• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0

Холигч бол гал тогооны хамгийн чухал цахилгаан бараануудын нэг юм. Бид холигчоор сүү, сүүн бүтээгдэхүүн, соус, жимсний шүүс, шөл зэрэг шингэн зүйлсийг холих эсвэл бутлах зэрэг олон үйлдлийг хийдэг. Ямар брэндийн ямар загвартай төхөөрөмж байхаас үл хамааран холигчийг ашиглахдаа анхаарах хэд хэдэн зүйл бий. Эдгээр аюулгүйн зөвлөмжийг дагаснаар та холигчоо эвдэлж гэмтээхгүйгээр урт хугацаанд ашиглах боломжтой бөгөөд өөрийгөө болон бусдыг гэмтээхгүйгээр амтат хоолыг бэлтгэх боломжтой юм.  

1. Зузаан болон хөөдөг бүтээгдэхүүн

Зуурсан гурил, төмс зэрэг зузаан хөөдөг бүтээгдэхүүнийг холигчид хийхгүй байх хэрэгтэй. Ингэснээр та холигчоо илүү удаан хугацаанд ашиглах боломжтой юм. Иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн төхөөрөмжийн моторыг хэт ачааллаж, гэмтээдэг учраас хэрвээ та гурил зуурч, нухаш бэлтгэхийг хүсч байвал суурин болон гар зуурагчийг авахыг санал болгож байна.  

2. Наалдамхай бүтээгдэхүүн

Наалдамхай жимс, хүнсний ногоог холигчид хийснээр хутга нь зууралдаж, бүрэн ажиллахгүй бөгөөд хутганы ирэнд зууралдсан, салгахад төвөгтэй зүйл үлддэг. Үүнийг цэвэрлэхэд төвөгтэй байхаас гадна сайн цэвэрлэгээ хийгээгүй тохиолдолд дараа дараагийн хоолны тань амт чанарт нөлөөлсөөр байх болно. Түүнчлэн хутганы ирийг мохоож, холигчны ашиглалтад нөлөөлдөг учраас хуурай, зууралдсан бүтээгдэхүүнийг зайлшгүй холих шаардлага гарсан бол холихын өмнө ус, шүүс зэрэг шингэн зүйлд дэвтээж, хамт хийж байхыг зөвлөж байна.  

3. Хатуу бүтээгдэхүүн

Кофены үр, үр тариа зэрэг хатуу бүтээгдэхүүнийг холигчоор бутлах боломжгүй. Учир нь холигчийн хутга нь доороо байрладаг бөгөөд мотор ажиллаж эхэлснээр хутга эргэлдэж, холих шаардлагатай бүтээгдэхүүнүүдэд хүрч хэрчдэг бөгөөд дээш эргүүлэг үүсгэн бүх бүтээгдэхүүнийг хольдог. Иймд хэт хатуу бүтээгдэхүүн нь үсрээд хутганд хүрдэггүй учир холих боломжгүй байдаг.  

Зарим загваруудад мөс бутлах горим гэж байдаг боловч энэ нь хатуу мөс, самар зэргийг дангаар нь бутална гэсэн үг биш юм. Мөс бутлагчтай загвар нь илүү өндөр хүчин чадалтай байдаг бөгөөд смүүти, мөстэй коктэйл, шэйк зэргийг бэлтгэхэд шингэнтэй холилдсон мөсийг бутлах чадалтай гэсэн үг. Хэрвээ танд байнга хатуу зүйлс бутлах, холих шаардлага гардаг бол бутлагчтай холигчийг сонгохыг зөвлөж байна.  

4. Нунтаглахад хэцүү хүнсний бүтээгдэхүүн

Энэ төрлийн бүтээгдэхүүний нэг бол броколли буюу цэцэгт байцаа юм. Нунтаглахад хэцүү ийм төрлийн бүтээгдэхүүнийг блэндэрт хийхийн өмнө зайлшгүй чанасан эсвэл жигнэсэн байх шаардлагатай.  

5. Халуун хүнсний бүтээгдэхүүн

Дөнгөж буцалж дууссан шөл, соус зэргийг холигчид шууд хийж тагласнаар түүнээс гарсан уур нь даралт үүсгэж, тагийг түлхдэг. Үүнээс болж таг үсрэх эсвэл тагийг авахад халуун уур шөл үсрэх эрсдэлтэй. Түүгээр ч зогсохгүй чанар муутай холигчны сав нь хагарч гэмтэх, хутга нь мохох зэрэг гэмтлүүд үүсдэг. Иймд болгоомжтой байх үүднээс буцалсан хүнсний бүтээгдэхүүнээ бага зэрэг хөрөх үед нь холигчид хийхийг зөвлөж байна.

Мөн холигчид дагалдаж ирдэг, хамт ашигладаг бутлагч, хэрчигч зэрэг олон төрлийн дагалдах хэрэгслүүд бий. Гэвч эдгээр дагалдах хэрэгслүүдийг ашиглахдаа өөрийн ашиглаж байгаа холигчны загварт тохирох эсэхийг болон адил үйлдвэрлэгч, адилхан брэнд мөн эсэхийг шалгахыг зөвлөж байна.  

Эдгээр цөөхөн дүрмийг дагаснаар таныг буруу ашиглалтаас болж гэмтэхээс сэргийлэх бөгөөд холигчны тань насжилтыг уртасгах болно.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ