• Lead the way ...
         
28
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    30   |  
0
Азийн боксын холбоо 2026 онд болох Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахыг албан ёсоор баталгаажуулсан байна. Энэхүү тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгдэх, хамгийн өндөр чансааны оноо олгодог тэмцээнүүдийн нэг. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд болох юм. 
 
World Boxing холбооны дүрмийн 1.10.11-р зүйл-ийн дагуу тамирчдын чансааг шинэчлэн онооны системээр тогтоодог болсон бөгөөд Ази тивийн аварга нь тамирчдын оноонд онцгой нөлөө үзүүлдэг билээ. 
 
Азийн аваргын онооны бүтэц
 
• Алтан медаль – 800 оноо
• Мөнгөн медаль – 500 оноо
• Хүрэл медаль – 300 оноо
• V–VIII байр – 150 оноо
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ