A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 102 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 102 | |
|
Хүн өөрөө тэр бүр анзаардаггүй мөртлөө байнга хэн нэгний хэрэгт дурлаж, тухайн хүний үйл хөдлөл болгоныг шүүдэг. Бусдын тухай огт ярьдаггүй хүн тун ховор. Тэгвэл яагаад бид бусдын хэрэгт дурладаг юм бол. Үүнийг хэрхэн зогсоох вэ?
Хамгийн сонирхолтой нь хүмүүс дарга удирдлагадаа таалагдахын тулд гуравдагч хүний тухай ярьж эхэлдэг. Ингэхдээ тухайн хүнийг буруутгаж, өчүүхэн мэтээр харуулж, хэдхэн хормын дотор гэмтэн болгодог.
Өөрөөр хэлбэл өөрөө “коко” үнэлгээ авахын тулд бусдыг золиосолно гэсэн үг. Үүний цаана ямар нэгэн булхайг илчилж, бүх буруугаа өөр хүн рүү чихэх нууцхан хүсэл бий.
Өөрийгөө үнэлдэггүй хүн нийтийн дунд байхдаа хэн ч миний үгийг сонсдоггүй, огтхон ч санаа тавьдаггүй гэсэн үзлээр амьдардаг. Тэд биеэ илүү таньж мэдэж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд сэтгэл судлаачид хандахын оронд бусдыг доорд мэт харагдуулж нэр хүндээ өсгөхийг илүүд үздэг аж. Эргэн тойронд нь илүү мэдлэг боловсролтой, ур чадвартай хүн цөөнгүй байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй заавал бусдыгаа муулж байж санаа нь амарна.
Энэхүү муу зуршилтай хэрхэн “тэмцэх” вэ?
Өөрийгөө хянаж сур. Хэн нэгний тухай муулмаар байвал өөрийгөө зогсоож, түр дуугаа хураачих. Яг энэ агшинд санаанд орж ирсэн сөрөг бодлоосоо хурдан сал. Энэ бүхэнд суралцахад эхний ээлжид мэдээж амаргүй. Аажимдаа автоматаар түр дуугаа хураадаг болно.
Хэн нэгэн танил чинь гуравдагч хүний тухай ярьж эхэлмэгц үгийг нь тасалж, ярианы сэдвээ өөрчлөх хэрэгтэй. Хэрэв зогсолтгүй яриад байвал дэргэдээс нь сэмээрхэн холдоод явбал зүгээр. Ингэснээр тухайн хүн өөрийнхөө ярианы сэдвийг танд ямар ч сонирхолгүй байсныг ойлгож, дараагийн удаа тантай уулзахдаа хов базахаа болино.
Тухайн хүнээ муулмаар байсан таны бодол шууд л замхарна. Дараагийн удаа уулзахдаа холоос үзэн ядаж, сэтгэл санаагаа зовоохоо болино. Харин ч эсрэгээр бие тань хөнгөрнө.
Өндөр боловсролтой хүн ямар ч хүрээллийн хүмүүстэй ойлголцоно. Их уншина. Багагүй зүйлийг мэднэ. Тогтмол аялна. Ийм хэвшилтэй хүнд бусдын амьдралыг шүүж, хэлэлцэх цаг зав, сонирхлын аль нь ч төрөхгүй нь лавтай.
Ухамсар дорой хүмүүс хүн ярина, дундаж түвшний хүмүүс асуудал ярина, ухамсартай хүмүүс шинэ санаа ярина гэсэн хэллэг байдаг даа. Харин та ямар түвшнийх вэ?
Эх сурвалж:Gazeta.ru
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|