Улаанбаатар хотын автозамын ачаааллыг бууруулах, тээврийн дэд бүтэцтэй болгох зорилготой Улаанбаатар метро төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх 2026 онд эхлэх гэнэ.
Улаанбаатар метро төслийн сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарласан ба эцсийн шатны сонгон шалгаруулалтыг ирэх сарын 15-нд урьдчилсан санал ирүүлсэн 27 аж ахуйн нэгжийн дунд зарлах гэнэ.
Метроны өртөө орчимд худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулах ба иргэд автобусаар 45 минутад зорчих зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэх гэнэ.