• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    82   |  
0

Хайртай ээжийгээ, халамжит гэргийгээ баярлуулах өдөр айсуй. Энэ өдрийн гэнэтийн бэлгийг өглөө эртлэн босож өөрийн гараараа өглөөний цай бэлдэхээс төгс өдрийг эхлүүлээрэй. Панкэйк, франц маягаар шарсан талх, омлет зэрэг өглөөний хоол бүхий ширээ хайртай ээж, гэргий, охин, дүүг угтвал сэтгэл нь баяраар бялхах нь дамжиггүй. Ингээд өглөөний хоол бэлдэх хялбар жоруудыг танилцуулъя. Ширээгээ амьд цэцэг тэргүүтнээр чимэглэхийг сануулах нь илүүц биз.

Панкэйкний жор

Орц:

  • Гурил 150 гр
  • Тал цайны халбага жигнэмэгний хөөлт
  • ½ цайны халбага давс
  • Сүү-150 мл
  • Цөцгийн тос-20 гр /3 амны халбага/
  • Элсэн чихэр-25 гр
  • Өндөг-1ш
  • Ургамлын тос
  • Чимэглэх жимсгэнэ, шоколад, жижиглэж хэрчсэн жимс,
  • Жимсний сироп эсвэл зөгийн бал

Хийх арга:

1.Гуриландаа хөөлт, давс, элсэн чихрээ хийж сайтар холино.

2. Өндгөө хагалж дээр нь сүүгээ нэмээд хөөсрүүлж хутгана. Цөцгийн тосоо шарах шүүгээнд хайлуулж сүүндээ нэмх хутгана.

3. Гурилан дээрээ бэлдсэн сүүгээ нэмж сайтар хутгаад амраана. Өтгөн зөөхий шиг зуурмаг болсон байна.

4. Дундаж гал дээр хайруулын тавган дээрээ ургамлын тосоо жигд тарааж халаана. Өөрийн хэмжээгээрээ тасалж зөөлөн галд дээр хоёр талыг нь алтан шаргал болтол нь шараарай. Нэг панкэйкийг 3 орчим минут шарна, анхааралтай байхгүй бол хурдан түлэгдэнэ.

6. Бэлэн болсон панкэйкүүдээ таваглахдаа зөгийн бал жимсний сироп, сүүн крем зэргээр чимэглэж болно.

Хөвсгөр омлет хийх жор

  • Өндөг- 8ш
  • ¼ цайны халбага давс
  • Нунтаг ар перец
  • Оливийн тос
  • Бууцай
  • 1 аяга сүү
  • 1 аяга гурил
  • 180гр хиам, эсвэл хиам
  • 1ш сонгино
  • 1ш чинжүү
  • 1ш улаан лооль

Хийх арга

Том саванд өндөгнүүдээ хагалж хийнэ.Үүн дээрээ сүүгээ хийгээд гар холигчоор сайтар миксэрдэнэ. Үүний дараа гурилаа хийж жигд болтол миксэрдэнэ. Давс, перцээр тохируулан амтлаарай.

Ингээд шарах шүүгээний листэн дээр хүнсний цаас дэвсэж дээрээс нь омлетны зуурмагаа жигд асгана. Жижиглэн хэрчсэн хиам эсвэл гахайн мах, бууцай, улаан лооль, сонгино, чинжүү зэрэг ногоог жижиглэн хэрчиж жигд тараагаарай.

Хамгийн сүүлд нь үрсэн бяслагийг цацаарай. Ингээд 1750 хэмд урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 10-15 минут шарна.

Шарах шүүгээнээс гаргаад 1-2 минут амраасны дараа хүнсний цааснаас салган омлетоо ороогоорой. Илүү царайлаг харагдуулахыг хүсвэл нунтаг ногоон амтлагч, перец зэргээр бага зэрэг амт оруулаарай.

Франц аргаар шарсан талх

Орц:

  • Өндөг-2ш
  • Өндөгний шар- нэмэлтээр 2
  • 2 аяга сүү
  • 1 цайны халбага ванилин
  • Нэг чимх давс
  • 8 ширхэг цагаан талх
  • Хуудсан сыр 4ш

Хийх арга:

1.Хайруулын тавган дээрээ нэг амны халбага цөцгийн тос хийж зөөлөн гал дээр халааж жигд тосолно.

2.Өндөг, өндөгний шар, сүү, ванилин, давс зэргээ хамтад нь саванд хийж сэрээ эсвэл гар холигчоор хөөсөртөл сайтар хутгана.

3. Талхаа зуурмаганд хоёр талаар тус бүр 15 секунд дэвтээж халсан хайруулын тавган дээрээ шарна. Хэрэв хайруулын таваг тань том бол хэд хэдэн зүсмийг зэрэг шарж болно. Алтан шар болтол нь шараад үлдсэн талаар нь эргүүлж шарна. Зуухны халуун болон талхны хэмжээнээс шалтгаалж 45 секунд орчим шарж болно. Дараагийн талхаа шарахаасаа өмнө хайруулын тавгаа бага зэрэг тослохоо мартуузай. 

Унтахаасаа өмнө гал тогоо, хооллох хэсгээ цэвэрлээд унтвал өглөөний ажлыг тань хөнгөвчилнө. Харин одоо ширээнийхээ голд ваартай цэцэг, лаа, бэлдсэн хоолнуудаа байрлуулаарай. Кофегоо чанаж, жимсний шүүсээ шахаад хайрт ээж, гэргийгээ сэрээгээрэй. Таны омлет түлэгдсэн, панкэйк хатуу, шарсан талх чинь нялцгай болсон байсан гэсэн хайртай хүмүүстээ зориулсан сэтгэл тань зоогийн ширээг баяр хөөрөөр бялхаана гэдэгт итгэлтэй байна. 

Харин өглөөний цайгаа зооглож дууссаны дараа ширээгээ аяга тавгаа угааж, гал тогоогоо өөрөө цэвэрлээрэй. Энэ өдөр утгаараа тэднийх байх ёстой тул гал тогоо, гэрийн ажилд оролцуулахгүйгээр санаачлагыг гартаа аваарай.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ