• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 

Юуны түрүүнд шинэ ажилд орсонд тань баяр хүргэе! Үүний сацуу янз бүрийн асуудлууд, тээнэгэлзээнд тань тус болох дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

"Шинэ ажлын эхний долоо хоног"

Шинэ ажлын эхний долоо хоногт БАЛАНС чухал. Та шинэ ажлынхаа хамт олонд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээх нь зөв ч өөртөө хэт их дарамт бүү өгөөрэй.

 

• Тайван, итгэлтэйгээр өөрийгөө танилцуулахаас эхэл.

Судлаачдын үзсэнээр хамгийн энгийн зүйлсээс л сэтгэл түгшилт үүсдэг. Жишээ нь та өөрийгөө яаж танилцуулахаа мэдэхгүй будилснаар сандарч тэвдэн улмаар anxiety буюу сэтгэл түгшин хямардаг. Аливаа шинэ орчинд бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсдэггүй нь хүний төрөлхийн шинж чанар юм. Гэвч шинэ ажлын эхний өдрүүдэд жижиг алдаанаас ч зайлсхийх нь чухал. Тиймээс гүнзгий амьсгаа аван тайвширч, цомхон бөгөөд эвтэйхнээр бусдад өөрийгөө танилцуулаарай.

 

Цагийг нь олсон оновчтой асуулт тавь.

Удирдагч болон хамтрагчдаасаа мэдэхгүй зүйлсээ тухай бүрд нь асуух нь зөв ч эхний долоо хоногт хэнээс, хэзээ, юу асуухаа сайн төлөвлөж бэлдэх нь чухал. Цагийг нь олоогүй асуулт таныг эвгүй байдалд оруулж мэдэх юм. Зохистой асуултыг хэрхэн асуух талаар дараах зөвлөмжийг хүргэе.

Яг юу мэдмээр байгаагаа урьдчилж сайн бод. Зарим тохиолдолд танд мэдэхгүй зүйлийн тань тайлбар хэрэгтэй байдаг ч зөвлөгөө эсвэл зөвшөөрөл хэрэгтэй тохиолдол ч байдаг. Яг аль нь өөрт тань хэрэгтэйг тодорхойлсны дараа асуулт тавиарай.

Хэрэгтэй мэдээллүүдийнхээ дарааллыг тогтоо. Тодруулбал, хэрвээ таны компьютерт асуудал гарсан бол нэн түрүүнд тусламж асуух хэрэгтэй. Харин багийн ажиллагаанд тодорхойлох шаардлагатай зүйл тулгарвал ажлын дараа асууж болно.

Найзтай бол. Нэгэнт ажилдаа дасаад хэн нь ямар үүрэгтэйг мэдсэн бол “ажлын найз”-аа олж өдрийн хоол эсвэл кофе санал болгоорой. Хажууд тань суудаг ч юм уу эсвэл тухайн ажилд ороод удаагүй хэн нэгэн байж болно шүү дээ. Түүнчлэн ажил дээрээ бусадтайгаа нийтэч байх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

 

"Шинэ ажлын эхний сар"

Чухал өдрүүдийн ард гарсан бол одоо өөрийн үүргээ сайтар ухамсарлах цаг. Эхний долоо хоногт суралцах, танилцах “таргет”-аа дуусгасан бол үүнээс цааш өөрийн чадварыг бүрэн гүйцэд дайчлан ажилдаа анхаарах хэрэгтэй. Энэ хугацаанд:

 

Баг хамт олноо сайтар мэд.

Шинэ харилцаа холбоо үүсгэн, өөрийн баг хамт олонтойгоо илүү дотно танилц. Тэдний дэргэд илүү цагаар суун, ажлаас нь суралцахыг хичээгээрэй.

Хувийн зохион байгуулалтаа сайжруулж, зөв зуршлыг бүтээ.

Амьдралаа шинээр эхлүүлэн, зөв зуршлаа дадалжуулахад шинэ ажил тань хөшүүрэг л гэж төсөөл. Тэмдэглэлийн дэвтрээ аваад хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, сайжруулахыг хүсэж буй чадвар, сурахыг эрмэлзсэн зүйлсээ жагсаан бичиж эмхлээрэй.

 

"Шинэ ажлын эхний 3 сар"

Энэ хүртэл яваад ирсэн бол ажлаа хамгийн дээд цэгтээ тултал сайн хийх цаг иржээ. Энэ хугацаанд:

 
  • Өөрийгөө сорь.

Хүмүүс бодсноосоо ч илүү потенциалтай байдаг. Хүсэл тэмүүлэлтэй байж түүнийхээ төлөө өдөр бүр мэрийж ажиллаарай. Зорьсон зорилгодоо хүрч чадахгүй үе байх ч шантрах хэрэггүй. Хичээл зүтгэлийн явцад бид олон зүйлсийг сурдаг.

  • Хил хязгаар тогтоо.

Аливаа шинэ өөрчлөлтийн үед бид ихэвчлэн өөрийн хил хязгаарыг даван, золиос гаргах шаардлага гардаг. Тухайлбал, шинэ ажилдаа эртлэн ирж, орой болтол суун бусдынхаа ажилд туслах гэх мэтээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд заавал хийх ёстой зүйлс тулгардаг.

Ажлын эхний саруудад хамгийн сайнаараа ажиллахын тулд өөртөө хил хязгаар тогтоох нь зөв. Зарим зүйлсэд “үгүй” гэж хэлж сурснаар урдах төсөлдөө илүү төвлөрч чадах юм.

  • Хуучин ажлын хамтрагчидтайгаа холбогд.

Нэгэнт шинэ ажлаа ягштал мэддэг болсон бол хуучин ажлынхаа найзуудтай холбогдон шинэ ажлын төлөв байдлаа ярилцаарай.

Салбарынхаа хувьд танилын хүрээгээ тэлэн, хуучин найзуудтайгаа холбоотой үлдэх нь ашигтай. Албан ёсны судалгаагаар шинээр ажилд орсон хүмүүсийн 65 хувь нь эхний гурван сардаа өөр ажил хайсаар байдаг. Энэ нь шинэ ажлаасаа гарах гэсэндээ биш юм. Харин хүний үргэлж өсөн дэвжих, карьераа дээшлүүлэх мөнхийн хүсэл байгалиасаа оршдог тухай юм. Тиймээс илүү их хүнийг таньж мэдэн, хуучны танилуудтайгаа холбоотой байснаар ирээдүйн ажилд тань тустай.

 

Өөртөө итгэлтэй байхад амжилт хэзээд таныг дагана. Хийж чадаагүй, амжаагүй зүйлсдээ төвлөрөн цухалдалгүйгээр үр дүндээ урамшин шинийг эрэлхийлээрэй. Эцэст нь, хавтас дүүрэн анкет дундаас шалгарсан учраас та үүнийг хийж чадна гэдэгтээ итгэл төгс ажиллаарай.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ