A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 89 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 89 | |
|
Өглөө сэрсний дараах хэдэн минутаас таны өдрийн турш хир эрч хүчтэй байх, ажлын бүтээмж тань хэдий хэмжээнд байх шалтгаалдаг. Зарим хүмүүс өглөөний дасгал хийж, бясалган, өдрийн төлөвлөгөөгөө гаргадаг байхад ихэнх хүмүүс нүдээ нээгээд хамгийн түрүүнд утсаа барьж авдаг зуршилтай болжээ. Ингэснээр бид өглөөг аль хэдийн стресстсэн байдалтайгаар эхлүүлдэг аж.
Ингээд сайхан нойр авсны дараа таныг алж мэдэх буруу зуршлуудаа гээн өглөөг эерэгээр эхлүүлэх 6 аргыг сонордуулъя.
1. Өглөө дор хаяж 15 минутыг утас ашиглахгүй өнгөрөө
Утасны сэрүүлгээ унтраасан л бол утсаа тавиад орхи. Ихэнх хүмүүс үргэлжлүүлэн утсаа “ухаж”, сошиал хуудсуудаа шалгаж эхэлдэг. Энэ зуршлаа мартаж, хамгийн багадаа 15 минутыг утас, таблет, зурагт асаалгүй өнгөрөөгөөрэй. Технологиос хэт хамааралтай байх нь энгийн амьдралаас аз жаргалыг мэдрэхэд саад болдог учраас болж өгвөл дэлгэцээсээ хөндийрч сураарай.
2. Кофены оронд лимонтой ус ууж хэвш.
Лимонтой бүлээн ус ууж дадах нь эрүүл мэндэд олон ашиг тустай. Ялангуяа өглөө сэрээд өлөн элгэн дээрээ лимонтой ус ууж хэвшвэл сайн. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, дотор өөхийг шатаан амны хөндийг цэвэр байлгахаас гадна өдрийн турш эрч хүчтэй, цоглог байхад тань тусална. Лимонтой ус ууснаас 30 минутын дараа өглөөний цайгаа уувал каффейнд “донтогсод”-д илүү үр дүнтэй.
3. Зөв байрлалаар орноосоо босоорой.
Хүмүүс ихэвчлэн буруу байрлалаар орноосоо босдог. Хамгийн зөв арга нь баруун элгээрээ хэвтсэн байдалтайгаар шууд суусан байрлалд шилжиж босох юм. Энэ нь зүрхний шигдээс, нуруу нугасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай.
4. Өдрийнхөө төлөвлөгөөг тодорхойл.
Орондоо чилээгээ гарган суниаж байхдаа, эсвэл лимонтой усаа бэлдэж байх үедээ өдрийнхөө хийх зүйлсийг төлөвлөөрэй. Жишээлбэл, өдрийн цайгаа бэлдэж авч явах, шүдний эмч дээр очих гэх мэт. Бүх зүйлийг жирийтэл нь төлөвлөх бус, үндсэн зайлшгүй 3 төлөвлөгөө байхад л хангалттай.
5. Өглөөний сунгалт
Өглөөд сунгалт хийх нь хамгийн энгийн зүйлсийн нэг боловч тоолгүй орхих нь олонтаа. Та орон дотроо хэвтэж байхдаа ч сунгалт хийж болно. Бүх л шөнөжин хөдөлгөөнгүй байсан биед тань сунгалт хамгийн чухал юм шүү.
6. Өглөөний бясалгал
“Бясалгал хийж суух цаг байхгүй”, “Хэтэрхий уйтгартай” гэсэн шалтагаар бүү хойш суугаарай. Бясалгал гэдэг нь урт хугацаагаар, дуугүй, хөдөлгөөнгүй суухын нэр биш. Та ердөө хэдхэн хором ч бясалгаж болно. Тухтай суудлаараа суугаад, бодол санаагаа цэгцлэх нь өдрийн турш сэтгэл санаа тогтвортой байхын үндэс болно.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|