• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    98   |  
0
 

Та хүүхдэдээ хангалттай цаг гаргаж чаддаг уу?

Гэртээ ирээд ажлын стресс, замын түгжрэлээс шалтгаалан уур бухимдлаа хүүхдүүддээ гаргаж, тэднийхээ асуусан асуултад ч хариулахаас цааргалж, өдөржин таныг хүлээн орой хамтдаа тоглоно доо гэсэн итгэлийг нь унтрааж байгаа юм биш биз.

Хүүхэд насны дурсамж бүхэн эцэг, эхтэй салшгүй холбоотой. Бага насны хүүхдийн хүүхдийн хөгжил нь цаг минутаар хэмжигддэг. Ирээдүйд таны хүүхэд хэн болох, биеийн өсөлт, хэл яриа, танин мэдэхүйн хөгжил, сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадвар болон сэтгэхүйн хөгжил нь гэр бүлийн орчин болон нийгмийн  харилцаанаас бүрэн шалтгаалдаг.

Хүүхэд гэлтгүй томчууд хүмүүстэй харилцахгүй удсанаар нийгэмшихүйн хэрэгцээ нь хангагдахгүй, улмаар зожиг, дотогшоо нэгэн болдог.

Гэртээ 5 гаруй сарыг хөл хорионд өнгөрүүлж буй хүүхдүүд тань анхаарал халамж, хайраар дутаж ганцаардаж байх вий гэж та бодож үзсэн үү?

Эцэг, эх нь ажилтай гэх шалтгаанаар гэртээ байгаа хүүхдүүдэд нийгэмшихүйн хэрэгцээ нь хангагдаж чадахгүйн улмаас сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж, тодорхой хэмжээнд айдас түгшүүрт автах зэрэг сэтгэл зүйн гэмтэл учирч болзошгүй гэж үздэг. Хэдийгээр одоо мэдэгдэхгүй байж болох ч хэсэг хугацааны дараа илэрч болдог. 

Тухайлбал АНУ-н сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс гаргасан 2019 оны судалгаагаар 3-17 хүртэлх насны 1,9 сая хүүхэд сэтгэл гутралын эмгэгтэй болох нь тогтоогджээ. Манай улсын хувьд өсвөр насны 5 хүүхэд тутмын нэг нь сэтгэл гутралд өртсөн байдаг гэх судалгаа бий.

Түүнчлэн цар тахлаас үүдэн худалдааны төв, үзвэр үйлчилгээний газраар бага насны хүүхэд үйлчлүүлэхийг хориглож, цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь хүүхдийг нийгмийн харилцаанаас тусгаарлаж байна. Нийгмийн харилцаанаас ангид байсан хүүхэд ч бас өөрийгөө илэрхийлэх чадвар муу, бүрэг нэгэн болж өсдөг.

Бага насны хүүхдийн хувьд өөрт хэрэгцээгээ илэрхийлж, ямар мэдрэмж төрж буйг мэддэггүй учир эцэг эхчүүд хамтдаа дуулж, бүжиглэн, шинэ сонирхолтой зүйл туршиж, халуун дотно яриа өрнүүлж, үлгэр тогтмол уншиж өгөх зэргээр өдөрт багахан ч гэсэн цагийг хүүхэддээ гаргаарай. Энэ нь таны хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй өдрийн турш хуримтлагдсан стрессыг тань тайлахад ч тустай.

LOVE4KIDS АЯН

Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж, илүү ойр дотно харилцааг бий болгох зорилгоор “Sweetymotion” хамтлагийн дуучин Сарнай, Г.Сүндэрмаа, Э.Ганболор нар хүүхдэд энтертайнмент болон урлагийн боловсрол олгохоор #Love4kids аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

Гэр бүлдээ цаг гаргах нь амжилтын үндэс

 

Урлаг, соёлын болон олны танил хүмүүс энэхүү аянд нэгдэх болж, гэр бүлийн хамтаар дуулж, бүжиглэн, дуртай хөгжмийн зэмсгээ тоглоод зогсохгүй хүүхдүүдээ тойруулан сууж үлгэр уншиж өгч буй бичлэгүүд “WeCare”нэртэй fb хуудсанд нийтлэгдэж байгаа юм.

 
 

Love4kids аян нь цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, урлагаар дамжуулан боловсрол олгох, бусдаас эерэг үлгэр дуурайлал  авахад туслах төдийгүй таны хүүхдийн авьяасыг нээн илрүүлж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгон, эерэг харилцааг бэхжүүлэхэд тусална.

Гэр бүлийн харилцаа, хүүхдийн  хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх энэхүү санаачилга нь хүн бүрд, тэр дундаа хүүхэд багачуудад гэрэл гэгээ, баяр хөөр авчраасай хэмээн хамтлагийнхан чин сэтгэлээсээ хүсэж буй.

Та ч бас хүүхэдтэйгээ хамтдаа энэхүү аянд нэгдэж яагаад болохгүй гэж?

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ