• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0

Танай гэрийн сүүлийн үеийн хөргөгч хоёр талаараа халаад байна уу? Энэ нь хэвийн зүйл бөгөөд бидний хэрэглэж заншсан хөргөгчний технологи өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Учир нь “дээр үеийн” хөргөгч хоёр хажуу талаараа халдаггүй ч хөргөгч шингэн буюу фирон алдах, бохирдол татах, тог цахилгаан их зарцуулах зэрэг асуудал үүсгэдэг байсан гэж хэлж болох бөгөөд орчин үеийн хөргөгчийн технологи эдгээр асуудлыг шийджээ.

Хөргөх ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

Хөргөх ажиллагаа нь “Ууршуулах” болон “Конденсатор” гэсэн үндсэн 2 төрлийн ороомгуудаар тасралтгүй эргэлдэн явагддаг. Товчхондоо бол тэдгээр ороомгуудаар Хөргөх шингэн урсах бөгөөд Ууршуулах ороомогт байх хүйтэн шингэнийг Компрессор өөртөө сорж аваад буцаагаад халсан шингэн болгож Конденсатор ороомог руу үлээнэ. Халсан шингэн Өргөтгөсөн хавхлагаар дамжин хөрч Ууршуулах ороомогт орно. Харин энэ явцад Конденсатор ороомгоор урсах халсан шингэн нь гадагшаа халалт үүсгэж байдаг. Энэ цикл тасралтгүй эргэлдэж хөргөх болон хөлдөөх процесс явагддаг.  

Хөргөгчийн технологийн өөрчлөлт

Дээр дурдсан хөргөх процесс хэвээрээ боловч халсан шингэн урсаж буй Конденсатор ороомог хөргөгчийн ард, ИЛ байрладаг байсан бол одоо хөргөгчийн хоёр хажуу талд бөгөөд ДАЛД байрлах болсон.  

Хуучин технологи Арын ил ороомгуудтай шийдэл нь хөргөгчийн арын хана руу дулаанаа гадагшлуулж хоёр хажуу талд халалт үүсдэггүй байсан. Гэвч хөргөгчийн ард байрлах тэдгээр ил ороомгууд нь зөөж, тээвэрлэх явцад амархан гэмтэх, улмаар хөргөх шингэн буюу ферон алдах, бохирдол цуглуулж компрессорт ачаалал үүсгэх, ашигт ажиллагааг бууруулах, улмаар тог цахилгаан их зарцуулж хангалттай хөргөхгүй байх асуудлууд яваандаа үүсдэг байна.  

Одоогийн технологи Орчин үеийн хөргөгчийн шийдэл нь дээр дурдсан үндсэн зарчмаар ажиллаж хөргөх процесс явагдах боловч гол ялгаа нь Конденсатор ороомгууд нь хөргөгчийн хоёр хажуу талаар далд байрласан байдаг бөгөөд халсан шингэний үүсгэж буй дулааныг хөргөгчийн хажуугийн гадаргуугаар дамжуулдаг. Ингэснээр тэдгээр ороомгуудыг илүү аюулгүй, бат бөх байлгаж чаддаг бөгөөд компрессорт ачаалал үүсгэхгүйгээр хэвийн ажиллах боломжоор хангадаг байна.

Гадаргуугийн халалтын тухай

Хөргөгчийн гадаргуугийн температур гараар дарж үзэхэд халуун дулаан байх нь хэвийн зүйл бөгөөд үүнд гадна орчин мөн чухал нөлөөтэй. Гадны орчны буюу өрөөний температур 250С байхад хөргөгчийн гадаргуугийн температур ~ 400С орчим байх ёстой бөгөөд хөргөгчийн хоёр хажуугийн хана, тавилга хэт ойр байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Хөргөгчийг байрлуулахад доорх зайг хадгалахыг зөвлөж байна.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ