A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 79 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 79 | |
|
Цар тахал цар хүрээ тэлж, хөл хориог сунгасан энэ үед гадуур хооллохоо багасгаж, гэр бүл, хүүхдүүдэдээ илүү их цагийг зарцуулж байгаа билээ. Энэ үед шинэ жороор амттай хоол туршиж үзмээр байна уу. Тэгвэл энэ удаад, гэрийн эзэгтэй болон аавуудад зориулан хөл хорионы үеэр хайртай гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж гал тогооны мастер болоход тань туслах хоолны жорыг танилцуулж байна.
Веган хоол: Наргил модны самрын сүүтэй карри
Та энэтхэг улсаар аялсан эсвэл энэтхэг хоолны газарт энэ хоолыг зооглож байсан биз ээ.
Орц:
Сэвэг зармаа сайтар угаагаад ургамлын тосонд бага зэрэг хуураад, хэдэн хүний хоол хийх гэж байгаадаа тохируулан ус болон наргил модны самрын сүүгээ нэмж өтгөн болтол буцалгана. Өөр нэгэн саванд сонгино, цагаан гаагаа нэмээд сонгосон ногоогоо жижиглэн хэрчиж хийгээд давс болон перцээр амтална.
Хуурч байх үедээ нунтаг карригаа нэмж мөн бага зэрэг наргил модны самрын сүү хийгээрэй. Буцалж байх үед жижиглэн хэрчсэн улаан лоолио нэмж буцалгаад давсаар амтална.
Ногоотой бэлдэц бэлэн болсон бол сэвэг зарамтай шөлөө дээр нь нэмээд наргил модны самрын сүүтэй карри бэлэн болно. Хүсвэл та тахиагаар баяжуулж махан хоол болгож болно.
Бэлэн гоймонг төгс чанаж сурах
Орц:
Та бэлэн гоймонг өндөг, хиамтай чанаж идэхээс залхаж байна уу. Тэгвэл арай бүтээлчээр төгс гоймон чанаж сураарай. Гоймонгоо чанаж сойгоод цөцгийн тос, замаг, кимчи, мөөг тэргүүтэй ногоогоор баяжуулж хуураарай. Үхрийн махаа нимгэхэн хэрчиж шараад цуундаа дэвтээгээрэй. /Өөр махаар орлуулж болно/
Тахианы мах, бууцайтай хучмал
Орц:
Төмс луувангаа чанаад нухашлаад, өндөг давсаар амталж сайтар хутгаарай. Харин дараа нь махаа машиндаж, үүн дээрээ миксердсэн бууцайгаа холиж өндөг, давс, хар перецээрээ амтална.
Шарах шүүгээнийхээ тавгийг сайтар тослоод ногооны нухашныхаа талыг хийж тэгшлээд махтай шанзаа гол хэсэгт нь хийж тэгшилнэ. Үлдсэн лууван төмсний нуxашаа xийж тэгшлээд, дээд талд нь цөцгийн тос, ногоон сонгиноор амталж өгөөрэй. Бэлэн болсон хучмалаа 40 минут шараx шүүгээнд 90 xэмд болгоорой.
Италийн puttanesca паста
Орц:
Зөөлөн гал дээр хайруулын тавгаа халааж сонгиноо дээрээ давсаар амталж алтан шаргал болтол хуурна. Үүн дээрээ сармис, халуун чинжүү зэргийг нэмнэ. Лаазалсан лооль, олив болон халуун ногоотой өргөст хэмхээ нэмж хийгээд тагийг нээхгүйгээр 15 минут хуурна. Энэ хооронд давстай усанд шпагетти гоймонгоо буцалгаж хүйтэн усанд сойж амтлаад ногоотойгоо хутгана.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|