• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    108   |  
0

Дэлхий дээр хагас тэрбум гаруй сурагчид коронавирусын улмаас хичээл завсардан, гэрээсээ сурч байна. Энэхүү гэнэтийн шийдвэр нь эцэг, эхчүүдэд гэрээсээ ажиллаж хүүхдээ харж, гэрийн багш хийх үүргийг оноож буй. Гэрээсээ ажиллаж буй эцэг, эхчүүдийн ажлын хажуугаар хүүхдийнхээ хичээлийг хийлгэж, хүүхдээ харна гэдэг ярвигтай байх нь ойлгомжтой.  

Хөл хорионы үед олон тооны музей, амьтны хүрээлэн, боловсролын байгууллагуудын хичээлийг сошиал платформуудыг тусламжтайгаар үзэх боломжтой болсон байна. Үүний нэг хэсэг нь Instagram дээр зарим эцэг эхчүүд, багш нарын санаачилсан гар урлал, дасгал хөдөлгөөн, төрөл бүрийн шинжлэх ухааны туршилт зэрэг сонирхолтой контентуудыг дагагч нартаа хүргэх болсон байна.

Ингээд хүүхдээ хөл хорионы үед цагийг үр бүтээлтэй завгүй өнгөрүүлэхэд туслах олон сонирхолтой санааг хүүхдүүдтэйгээ хамт хэрэгжүүлэх туслах 10 Instagram хаягийг танилцуулъя.

1. Thedadlab

Thedadlab гэх хаягтай, Лондонд амьдардаг нэгэн аав өөрийн Instagram хуудсаар дамжуулан шинжлэх ухааны содон туршилтууд хийж хүргэдэг байна. Та энэ холбоосоор түүнийг сонирхролтой туршилтуудыг хүүхэдтэйгээ туршаад үзээрэй.

2. Busy toddler

Susie Allison гэх эмэгтэй өөрийн busytoddler хуудсаар дамжуулан хэл зүйн болон математикийн хичээлийг сонирхолтой байдлаар зааж эхэлсэн байна. Түүний хүргэж буй контентууд нь 7 хүртэлх насны хүүхдэд зориулагдсанаараа онцлог. Хэрэв та сургуульд хараахан ороогүй хүүхдэдээ анхан шатны хичээл сургахыг хүсвэл түүний Instagram хуудсаар зочлохыг санал болгоё.

3. Teaching2and3yearold

Сургуулийн өмнөх насны хүүхэд тэр дундаа 2-3 настай хүүхдүүдэд боловсрол  олгодог багш Sheril Cuper-ын бичлэгүүд маш хөгжилтэй. Гэр ахуйн түгээмэл материал ашиглан сонирхолтой бүтээл, туршилт хийх аргууд нь таны хүүхдийн сонирхлыг татаж, бүтээлч байлгахад туслах нь гарцаагүй.

Энэ холбоосоор зочлоорой.

4. Iheartcraftythings

Цагаан хавтан, өнгийн цаас, саваа зэргийг ашиглан төрөл бүрийн гоёмсог гар урлал хийх нь таны хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална.

Дараах холбоосоор орно уу.

5. Blastasticday

Цаасан уут, олс, ариун цэврийн цаас зэрэг гар доорх материал ашиглан урлагийн бүтээл хийн гэрээ урлагийн музей болгохыг хүсвэл энэ хаягаар зочлоод үзээрэй.

6. Curiostysprouts

Таны хүүхдийг өдрийн турш завгүй, бүтээлч байлгах математик, шинжлэх ухаан, урлагийн бүхий л сонирхолтой туршилтууд энд бий. Та ч бас хүүхдүүдтэйгээ туршиж үзээрэй.

Энэ холбоосоор дамжаарай.

7. Steamkidschallenge

Шинжлэх ухаан, технологи, хэл соёл, урлаг гээд 7 хоног бүр шинэлэг контентуудыг хүргэдэг.  Тоглоомон гар хийцийн маркаас эхлээд, гар доорх материалаар хийсэн робот хийх хялбар аргууд нь таны сониуч хүүхдэд уйдах зав өгөхгүй л болов уу.

Дараах холбоосоор зочлоорой.

8. Momma_teaching

Бага ангийн багш Melissa Splegelman гэх эмэгтэй охинтойгоо хамт momma_teaching хуудсанд таны хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах шинжлэх ухаан, технологи, урлагийн бүтээлүүдийг хийж цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг. Та ч бас энэ холбоосоор орж тэдний сонирхолтой бүтээлүүдийг хүүхэдтэйгээ хамт туршаарай.

9. Momducator

Нэгэн ээжийн навч, саваа зэрэг энгийн зүйлсийг ашиглан хийдэг бүтээлч санаанууд нь таныг болон хүүхдийг тань зуны ногоон ой, хөгжмийн ертөнц зэрэг гайхалтай газруудаар хөтлөх болно.

Холбоос

10. Raisingdragons4

Энэхүү хуудсны бүтээлч санаанууд 4 ээж хамтран хийдэг байна. Тэдний сонирхолтой бүтээл, туршилтуудыг дараах хаягаар олж үзээрэй.

Эдгээр хүмүүсийн хүргэж буй контентууд нь хүүхдийг тань өдрийн турш завгүй байлгаж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхийн зэрэгцээ хэзээ ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Мөн эцэг, эхчүүдэд санаа зовох зүйлгүй гэрээсээ ажиллах боломж бүрдэх нь гарцаагүй юм.

 
TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ