дээр байгаа цацаг туяанаас хамгаалах тусгай бүрхүүл бүхий хамгаалалтыг гэмтээх аюултай.
  • Цонх, шил, аяга таваг угаах шингэнээр арчих болон шүрших. Эдгээр бүтээгдэхүүний ихэнх нь ацетон эсвэл согтууруулах ундаа агуулдаг бөгөөд энэ нь дэлгэцийн гадаргуу дээр сөргөөр нөлөөлдөг.
  • Угаалгын нунтаг болон содоор угаах. Усанд уусдаггүй тоосонцорт бодис нь дэлгэц дээр жижиг зураас үүсгэх аюултай.
  • Цаасан болон гар нүүрийн алчуураар арчих. Эдгээр бүтээгдэхүүн нь гадаргуу дээр зураас үлдээж, дэлгэцийн цацруулагч бүрхүүлд хортой байдаг.

Алхам 4

Дэлгэцийг тойрсон хувцансар ирмэгийг олон төрлийн цэвэрлэгчээр цэвэрлэж болох боловч дэлгэцэн дээр хүргэхээс зайлс хийх хэрэгтэй. Дэлгэц дээр цэвэрлэгээний явцаг үүссэнчийг бүрэн хаттал ямар ч тохиолдолд зурагтыг асааж болохгүй. 

Та одоо дэлгэцээ асаагаад үзээрэй! Ингээд та толбогүй шинэхэн юм шиг дэлгэцтэй боллоо. Эдгээр цэвэрлэгээний явцыг дагаж хийхийн өмнө өөрийн зурагтын Warranty card болон бүтээгдэхүүний гарын авлагатай сайтар танилцана уу!

 
TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ