• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0
 

Дэлхий даяар моторын дуунд дурлаж, мотоцикл унах хоббитой бүсгүйчүүд олширчээ. Албан ёсны судалгаагаар нийт мотоцикл унагчдын 20 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Харин бүх мотоциклын 19 хувь нь эмэгтэй хүний нэр дээр бүртгэлтэй байдаг.  

Энэ нь мотоцикл зөвхөн эрчүүдийн “тоглоом” биш гэдгийн баталгаа юм. Эрх чөлөөг мэдрэх дуртай, адал явдлыг эрэлхийлэгч “RIDER” бүсгүй танд дараах зөвлөмжийг хүргэж байна.

 
  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭГТ

Хобби нэгт хамт олон эсвэл найзуудаараа холын замын аялалд гарах нь сонирхолтой бөгөөд сэтгэл хөдөлгөм. Гэхдээ та анхлан суралцагч ч бай “архаг” нэгэн ч бай өөртөө итгэлгүй, сандралтай байдлаар мотоциклдоо мордвол ЭРСДЭЛТЭЙ гэдгийг санаарай.  

Мэргэжлийн түвшинд чадвар эзэмшээгүй, эсвэл шинэхэн унаандаа дасаагүй бол холын аялал, бартаат аялал зэргээс түр азнаарай.

 
  • ҮСЭЭ ЗӨВ ЯНЗЛАХ НЬ ЧУХАЛ

Бүсгүйчүүд хамгаалалтын малгай өмсөх үед задгай, урт үс саад болох нь их.  

Хамгаалалтын малгай  өмссөн үед үсээ сул тавих нь тав тухгүй байдлыг үүсгэдэг бөгөөд үзэгдэх орчныг хязгаарлах магадлалтай тул өөрт тухтайгаар янзлах нь чухал. Хэт чанга боож, хавчилгүйгээр сулхан сүлжих нь хамгийн зөв шийдэл. 

 
  • СУЛ ХУВЦАСНААС ЗАЙЛСХИЙ

Эмэгтэйчүүд мотоцикл унах үед маш олон төрлийн загвараар хувцаслаж болно. “Моточин” бүсгүйчүүд өөр өөрийн өвөрмөц стиллийг бүрдүүлсэн байдаг ч дуртайгаа өмсөж болохын нэр биш. 

Салхи сөрөн давхих үед биед наалддагүй, сул хувцас биеийн хэмийг алдагдуулж, замаасаа буцахад хүргэнэ шүү. Юбка болон товч, цахилгаангүй хантааз, ороолт зэргээс татгалзаж бие барисан, тулгууртай хувцсыг сонгоорой.

 
  • ЭХЛЭЭД БАГА МОТОРТОЙ МОТОЦИКЛ УНАЖ СУР

Мэргэжлийн түвшнийхэн анхлан суралцагч нарт бага мотортой мотоциклыг түрүүлж унаж сурахыг зөвлөдөг нь учиртай. 
Хөнгөн мотортой мотоцикл дээр суурь мэдлэгийг дадлагажуулснаар ирээдүйд “мөрөөдлийн” унаагаа төвөггүйхэн эзэмшихийн үндэс юм.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ