Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Уг худалдаанаас малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр худалдан авах боломжтой юм.
Үхрийн мах 14,000 төгрөг, адууны мах 10,500 төгрөг, хонины мах 12,000 төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ. Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман аж ахуйн нэгж оролцож байгаа аж.
Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна.