• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    114   |  
0
 

Яагаад, юуны төлөө амьдарч буйгаа мэдэхгүй олон салаа зам дээр төөрөлдөх үе бидэнд олон. Насанд хүрэгчдийн хариуцлагатай ертөнц рүү шилжсэн ч “БИ” хэмээх өөрийгөө алдсан мэт өчүүхэн жижиг мэт санагдаж, урам хугарч, үй түмэн сонголт дунд төөрч будлиж явна уу? Өөр хаашаа ч харсан ном уншсан, өглөө боссон, ууланд алхсан өөдрөг хүмүүс… Уг нийтлэл таны амьдралд утга учрыг өгнө хэмээн амлахгүй ч, нэгийг бодож хоёрыг тунгаалгах болов уу.

1. Ирээдүй тань төсөөлөгдөхгүй байсан ч зүгээр дээ

Ирээдүйд юу болохыг та мэдэхгүй шүү дээ. Яг л Коронавирус шиг. Амьдрал сонирхолтой, төсөөлөгдөөгүй эргэлт, буцалтаар дүүрэн учраас л бид дуртай зүйл, ажил, хоббигоо үргэлжлүүлэх нь зөв. Та яг одоо үнэт эдлэлийн дархан гэж бодъё. Таван жилийн дараа амжилтад хүрсэн үнэт эдлэлийн дизайнер болж ч мэднэ. Эсвэл өөр гар урлалын чиглэлээр хичээллэж болно. Үнэт эдлэлийн дархан байхдаа цаг үрж байна гэж бодолгүйгээр дуртай зүйлээ олох аялал хэмээн л бодох хэрэгтэй. 

2. Тав тухгүй байдалд тав тухтай байж сурах

Заримдаа амьдрал тав тухгүй. Заримдаа хүссэн зүйлээ хийх мөнгөгүй. Гэвч үнэхээр хийхийг хүссэн зүйл байгаа л бол уг хүсэл, мөрөөдлийнхөө төлөө тав тухгүй байдалтай эвлэрч, амьдарч сурах хэрэгтэй. Жишээ нь таны мөрөөдөл Европоор тойрон аялах бөгөөд бүр чин сэтгэлээсээ л үүнийг хүсвэл зардлаа танаад хадгаламжаа өсгөх арга олдож л таарна. Зарим нэг зүйлсээс татгалзах, золиос гаргах тул сэтгэл зүйгээ бэлтгээрэй. 

3. Анхаарал сарниулах зүйлсээс өөрийгөө чөлөөлж, хойшлуулахаа зогсоох

Та өдөр өнгөрөх тусам нас нэмнэ үү гэхээс хасахгүй. Мөрөөдлийнхөө хойноос одоо л хөөцөлдөхгүй бол насны эцэст танд “хэдэн Facebook пост”, “үзэж дуусгасан Netflix цувралууд”-аас өөр зүйл үлдэхгүй… Бодоод л байвал хаа ч хүрэхгүй. "Facebook, instagram notification"-г  унтраагаад ажиллаж эхэл. 

4. Өөрөөсөө асуулт асуу

Өдөрт өөртөө цаг зарцуулж асуулт асуу. Гүн гүнзгий утгатай, хөнгөхөн байж ч болно. Өөрийнхөө талаар судалж мэд, бясалга. Сонирхож байгаа зүйл, ирээдүйд орлого олохгүй байсан ч хийх зүйлээ ол. Томоор мөрөөдөж, эдгээр зүйлийг хийж байна хэмээн төсөөл. Утга учиртай асуулт асууснаар та өөрийгөө хурцалж, урам зориг өгч буй хамгийн үр дүнтэй арга юм шүү.

5. Сайн дурын ажил хийх

Сайн дурын ажил хийх нь бусдад тустай ч, яг үнэндээ таны өөртөө оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. Амьдралд юу хийхээ мэдэхгүй байгаа бол бусад хүн юу хийж байгааг хар. Юунаас эрч хүч, аз жаргалыг авч, ямар зүйлийг чин сэтгэлээсээ хийж байгааг судал. Түүнийг нь хийж үз. Танд таалагдаж байна уу? Зүгээр суулгүй, хөдөл. Гол нь өөрийгөө харьцуулж болохгүй, бид бүгд өөрсдийн амьдралын өөр өөр мөчлөг дээр явж байгааг санаарай. 

6. Хадгал

Яг юу хийхээ олж мэдтэл их хэмжээний мөнгө хэрэгтэй байвалч яах вэ. Мөрөөдлөө хойшлуулах уу. Дахин гутраад л суух уу? Тэгвэл боломж гарвал л мөнгөө хадгал гэж зөвлөе. Дараа нь үүний талаар дэлгэрэнгүй судалгаа хийж, өөрт тохирох аргыг олж, бусдын туршлагыг судалж, зөвлөгөө аваарай.

Цаашид юу хийхээ шийдэж чадахгүй байна гэдэг нь өөрөө ямар нэгэн үйлдэл болдог. Юу ч хийхгүй үед хийхийг хүссэн зүйл тань гараад л ирдэг. Түүнийгээ хийгээд үз, тохирохгүй зүйл байвал өөрийг оролд. Харин тухайн зүйлээ аль болох хурдан олохын тулд та судалж, олон зүйлийг туршиж үзээрэй. 

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ