• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    156   |  
0
 

Интернет байхад л хүссэн бүхнээ бие даан суралцах боломжийг бидэнд дижитал ертөнц олгож буй. 

Цаасан ном барин дөрвөн хананы дунд сууж хэл сурдаг үе хэдийн ард хоцорчээ. 

Шинэ хэл сурахаар төлөвлөж буй хэн бүхэн дараах апп-уудаас өөрт тохирох арга барилтайг сонгон, татаж өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Апп болгон өөрийн гэсэн онцлогтой төдийгүй, сурахад хялбар байх болно.

Та цахим ертөнцөд өнгөрүүлдэг цагаа хэл сурахад зориулснаар хэдхэн сарын дотор бодит үр дүнг харах болно.

1. ROSETTA STONE 

 
 

Орос, Герман, Вьетнам, Арабаас эхлээд 20 гаруй хэлийг та өөрийн гар утас, таблет болон суурин компьютер гээд хүссэн төхөөрөмжөөсөө ашиглах боломжтой.

Тус платформ нь үгсийн сангаа нэмэгдүүлж, дүрмийг хялбараар сурах арга барилыг танд заах төдийгүй TruAccent яриа таних програм нь тухайн хэлний дуудлагыг зөв болгож засдагаараа онцлогтой.

Төлбөр: Нэг хэл сурах бол 3 сарын 35.97$, хүссэн бүх хэлээ хязгааргүй сурах бол нэг удаад 199$ төлөхөд хангалттай.

Дашрамд дуулгахад хөл хорионы үед тус апп-ыг хэрэглэхээр татаж авсан хүн бүр эхний 3 сар үнэгүй хэрэглэх боломжтой болжээ.

2. BABBEL

 
 

Хэл сурах шилдэг апп-ууд дунд Babbel багтах нь зүй ёсны хэрэг юм.

Тус апп нь 14 хэлний анхан шатнаас ахисан түвшин хүртэл дасгал, хичээлийг өөртөө багтаасан. 

Мөн платформыг ашиглахын өмнө түвшин тогтоох богино хэмжээний шалгалт авах ба үүний дараа түвшинд нь тохирсон 10-15 минутын хичээл заагдана.

Түүнчлэн бичгийн хэл дээр анхаараад зогсохгүй яриа таних програмын тусламжтайгаар харилцан яриагаа сайжруулах боломжтой.

Төлбөр: Гурван сарын төлбөр нь 26.85$, 12 сараар төлбөл 83.40$ болно.

Одоогоор тус апп нь ахлах ангийн сурагч, оюутан залуустаа зориулан эхний 3 сарын эрхээ үнэгүй болгосон байна.

3. DUOLINGO

 
 

Энгийн хэрнээ жижиг деталиудаас бүрдсэн энэ апп нь ашиглахад хамгийн хялбар.

Нэг төрлийн тоглоомын зарчмаар явагдах тус платформ нь анхан шатнаас эхлэн хичээлийг заана. Мөн тухайн бүлэг болгоны дараа шалгалт авч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд дараагийн шатны хичээлээ үзэх замаар явагддаг. Сонирхолтой байгаа биз.

Хамгийн чухал нь алдаа гаргасан тохиолдолд алдааг тань дор бүр нь засах болно.

Нийт 30 гаруй хэлнээс сонголтоо хийж суралцах боломжтой.

Түүнчлэн апп-ыг ачаалуулж эхлэхээс өмнө хичээлийн цагаа хүссэнээрээ тохируулах боломжтой бөгөөд доод тал нь 5 минут байна.

Дашрамд дурдахад та Duolingo-г нэг татсан л бол хэзээ ч мартаж чадахгүй. Учир нь өдөр бүр танд дохио илгээж хичээллэхийг шаарддаг.

Төлбөр: Эхний хэдэн бүлэг хичээл үнэгүй. Түүнээс цааш та сард ердөө 6.99$ зарцуулахад хангалттай.

4. DROPS

 
 

Та өдөрт ердөө 5 минут зарцуулаад л хэдхэн сарын дотор амьдралаа өөрчилж чадна.

Нэг хэвийн бичвэр, тест ажиллахаас залхсан хүмүүст тус апп-ыг татахыг санал болгож байна.

Аппыг ашиглах үед дэлгэц дээр дүрсүүд гарч ирэх бөгөөд тухайн зургийг тохирох үгтэй нь холбох байдлаар шинэ үгийг хамгийн хурдан сурч чадна.

Нийт 35 гаруй хэлийг өөртөө багтаасан.

Төлбөр: Өдөрт эхний 5 минут үнэгүй ба үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл сард 9.99$ төлөхөд хангалттай.

5. MEMRISE

 
 

Зарим хүмүүс шинэ хэл сурахдаа кино үзэх, дуу сонсох нь илүү үр дүнтэй гэлцдэг.

Танд ч бас тус арга барил таалагддаг бол Memrise нь таны сонговол зохих апп мөн юм.

Учир нь богино хэмжээний видео, аудио хэлбэрээр хэл сурахад шаардагддаг бүхий л арга барилыг заадаг. Танд өгөх даалгавар нь сонссон зүйлийнхээ талаар тэмдэглэл хөтлөх, дасгал ажиллах явдал юм.

Memrise-аас Монгол, Араб, Швед, Польш зэрэг 22 орны хэлийг сураарай.

Төлбөр: Сард 8.99$, жилд 119.99$ төлснөөр хүссэн үедээ, хэдэн ч цаг хамаагүй ашиглаж боломжтой.

6. BUSUU

 
 

Шинэ хэл сурах, яриагаа сайжруулах, бичих чадвараа нэмэгдүүлэх зэрэг гол зорилгыг тань тодорхойлж зөвхөн танд тохирох хичээлийг заана.

Мөн долоо хоногт апп ашиглаж буй хугацаанд үндэслэн хичээлийн цаг, ачааллыг боловсруулдаг.

Нийт 12 хэлнээс сонгон сурах боломжтой.

Төлбөр: 2 төрлийн төлбөрийн нөхцөлөөс сонгох боломжтой ба сард дунджаар 9-13$ зарцуулагдана.

Эх сурвалж:https://www.cntraveler.com/story/best-language-learning-apps

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ