A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 126 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 126 | |
|
Жил, сар, долоо хоног, өдрөөр суралцаж, өдөр бүр өөртөө зорилго тавьж, өөрийнхөө илүү сайн хувилбарыг бүтээхээр бид хичээсээр. Амжилттай сурах, зөв дадалтай болоход цагийн менежмент, эмх цэгц нэн чухал тул ментор бүр тэмдэглэл хөтлөх, бичихийг зөвлөдөг.
Номын дэлгүүр болон цахимаар худалдаалагддаг монгол хэл дээр хэвлэгдсэн, хэрэглэхэд хялбар, төлөвлөгч дэвтрүүдийг танд танилцуулж байна. Мөрөөдлөө цаасан дээр буулган зорилго болгож бодитоор урагшилъя.
Энэ бол төлөвлөлтийг утгаар нь хийж чаддаг Монгол бүсгүйн эхлүүлсэн start-up юм. Өдөр тутам, долоо хоногийн төлөвлөгч дэвтэр худалдахаас гадна, эерэг бодолд дасгалжуулагч, өөрийгөө хайрлах, тордох дэвтэр, санхүүгийн төлөвлөлт, эзэгтэйн төлөвлөлт зэрэг маш олон төрлийн гоёмсог дэвтрийг үйлдвэрлэдэг.
Фэйсбүүк хуудсаараа захиалга авдаг бөгөөд өдөр бүр төлөвлөлтийн талаар хэрэгтэй мэдээлэл өгдөг нь авууштай. Та өөрт хэрэгтэй дэвтрүүдээ багцлаад авах боломжтой тул фб хуудасруу нь чат бичээрэй.
Төлөвлөгчдийн дунд 2020 оны тренд БУЖО-н цэгтэй дэвтэр мөн долоо хоногийн төлөвлөгөө бичих боломжтой “creative planner” гэх хоёр төрөл бий. A5 хэмжээтэй нь авч явахад авсаархан ба хатуу хавтастай, цаасны хувьд зузаан цаастай тул өнгө өнгөөр бичиж, зурж чимэглэхэд асуудалгүй.
Мөн “Бүтээлч охин” гэх охидын төлөвлөгч дэвтэр бий бөгөөд хүүхдээ багаас нь хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлтөд сургахад туслах хөөрхөн арга. Интерномын бүх салбараар худалдаалагддаг ба фэйсүүк хуудсаар нь худалдан авах боломжтой.
Хувь хүний хөгжлийн иснтитутаас эрхлэн гаргасан “Weekly & Monthly Planner” нь хоёр өнгийн сонголттой ба сар, долоо хоногоор ажлаа төлөвлөх боломжтой. Сэтгэл сэргээж, өөртөө итгэх итгэл нэмэх урмын үгсийг англи, монгол хэлээр оруулсан ба долоо хоног бүрийн төгсгөлд дүгнэлт, талархал бичих хэсэгтэй. Тэмдэглэл хөтлөх, өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх, өдөр хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө удирдах, зөв дадал зуршилтай болгох гарын авлага гэж тэд уг дэвтрийг онцолжээ.
“Ganabell Institute of Success”-с цаг төлөвлөлтийн “ХАЖ буюу Хийх Ажлын Жагсаалт” дэвтрийг зах зээлд нийлүүлээд аль хэдийн үнэнч худалдан авагчтай болжээ. Дэвтрийн эхний хуудаснуудад “цаг төлөвлөлт”-н талаарх ойлголт өгөх хэсэгтэй тул цагийг үр бүтээлтэй төлөвлөх, уг дэвтрийг илүү үр өгөөжтэй ашиглах боломжийг танд олгоно. Классик, Супер, Хүүхдийн гэх төрлүүдтэй. Супер ХАЖ нь сар бүр зорилго тавих, хэрэгжилтийг хянах, мандала будах, мөнгөний зарцуулалт хянах хэсгүүдтэйгээр илүү ахисан дэвтэр юм.
Төлөвлөгч дэвтрийн худалдан авч өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээс гадна хайртай дотнын найз нөхөд, ажлын хамт олондоо бэлгэдэхэд хамгийн тохиромжтой билээ.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|