A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
10
|
|
0
|
18
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |
|
Хөл хорионы үеэр өөрт хэрэгтэй, амьдралд тустай шинэ зүйлсийг турших боломж байна. Хүмүүсийн хөл хөдөлгөөн хязгаарласан хаврын урин цагт байр, орон сууцныхаа өрөө тасалгаа, тагт, дээвэр дээр ургуулж болох жимс, жимсгэнүүдийг танилцуулж байна.
Амтлаг, өнгөлөг гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ нь үр болон сахлаараа үрждэг жимс. Тагт, дээврээ дулаалж, дотор талд нь шилэн хаалт, бичил хүлэмж бий болгоод 3-10 сарын хугацаанд гүзээлзгэнийг гэртээ ургуулж болно. Үрээр тарихад 1.5- 2 жилийн дараа жимсээ өгч эхэлдэг.
Гүзээлзгэнэ ургахад хангалттай орон зайтай байхаар урт нарийн сав сонгож, хөрсөө дүүргээд, жигд чийгтэй болтол нь усална. Хөрсөнд хоорондоо 15см зайтай 6 мм гүн жижиг нүхийг хуруугаараа гаргаж, үрээ суулгана.
Усалгаа: Гүзээлзгэний ургалтад чийглэл чухал нөлөөтэй тул байнга ус шүршиж эсвэл агаар чийгшүүлэгч ашиглаарай.
Дулааны тохиргоо: Тасалгааны хэм гүзээлзгэний ургацад тохиромжтой байдаг. Харин хүйтний улиралд тасалгааны хэмийг аль болох 18 хэмээс дээш байлгахыг хичээгээрэй.
Анхилам үнэртэй жүрж
Тасалгаанд ургуулахад анхилуун үнэр түгээдэг жүрж 1-1.5м хүртэл өндөр ургадаг.
Жүрсийг үрээр тарихдаа хар шороон, хөвдөн хөрсөнд суулгаж сайтар услаад гэрэлтэй дулаан газар байрлуулна. Хөрс сийрэг байх нь тохиромжтой бөгөөд 3-4 долоо хоногийн дараа соёолдог. Соёолсноос хойш эхний жил орчим хугацаанд ургадаг байна.
Усалгаа: Зуны улиралд сайн усалж хөрсийг чийглэг байлгаж, халуун өдөр усаар хэд хэдэн удаа шүршиж өгөх хэрэгтэй бол өвөл усалгааг багасгах нь тохиромжтой.
Гэрлийн тохиргоо: Халуун орны ургамал учир ихээхэн гэрэлсэг.Тасалгааны хамгийн гэрэлтэй хэсэгт буюу нарны шууд тусгалд байрлуулна.Урагш харсан цонх тохиромжтой.
Дулааны горим: Хүйтэнд тэсвэр муутай ургамал.Зуны цагт халуун өдөр гадагш гаргаж тагтан дээр байрлуулж болно. Аль ч улиралд температурыг 8-10С-ээс хадгалаарай.
Амин дэмээр баялаг анар
Анар жимсний үрийг шинээр нь хөвсгөр хөрсөнд хуруугаараа хөнгөхөн нүх гаргаж суулгана. Үүнийхээ дараа усалж, шилээр таглаад нартай цонхны тавцан дээр тавина.
Дунд зэргийн усалгаатай байхаас гадна хавар, зун тарихад хамгийн тааламжтай. Үр соёлж эхэлмэгц таглааг авч, гэрэлд байлгах хугацааг 12 цаг болтол нь уртасгана
Усалгаа: Дунд зэргийн усалгаатай байхад тохиромжтой. Харин 10-12 дугаар сарын үед 2 долоо хоногт нэг удаа усална. Өвөлд 12-16°С хэмд өвөлжүүлж, 1.5-2 сард нэг удаа.
Өвөл дуусмагц идэвхтэй ургаж эхлэх үед усалгааг ихэсгэж, навч, мөчирнүүдийг усаар шүршинэ.
Ашиг шимтэй Авокадо
Амин дэмийн уурхай болсон авокадог ургуулахдаа үрийг нь бүрхсэн нимгэн хальснаас салгаж, цүлхгэр талаар нь хөрсөнд 2-3 см гүн суулгаж, шовх үзүүрийг нь ил гаргана.
Авокадог соёолох хүртэл нь 18 хэмийн дулаанд байлгах хэрэгтэй.
Өвлийн улиралд сэрүүвтэр газар байршуулна. Гоё цэцэгтэй, 40 см өндөр ургасан бол бараг бүтэн жилийн турш үр жимсээ өгнө. Энэ удаад 7-10 ширхэг жимс гаргана.
Усалгаа: Усгүй удаж чадах боловч дулаан нөхцөл шаарддаг.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
10
|
|
0
|
18
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|