• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    100   |  
0
 

Номд энэ ертөнцийг бүхэлд нь багтаах хүч нуугддаг нь үнэхээр гайхалтай. Тэр номын зохиолч нь түүнээс ч илүү биширмээр.

Бидний амьдрал номгүйгээр төсөөлөгдөшгүй. Ном бүхэн бидэнд сургамж, ухаарал, амьдралын арвин туршлагыг өгдөг.

Нулимс дуслуулан байж уншиж дуусгасан "цагаан толгой" хүртэл мэдлэг боловсролын үндсийг тавьсан гэлтэй.

"Ном уншихгүй бол сэтгэхээ болино" гэдэг үг бий. Тиймдээ ч хүн бүхэн заавал, өдөр бүр биш ч ном уншиж тархиа цэнэглэх нь зүйтэй.

Яагаад унших хэрэгтэй гэх шалтгааныг одоо хэлж өгье.

 

1. Стресс тайлагч шидэт эм

Замын түгжрэл, ажлын ачаалал зэргээс шалтгаалан өнөөгийн нийгэмд бухимдах зүйл мундахгүй. Харин энэхүү стрессыг тайлах шид номд бий.

Номын ертөнцөөр аялахад бодит орчноос алслагдсанаар сэтгэлийн дарамт хормын дотор алга болно.

Мөн сэтгэл түгшээсэн асуултынхаа хариуг номоос авч чадна.

 

2. Урт наслахыг хүсвэл ном унш

Хүний тархи биеийн булчин шөрмөстэй адил байнга идэвхтэй байхыг шаарддаг. Үргэлж ном уншдаг хүний тархины холбоосууд идэвхтэй байх бөгөөд тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Харин уншдаггүй хүний тархи эсрэгээрээ холбоосууд нь идэвхгүй унтаа байдалд байдаг. 

Тархи нь хүний биеийн бүх эрхтэн системтэй холбоотой дохио санамжуудыг тасралтгүй түгээх үүрэгтэй бөгөөд, удааширч эхлэх үед бие махбодын үйл ажиллагаа суларч аажмаар хөгширдөг байна. 

Хүний бусад амьд биетээс ялгарах онцлог нь оюун ухаан. Тиймдээ ч оюун ухаант хүмүүс мэдлэг боловсрол хөгжөөгүй эртний хүмүүсээс урт насалдаг аж. 

 

3. Үгсийн сан арвин болно

Ихэнх хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Үүнээс бид ердөө 5000 гаруйг л харилцан ярианд ашигладаг.

Ном унших тусам ашиглагддаггүй үгс шинээр нэмэгдэх ба үгсийн сан баялаг,  уран цэцэн үг яриатай болдог. 

Мөн үгсийн сан арвин байхын хэрээр эмх цэгцтэй ярьж сурдаг төдийгүй бусдад уран төсөөлөл, сэтгэмж төрүүлэх нөлөөллийн чадвар өндөр байдаг.

 

4. Үүнээс сайн нойрны эм хаана ч үгүй

Өнөө үед амьдралын буруу хэв маяг, стрессээс үүдэн хүн бүр тодорхой хэмжээнд нойргүйдэлтэй тулгардаг. 

Өдрийн аль ч цагт ном уншиж хэвтэхэд бүх анхаарал номонд төвлөрснөөр тархи амарч, аажмаар нойр хүрч эхэлдэг.

Нойр хулжихад эм бэлдмэл хэрэглэхээс илүүтэй ном унших нь хамгийн сайн эм болно. 

 

6. Бусдыг ойлгоход ном тусална

Дотны найз, ажлын хамт олон эсвэл хайртай залуу нэг л ойлгомжгүй санагдаад, огт мэдэхгүй үйлдэл, зан араншин гаргах үед хэрхэх эсэхээ шийдэж ядан суух үе хүн бүрт л тохиолддог.

Өөр өөрийн давтагдашгүй шинж чанар, ааш араншинтай тэднийг ойлгоход ном харин ч нэг тусална даа. 

 

 

7. Та өөрийгөө танихгүй болтол өөрчлөх хүч номд бий

Хүн унших явцдаа ном дотор өрнөж буй үйл явдлыг өөрийн амьдралтайгаа холбон эргэцүүлж байдаг.

Ном унших тусам бодол санаа цэгцэрч, ярихаасаа өмнө эргэцүүлдэг болж, бүхий л зүйлд нухацтай хандах зэргээр зөв зам руу хөтлөгдөж байдаг.

Өнөөдөр өөрийгөө олохгүй орчлонгийн хаа нэгтээ төөрч будилж явах үед ном зөв замд газарчлах чиглүүлэгч болж өгдөг.

 

8. Уншихад зарцуулсан цаг хугацаа харамсал төрүүлдэггүй

Үр ашиггүй залхуурч өнгөрүүлсэн өдрүүд, буруу хүнтэй хамт байсан мөчүүд, тохирохгүй хэрнээ хүчилж хийсэн ажил үр ашиггүй цаг үрж эргээд харахад маш их харамсал төрүүлдэг.

Харин ном уншихад зарцуулсан цаг хэзээ ч харамсал төрүүлдэггүй.

Учир нь бид тэр л цонхноос ертөнцийг бүхэлд нь тольдож, таньж мэдэн, өөрийгөө хүртэл олж авдаг болохоор тэр бизээ.

Ингээд бодоход энэ амьдралаас явах хүртэл насан туршид минь хамт байж, ухаарал хайрлах сайн зөвлөгч, сайн багш бол "ном" л юм шиг...

 

9. Ном уншиж буй хүн сэтгэл татам харагддаг

Ном уншиж байхдаа хүн ердийн үеийнхээсээ хэд дахин дур булаам, үзэсгэлэнтэй харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй.

Ном их уншдаг хүн даруухан байх нь элбэг. Тиймдээ ч залуус даруухан эмэгтэйд илүү татагддаг байх.

Мөн уншиж буй хүнийг хараад хүндлэх сэтгэл төрж, тухайн хүнийг үнэлэх үнэлэмж ч нэмэгддэг.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ