A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 90 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 90 | |
|
Үнэр… Гарт баригдаж, нүдэнд үзэгддэггүй энэ зүйл биднийг анагааж эмчлээд зогсохгүй амжилтад хүрэхэд хүртэл тусалдаг нь шинжлэх ухааны судалгааны туршилтаар нотлогдсон. Тухайлбал, программистуудын ажлын өрөөнд нимбэгний үнэр түгээхэд алдаа гаргах байдал нь 50 хувиар буурдаг байна.
Сэтгэлээ тайвшруулж, халуун дулаан уур амьсгалыг танд болон таны гэр бүлд бэлэглэх тааламжит үнэрүүдийг танилцуулж байна.
Нимбэг, гүзээлзгэнэ хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлнэ
Нимбэгний эфирийн тосны үнэр мэдрэлийн системийг сэргээж, ядаргаа тайлах, ажлын чадвар дээшлүүлдэг тул оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст нэн тустай. Харин шинэхэн гүзээлзгэнийн таатай үнэр нь бидэнд гайхалтай амттаныг санагдуулахын зэрэгцээ анхаарал төвлөрлийг сайжруулж эрч хүчийг нэмэгдүүлдэг.
Лаванда, жүрж таныг тайвшруулна
Лаванда цэцэг хүнийг тайвшруулж, сэтгэл санааг сэргээх гойд "шидтэй". Анхилам үнэрт энэ цэцэг дотор муухайрах, шөрмөс, булчин татах үед ч нэн тустай бөгөөд бактер эсэргүүцэх үйлчилгээтэй аж. Мөн танд нимбэг, жүржийн үнэр тайвшрал, тайтгарлыг авчирна. хүний бие организмд маш сайнаар нөлөөлдөг төдийгүй жүржийн төрлийн эфирийн тос нян бактерийн эсрэг үйлчилгээтэй.
Ванил, алим, лийр айдас түгшүүр бууруулна
Ванилийн амтат үнэр нь сэтгэл түгших мэдрэмжийг бууруулдаг. Мөн түүний тааламжит үнэр чамд танд өөртөө итгэлтэй, өөдрөг байхыг үргэлж "сануулна". Ванилтай адил алим, лийрийн зөөлөн үнэр айдас түгшүүрийг хаягдан хөөж, сэтгэл санаагаа сэргээх увидастай аж.
Сарнай, кофе стресс тайлна
Кофены үнэр стрессийн хам шинжийг багасгадгийг нотолжээ. Түүнчлэн зөвхөн кофе уухад бус үнэрлэхэд ч тархины үйл ажиллагаа идэвхждэг байна. Тиймээс ажлын өрөөндөө кофены үр, үнэртүүлэгч байрлуулах нь таны хөдөлмөрийн бүтээмжид тустай. Харин сарнайн үнэр ой тогтоолтыг сайжруулж, стресс ядаргааг тайлдаг байна.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|