A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 90 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 90 | |
|
Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай аргуудын нэг нь гараа тогтмол 20 секундийн турш угааж ариутгах гэдгийг коронавирусийн цар тахлаас бид хэдийн мэддэг боллоо.
Гараа ойр ойрхон угааж ариутгасаар гар тань хуурайшиж байна уу? Мөн хүүхдээ харж, өөрийгөө тусгаарлах, гэрээсээ ажиллаж буй үедээ илүү бүтээлч, шинэ хоббитой болмоор байна уу? Тэгвэл өөрийн хүссэн ургамал, жимсийг оролцуулан химийн найрлагагүй, эко саванг гэртээ хийж сурцгаая.
Саван нь өөх тос болон шүлт урвалд орж saponification буюу саванжих үйл явцын үр дүнд бүтдэг бүтээгдэхүүн юм.
Савангаар гараа угаахад савангийн тослог бүтэц нь бактерийг устгадаг байна.
Харин саванг хатаах үед шүлт ууршиж, арилдаг байна. Хатуу саванд шүлт их хэмжээгээр ордог тул арьс таталдаж, хуурайшдаг байна.
Тос бүр өөр өөрийн гэсэн шинж чанартай. Тухайлбал, оливын тос ашиглах нь сайн чийгшүүлэх хэдий ч төдийлөн сайн хөөсрөхгүй байх сул талтай. Харин наргил модны самрын тос нь сайн хөөсрөх ч таны арьсыг бага зэрэг хуурайшуулж мэднэ.
Шүлт нь идэмхий шинж чанартай тул маш болгоомжтой ашиглах хэрэгтэй. Учир нь арьсанд хүрсэн тохиолдолд түлэх, даавуун дээр дусвал цоолох аюултай. Тиймээс нүдний шил, хормогч болон резинэн бээлийтэй ажиллах хэрэгтэй.
Саван хийх үндсэн гурван арга бий. Та өөрт таалагдсан аргаараа хийгээрэй.
Савангийн суурь хайлуулж саван хийхэд хурдан хатдаг тул хамгийн хялбартаа тооцогдоно. Гэхдээ 100 хувь органикт тооцогдохгүй. Та шүлт, ус, тосон дээрээ савангийн бэлэн бэлдцээ нэмж хайлуулна. Үүн дээрээ дуртай үнэр болон өнгө оруулагч, амин тосоо нэмж хатаагаад саван бэлэн болно. Хүүхэдтэйгээ хамт саван хийх бол энэ хамгийн аюулгүй арга.
өрөм шиг давхарга хөрөхөөрөө үүсээд байдаг нь бусад процесстой харьцуулахад уусгаж хольж уусалттай гоёмсог өнгө гаргахад хэцүү. тос нэмэлтүүд хийхэд ямар ч урвалгүй тостой саван болдог нь хөөсрөлт хаталт угаалтанд мөн нөлөөлдөг.
Шүлт болон усыг тооцоолсон хэмжээний дагуу холиорой. Шингэн төлөвт байгаа тосон дээрээ бэлтгэсэн шүлтийн уусмалаа нэмнэ.
Саванжуулах миксерт түүхий эдийг сайтар хутгаж жигдрүүлж суурь бэлдмэлүүдийг нэмж, дахин хутгана. Харин үүний дараа хэвэнд хийж, 24 цаг хатаана. Хэвнээс гаргасан савангаа хатаагч өрөөнд дөрвөн долоо хоног хүртэл хатаана. Ингэж хатаасны дараа савангийн найрлагад байгаа шүлт бүрэн ууршиж хүний биед ямар ч харшилгүй сайн чанарын хатуу саван бий болно.
Халуун аргаар саван үйлдвэрлэх нь шүлтийг хурдан ууршуулах давуу талтай тул энэ аргаар саван хийх нь хүйтэн аргаар хийхээс хоёр дахин хурдан.
Шүлт ус хоёроо сонгосон хэмжээний дагуу холино. 45 хэмд хайлуулсан тосон дээрээ бэлтгэсэн шүлтийн уусмалыг хийнэ.
Саванжуулах миксерт түүхий эдийг хоёр цаг хүртэл байлгаж, үе үе хутгаж, амт тос, өнгө, үнэр оруулагч бэлдмэлүүдээ нэмж хутгана. Үүний дараа хэвэнд хийж 24 цагийн турш хатаагаарай.
Хэвнээс гаргасан савангаа хатаах өрөөнд хоёр долоо хоног хүртэл хатаана. Сайтар хатаасны дараа савангийн найрлагад байгаа шүлт бүрэн ууршиж хүний биед ямар ч харшилгүй хатуу саван бий болох юм.
Эх сурвалж: Insider.com
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|