• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0
 

Хөл хориотой өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч цаана чинь нарлаг зун ирчхээд байна шүү бүсгүй минь. Арай цаг үедээ дарагдаад зуны хээнцэр хувцас, өнгөлөг үс, булбарай арьсаа мартчихаагүй биз? 

Бүсгүй хүний хувьд хөөрхөн үзэсгэлэнтэй харагдана гэдэг өөртөө хэр их анхаарч, цаг гаргаж байгаагаас шалтгаалдаг. Өөрийгөө хайрлах эхний алхам нь чанартай бүтээгдэхүүн сонгохоос эхэлдэг юм шүү. 

Ингээд тус зөвлөгөөгөөр энэ зун аялал зугаалгад ч зайлшгүй хэрэглэгдэх шилдэг зургаан бүтээгдэхүүнийг санал болгоё. 

1. САЙХАН ХӨЛӨӨ ЭРХЛҮҮЛ

Өглөө, оройдоо зөвхөн нүүрний арьсаа л эрхлүүлдэг бол одоо бусад хэсэгтээ анхаарал хандуулъя. 

Богино банзал, даашинзаар гоёж, чанга гуя, нүцгэн шилбээ гайхуулан алхахад зөрж өнгөрөх хүн бүрийн анхаарлыг чи өөртөө татах нь мэдээж.

Зуны улирал хэдийнээ ирсэн байхад илүүдэл үсээ шилэн трикондоо нуусаар л байгаа юм биш биз? 

Бүсгүй таны анхааралдаа авах бүтээгдэхүүний №1-т “Veet”-ийг санал болгож байна. Учир нь яарч, сандарсан, цаг хугацаа богино үед илүүдэл үсийг ердөө гурван минутын дотор гуужуулаад зогсохгүй арьсыг тань булбарай, зөөлөн болгоход туслах хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм. 

 
 

2. КОСМЕТИК НҮҮР БУДАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТҮР ХОЙШ ТАВЬ

Аяллаар явахдаа гоо сайхны цүнхэнд тань ямар бүтээгдэхүүн илүү давамгайлдаг вэ? Арьс арчилгааны хэрэгсэл үү эсвэл нүүр будалтын хэрэгсэл үү?

Төгс нүүр будалт хийе гэвэл мэдээж түүнийг тодотгох, хүлээж авахуйц арьстай байх хэрэгтэй. 

Эрүүл, толигор арьстай байхын тулд аяллаа явах болон гэртээ байх үедээ ургамлын гаралтай, чийгшүүлэх зэрэг үйлчилгээтэй, өөрийн арьсны онцлогт тохирсон салфеткан маск туршиж үзээрэй. Энэхүү маск нь бусад бүтээгдэхүүнийг бодвол богино хугацаанд арьсанд тэжээл өгч, амраах үйлчилгээтэй. 

Тиймээс энэ удаа та заавал гоо сайхны цүнхэндээ нүүр будалтын бүтээгдэхүүнээс урьтаад хэд хэдэн маск нөөцлөөрэй.

 
 

Ямар маск сонгох вэ гэж үү? 

Энэ онд 100 жилийн түүхтэй "Beiersdorf" компанийн арьс гоо заслын мэргэжилтнүүд хэрэглэгчдийн арьсны онцлогт тохируулан гаргасан ургамлын гаралтай, хоёр дахин чийгшүүлэх үйлчилгээтэй, хуурай арьсанд зориулсан  гэх гурван төрлийн салфеткан маскыг зах зээлд танилцуулсан юм. 

3. ГОО САЙХНЫ ЦҮНХЭЭ НИМГЭЛ 

Гоо сайхны цүнхэнд хамгийн их зай эзэлдэг бүтээгдэхүүн бол НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ХӨВӨН гэдэгт бүсгүй бүр санал нийлэх байх. 

Таны дараагийн анхааралдаа авах бүтээгдэхүүн "Bella" нүүр цэвэрлэгч хөвөн юм. Бүтээгдэхүүн зузаан бүтэцтэй учир удаан хэрэглээд зогсохгүй хялбар савлагаа нь таны цүнхэнд бага зай эзэлнэ.

 
 

4. ҮС САЙХАН БОЛ ЗҮС САЙХАН

Царай зүс өнгөлөг, гэрэлтсэн сайхан зүстэй өдөр цаанаасаа л сэтгэл өөдрөг байдаг. Тиймдээ ч бүсгүйчүүд нүүр будалтаас дутахааргүй их цагийг үсээ арчилж, хэв маягийг нь өөрчлөхөд зарцуулдаг байх. 

Таны үс өглөө хөвсгөр, сайхан гарсан хэдий ч орой болоход хуйхны тослогийн хэмжээ ихсэж, хэлбэрээ алдсан байдаг бол ХУУРАЙ ШАМПУНЬ-иар асуудлаа шийдээрэй. "Schwarzkopf"-ын үс арчилгааны мэргэжилтнүүдийн бүтээсэн энэхүү бүтээгдэхүүн гурван төрөлтэй бөгөөд та өөрийн үс болон хуйхны онцлогт тохирсныг сонгох боломжтой. 

 
 

5. ӨДРИЙН ТУРШ ЦЭВЭР ЦЭМЦГЭР МЭДРЭМЖ 

Халууны улирлын нэг сөрөг тал нь маш ихээр хөлөргөдөг. Зарим хүмүүс зуны турш хөлрөлтөд санаа зовнин, сэтгэл тайван явж чадахгүй байх тохиолдол бий. 

Гэвч үүнд санаа зовох хэрэггүй боллоо. 

Бүсгүй таны нимгэн цамц, торон даашинз, гоёмсог blazer-т толбо тогтоохгүй, арьс норсон мэдрэмж төрүүлэхгүй, үл үзэгдэгч мэт үйлчилж хөлрөлтөөс хамгаалах "Nivea invisible" хөлс дарагчийг хэрэглээд үзээрэй. 

Их хотын соёлтой бүсгүйчүүд минь өглөө бүр хэрэглээд гарахад бүтэн өдрийн турш таныг хөлрөлтөөс хамгаалж, өөртөө итгэлтэй алхахад тань тусална.

 
 

6. ГАЛ ЦОГООР ДҮҮРЭН НҮД

Дижитал эрин зууны үед та нүдээ хэрхэн хайрлаж байна вэ? 

Хэчнээн сайхан нүүрээ будсан нүдний уутанцар үүссэн, хөхрөлттэй бол таныг хэдэн насаар овортой харагдуулах сөрөг талтай. Хамгийн сүүлийн анхааралдаа авж өөртөө заавал турших бүтээгдэхүүн бол НҮДНИЙ ХАЛУУН МАКС. 

 
 

Өдрийн турш компьютер, гар утас, зурагтын дэлгэц ширтэж, стрессээр дүүрэн өдрийг өнгөрүүлж, эсвэл дутуу нойртой хоносноос үүдэн нүд огцом ядардаг. 

Хэрэв танд энэ асуудал тулгарсан бол Япон улсын KAО корпорациас гаргасан "Megrhythm" брэндийн нүдний алжаал тайлах халуун маскыг хэрэглээрэй. 

Ердөө 10 минутын зав гаргаад нүдэнд дээрээ маскаа тавихад хангалттай бөгөөд цельсийн 40 градус хүртэл халж нүдийг амраана. 

Энэ удаагийн зөвлөгөөгөөр бүсгүй таны цагийг хэмнэж, богино хугацаанд үр дүн авчирахуйц бүтээгдэхүүнийг танилцууллаа. 

Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, онлайнаар захиалга өгөхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Албан ёсны дистрибьютер: Нано Интернэйшнл ХХК

 
 
TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ