• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0

Хэдэн арван жилийн өмнө интерьер дизаин “Илүү том, Илүү их” гэсэн уриатай байлаа. Өрөөнүүд том том хүнд тавилгүүдаар дүүргэгдсэн, давхар давхар олон даавуун эдлэлээр чимэглэсэн, тоолж барамгүй олон сувинер чимэглэлүүдтэй байсан. Энэ нь хэдий том орон зайтай өрөө байсан ч хэтэрхий шахалдсан битүү тавилгатай, энэ нь хэтэрхий ихэдсэн мэт харагдуулдаг.

Харин одоо хүмүүс бараг хоосон шахуу өрөө боловч функцэд суурилсан тавилгын хэв маягийг илүүд үзэж, илүү жижиг хэмжээтэй, хөнгөн харагдахүйцтавилгыг сонгодог болсон байна.

Энэ нь 20-р зууныхоёрдугаархагасаас дэлгэрсэн минималист хэв маягаас үүдэлтэй юм.Минимализмд чөлөөт орон зайг хамгийн ашигтай байдлаар эзэлж чадсан ба маш тухтай тавилга чухал үүргийг гүйцэтгэдэг. Тавилга нь энгийн геометрийн хэлбэрүүдтэй байх ба хамгийн бага иж бүрдэл ба гоёл чимэглэл бүхий байдаг. Ган, байгалийн мод, шил, хөнгөн цагаан, арьс шир, нэхмэл материалыг ашигласан байдаг. Цагаан ба цайвар өнгө элбэг байна. Минималист тавилга нь ер бусын тав тухтай, шинэлэг мэдрэмжийг өгч чаддаг. 

Гэхдээ янз бүрийн төрлийн нэмэлт сувинер хэрэгсэлүүдээр чимэглэсэнээр өрөөг илүү гоёмсог бөгөөд тав тухтай болгож өгнө. 

Минималистууд гэрт нэг их тавилга тавих нь тохиромжгүй гэж үздэг бөгөөд ялангуяа хүний унтаж амрах унтлагын өрөөнд ор, шкаф зэрэг зайлшгүй байх ёстой тавилгуудаас өөр зүйл байхыг таашаадаггүй. 

Хэрэв та унтлагын өрөөгөө минималист маягаар тохижуулахыг хүсч байгаа бол ор, шкафнаас өөр зүйлгүй бол уйтгартай харагдана шүү дээ. Тиймээс зарим нэг зүйлсээ хэт анхаарал татахуйц биш, энгийн маягаар чимэглэх хэрэгтэй. Харин бусад тавилгүүдыг дэмжих үүрэг үзүүлэхээр буюу хэт анхаарал татахуйц бусаар зохион байгуулах хэрэгтэй. Гэхдэээ минимализмын суурь зарчмуудыг анхаарч үзэх хэрэгтэй.

Дараах зарчимыг Минималист хэв маягийн үндсэн зарчим гэж үзэж болно. 

  • Овор багатай тавилга сонгох
  • Бүх зүйлийг энгийн байлгах
  • Тохирсон хэмжээний чимэглэл хийх

Эдгээр суурь зарчмуудын дагуу унтлагын өрөөгөө тохижуулахдаа дараах зөвлөгөөг дагаарай.

1.Даавуун эдлэлийнхээ өнгөнд анхаарах

Өрөөний үндсэн тавилгүүдаа сонгосоны дараа Даавуун хэрэгсэл болох хөнжил, дэр зэргийнхээ өнгийг зөв сонгоорой. Хэрвээ өрөөний тань тавилга, хана гээд л бүхий л зүйлс цагаан өнгөтэй бол тод өнгийн дэр эсвэл тод өнгийн оруулгатай хөнжлийн даавуу сонгоорой. Ингэснээр өрөө чинь уйтгартай харагдахаас сэргийлнэ. Хамгийн гол нь тэдгээр өнгүүд хоорондоо зохицсон байх хэрэгтэй.

2. Нэмэлт хэрэгсэлүүдээ зөв сонгох

Хэрвээ та өрөөндөө ямар нэмэлт хэрэгсэлүүд сонгохоо хараахан мэдэхгүй байгаа бол дараахи энгийн жишээг хүргэе.

  • Хивс, хивсэнцэр
  • Дэр болон хөнжил
  • Ханийн чимэглэл ба Толь
  • Гоёлын таваг, ваар сав
  • Номнууд
  • Лаа
  • Таримал цэцэг болон цэцгийн ваар
  • Зургийн жааз
  • Бусад чимэглэлийн зүйлүүд
 
TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ