A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 114 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 114 | |
|
Бүтээлч зураг авахад толь хамгийн шилдэг туслах хэрэгсэл болно. Ихэнх хүмүүсийн гэрт дугуй, дөрвөлжин хэлбэрийн толинууд бий. Түүнийгээ биеийнхээ нэг хэсэг дээр төвлөрсөн зураг авах зэргээр ашиглаж болно.
Алдартай одуудын зургийг харвал жижиг толинд өөрийн бэлхүүс, нүүрний хэсгээ түлхүү авсан байдаг.
Гэрээс хялбар олдох зүйл бол орны даавуу. Нэг өнгийн, цулгуй цайвар, минимал хэв маягийн орны даавууг зурганд төрөл бүрээр ашиглах боломжтой.
Мөн та цулгуй хананд өлгөн арын дэвсгэр болгон ашиглаж болох юм. Ихэвчлэн цулгуй цагаан өнгийн даавуу сонговол хамгийн тохиромжтой бөгөөд энэ нь зургийг илүү тод гэрэлтсэн бас цэвэрхэн харагдуулна.
Цэцэг нь зурганд өнгө нэмэн, гоёмсог харагдуулна. Цэцэгсийн дунд байх эмэгтэй хүн хамгийн ялдам, үзэсгэлэнтэй харагддаг.
Цэцгээр баглаа боох, хананд наах эсвэл дэлбээг агаарт шидэх зэргээр бүтээлч зургууд авч болно.
Гэртээ зураг авахад ашиглах өөр нэг гайхалтай хэрэгсэл бол хоол болон шингэн хүнс юм. Та үүнийг яаж ч ашиглах боломжтой бөгөөд хэр бүтээлч хандахаас шалтгаална.
Хоолтой зураг авах зарим санаа:
Чүдэнзийг хөрөг зураг дээр ашиглавал үнэхээр өвөрмөц харагддаг. Гэхдээ өөрийгөө гэмтээхээс болгоомжлоорой.
Баннтай усанд орох үедээ та бүтээлч зураг авч болно.
Усанд уусдаг өнгийн бөмбөлөг, жимс, тайвшруулах цэцэгсээр баннаа дүүргэж дунд лусын дагина мэт зураг дараарай.
Портрэйт зураг авах өөр нэг хөгжилтэй санаа бол поларойдоор нүүрээ хүрээлүүлэх.
Төрөл бүрээр байрлуулж үзэн өөрт таалагдсанаар зургаа аваарай.
Цаасыг өөрийн хүссэн хэлбэр гарган хайчилбар хийгээрэй.
Жишээлбэл: дээрх зураг дээр гэрлийг од хэлбэрээр хайчилсан цаасаар арьсан дээр тусгасан байна. Нарны гэрэлгүй үед гар утасны гэрлээ ашиглаж болно.
Нарны гэрэл цонхны цаанаас тусах үед амжиж зураг аваарай.
Нимгэн хөшигний сүүдрийг бие дээрээ ойлгоход гоёмсог нэхээс нь бие дээр тусч урлагийн бүтээл мэт л харагдана.
Хэрвээ таны өрөө том цонхтой бол энэ нь бүтээлч зурагтай болоход туслах бас нэг гоёмсог орчин болно. Ороо цонхны дэргэд байрлуулан, байгалийн гэрэлд зураг авахуулаад үзээрэй. Танд таалагдах нь мэдээж.
Хөгжилтэй, хэвшмэл хэв маягийг эвдсэн зүйлд хүмүүст яг тохирно.
Дээрх жишээ зургийг хараарай. Хөгжилтэй байгаа биз…
Танай гэрт проектор байдаг бол та маш азтай байна. Учир нь төрөл бүрийн дүрс, зураг хананд ойлгон өөрөө наана нь хүссэнээрээ жүжиглэх боломж танд олдоно.
Ой мод, тэнгэр, сансар огторгуй гээд хүссэн газраараа аялаарай.
Нүүр, биеэ гялтганасан саагаар чимэглэн, өнгийн будгаар хүссэн зургаа зурах нь ямар ч нэмэлт чимэг хэрэггүйгээр таны зургийг гайхалтай болгоно.
Нар шингэх үед гэрлээ асаан цонхны цаанаас зураг авахад цонхон дээр туссан зөөлөн гэрэл, өнгө нь дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Та ч бас туршаад үзээрэй.
Гоё, өнгөлөг хана дээр зураг авах нь зургийн өнгийг сэргээхэд хүртэл урамтай.
Нэгэнт л бүтээлч зураг авахаар шийдсэн бол өөрийн өрөөний нэг ханаа зураг авалтын талбай болгож яагаад болохгүй гэж.
Ханаа дуртай өнгөөрөө будан дээр нь өөр өнгөөр жижиг чимэглэл зурж өгөөрэй.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|