A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 107 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 107 | |
|
Монголд нийтийн хэрэглээгээрээ фэйсбүүкийн дараа ордог, хамгийн гэрэл гэгээтэй, эерэг сошиал сүлжээ бол яах аргагүй инстаграм билээ. Судалгаагаар энэ сувгийн идэвхтэй хэрэглэгчдийн 59 хувь нь 18-29 насны залуус байдаг аж.
Зар сурталчилгаа, маркетинг, борлуулалтын салбарынхны хувьд энэ насныхан бол алтны уурхай л гэсэн үг. Нэгэнт эдгээр залууст өөрсдийн брэндээ таниулж, хоногшуулж чадвал тэдний дээд болоод доод үеийнхнийг ч “атгандаа” оруулж чадах тул залууусын анхаарлыг татахаар ухаан бодлоо уралдуулдаг билээ.
Орчин үед сошиал медиа хэрэглэгчид нас, хүйс харгалзахгүй өнгөлөг, визуал контентийг илүүтэй сонирхдог болсон тул инстаграм энэ сонирхлыг яв цав хангаж чаддаг.
Инстаграм нь хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ сонирхлыг үргэлж судалж, бүтээлч хөгжүүлэлтүүд хийсээр байдаг тул тэдгээрийг оновчтой ашиглан дагагчдаа нэмэгдүүлж, улмаар тэднийг харилцагч, худалдан авагч болон хувиргах зэрэг маш гайхалтай боломжийг олгодог.
Ингээд өмнө нь гаргадаг байсан түгээмэл алдаагаа засаж инстаграм хаягаа амжилттай хөгжүүлэхэд тань туслах зөвлөгөөг хүргэж байна.
Чанар муутай, бүтээлч бус зураг нийтлэхээс татгалзах
Өөрийн брэнд, амьдралын хэв маягаа бусдад хуваалцах замаар өөрийн үнэлэмжээ өсгөх цаашлаад орлого олох хүсэлтэй бол та хэзээ ч чанар муутай, бүрсгэр, гэрэл муутай товчоор хэлбэл гоо зүйн шаардлагад нийцэх зураг нийтэлж болохгүй.
Ингээд зурган контентоо сайжруулж, инстаграмын мангас болоход тань туслах бяцхан зөвлөгөөг хүргэе.
Намтар хэсгээ аятайхан бичиж чадахгүй байх нь хаягаар чинь зочлогсдын анхаарлыг үл татах хийгээд дагагчидтайгаа харилцаа үүсгэх боломжийг хаадаг. 150 тэмдэгтэд багтаан өөрийгөө хэн бэ, юу хийдэг вэ эсхүл бүтээгдэхүүн чинь яг юу вэ гэдгийг хүмүүс үүгээр мэдэх боломжтой.
Инстаграмын энэ орон зай нь ирээдүйн дагагчид болоод одоогийн дагагчдад бүтээгдэхүүн үйлчилгээг тань илүү сайн ойлгоход туслах үүрэгтэй. Тиймээс үүнийг бүрэн дүүрэн ашиглаарай.
Ухаалаг bio бичих зөвлөмж:
Хэтэрхий ойр ойрхон эсвэл маш цөөхөн зураг нийтлэх
Хэт ойр ойр эсвэл удаан хугацаанд алга болж байгаад жилдээ цөөн хэдэн зураг, бичлэг нийтлэх нь дагагчдаа алдах үндэс. Усанд хаясан чулуу мэт алга болох нь тэдэнд ямар нэгэн үнэ цэнэ нэгэн өгөхөө болсон учраас дагагчдаа алдах үндэс болно. Аль эсвэл хэт ойр давтамжтай, ямар ч зорилгогүйгээр, тодорхой мессежгүй зураг нийтлэх нь тэднийг залхаах, спам болохын цондон.
Тухайлбал, сэлфинд донтох буюу өдөр бүр сэлфигээ нийтлэх нь таны дагагчдын сонирхлыг бууруулна. Харин үүний оронд тэдэнд үнэ цэнэ өгөх контент бүтээгээрэй. 2-3 дараалсан сэлфигээ нийтлэх нь дагагчдын engagement-ийг үгүй хийнэ.
Харин үүний оронд амар агуулгатай контентийг хэзээ, хэрхэн нийтлэх, хэдийд хэрхэн нийтэлбэл олон хүнд хүрч болох талаар инстаграмын алгоритмд анализ хийж дадаарай.
Зургандаа түүхий тайлбар бичих, бүтээлч хандахгүй байх
Таны нийтэлсэн контентийн тайлбар тухайн контентийг амилуулагч, үзэгчид саатан харах шалтгааны 50 хувь болдог тул хагас дутуу эсвэл хэт нуршуу байх нь зохимжгүй. Сайтар эргэцүүлсэн, час хийсэн тайлбар бичих аваас контент тань амилж, дагагчид тань хариу үйлдэл үзүүлэх үндэс болно.
Ингэхийн тулд:
Дагагчдынхаа эргэх холбоог хангахгүй байх
Хэрэв та гэртээ үдэшлэг зохиочхоод тэдний сонирхлыг өдөөх ямар нэгэн зүйл зохиохгүй, хоол унд өгөхгүй байвал тэд цагаасаа өмнө яваад өгнө биз дээ?
Энэ бол дагагчдадаа анхаарал хандуулахгүй, хувиа хичээсэн байдлын илэрхийлэл. Хэрэв та бизнес эрхлэгч бол сэтгэгдэл бичих, стори-д чинь хариу үлдээх, DM бичих үндсийг хангах пост, тайлбар хийх хэрэгтэй.
Дагагчдынхаа оролцоог хангахгүй, тэдэнтэй харилцаа үүсгэхгүй байх нь монолог хийж байгаатай агаар нэг. Үүнийг блоггер, влоггер зэрэг контент бүтээгч байнга санууштай. Тиймээс таны контентийн niche буюу зорилтот хэрэглэгчидтэйгээ эргэх холбоот харилцаа үүсгэх хэрэгтэй.
Стратегигүйгээр инстаграмаа хөтлөх
Авахын тулд эхлээд өгч сурах гэдэг философи инстаграмын алгоритмд ч хэрэгжинэ. Та хандалтаа нэмэгдүүлж, дагагчаа өсгөхийн тулд өөрийн цаг хугацаа, сэтгэгдлээ харамгүй зориулж сурах хэрэгтэй.
Тохиромжтой хаштаг ашиглахгүй байх
Хаштаг-ын тусламжтай та niche буюу өөрийн зорилтот дагагчдыг татах боломжтой. Тухайн постныхоо агуулгатай нийцэх топ 9 хаштаг-ыг л оновчтой ашиглаж чадсан тохиолдолд таны пост зорилтот буюу ижил сонирхолтой хэрэглэгчдэд хүрч чадна.
Та бусдын постын хаштаг-ыг ухамсаргүйгээр хуулбарлах нь таны постны engagemant-ийг нэмэгдүүлэхэд туслахгүй. Хэрэв та гоо сайхны бүтээгдэхүүний нөлөөлөгч бол #beauty, гэрэл зургийн салбарт сонирхолтой бол #photogrpahy, аялах хоббитой бол #travel, #adventure гэх зэрэг контентийн тань агуулгад нийцах хаштаг ашиглах нь ижил сонирхол хоббитой хүмүүс таныг олох магадлалыг нэмэгдүүлнэ.
Ямар хаштаг үр дүнтэй болохыг мэдэхгүй байвал хайлтын хэсэг дээр түлхүүр үгээ бичвэл таны хандалт болоод engagement-ийг өсгөх олон арван хаштаг-ын цувааг инстаграм санал болгоно.
Инстаграм хаяг дээрээ лайв, стори, видео нийтлэхгүй байх
Та ядаж сард нэг удаа инстаграм дээрээ лайв хийснээр дагагчдад чинь мэдэгдэл очиж, таны хаягийг тэдэнд хоногшуулах үндэс болно. Өөрийн амьдралын хэв маяг, эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаас гадна асуулт хариултын замаар харилцаа үүсгэх, тэдэнд үнэ цэнэтэй мэдээлэл өгөх хэрэгтэй.
Стори-ны тухайд бидний гаргадаг дараагийн алдаа бол стори-гоо онцлохгүй байх буюу өөрийн хэв маягаа сурталчлахад зориулсан боломжийг ашиглахгүй байх явдал юм
Инстаграмаа хаягаа бизнесийнх болгож өөрчлөхгүй байх
Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээндээ зориулж буюу бизнесийн зорилгоор инсаграм хөтөлж байгаа бол нэн тэргүүний алхам бол тохиргоог нь бизнесийнх болгосноор хэмжээлшгүй боломжийг эдэлнэ. Инстаграмд бүртгэлтэй хэрэглэгчдийн хаягийн 80 хувь нь бизнесийн платформ байдаг. Учир нь инстаграм нь танд шинэ хэрэглэгчтэй болох, хандалтаа хянах, дотоод үзүүлэлт зэрэг өргөн боломжуудыг олгодог. Хаягаа ингэж өөрчилснөөр контентийн чинь агуулгад нийцсэн стил, форматыг санал болгох зэрэг инстаграмын сурталчилгааны feature–үүдийг ашиглах боломжтой.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|