A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 113 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 113 | |
|
Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтээр тооцдог. Учир нь энэ насны хүүхдийн шүд хамгийн эрүүл байдаг. Гэтэл манай улсад 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84% гэсэн үзүүлэлттэй байна. Тэгвэл 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл мөн л 94% буюу өндөр байр суурийг эзэлж байна.
Тиймээс энэхүү нийтлэлээр эцэг эхчүүд хүүхдийн амны хөндийг арчлахдаа түгээмэл гаргадаг таван алдааг мэргэжлийн эмчээс тодруулан ярилцлаа.
Нүүр амны их эмч, Эмч төлөөлөгч Б.Бадамдарь: Хүүхдийн шүдийг байнга шалгаж, тогтмол шүдээ угаахад нь хэвшүүлэх хэрэгтэй.
Сүүн шүд нь таны хүүхдийн нүүрний хэлбэрийг сайжруулж, байнгын шүдийг зөв байрлалд чиглүүлж, идэж ярьж сурахад чухал үүрэгтэй. Гэтэл дийлэнх эцэг эхчүүд “байнгын шүд гарах юм чинь гэсэн” хандлагаар сүүн шүдний арчилгаанд анхаарал сул хандуулдаг. Сүү, жүүс, тэр ч бүү хэл хөхний сүү гэх мэт хоол хүнсний үлдэгдлийг тогтмол цэвэрлээгүйгээс үүдэж бага насны хүүхдийн сүүн шүд эрт цагаасаа цоорч эхэлдэг.
Хүүхдийн сүүн шүд цоорсон бол дараа нь гарах байнгын шүдэнд судас, мэдрэлийн багцаараа халдвар дамжуулж байдаг. Энэ нь хэрвээ таны хүүхдийн нэг сүүн шүд цоороход араас нь гарч ирэх байнгын шүдэнд нянгаа дамжуулж байна гэсэн үг. Эргээд энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, унтах, идэх, эсвэл ярихад нь нөлөө үзүүлж эхэлнэ.
1. Нярай үеэс нь амны хөндийг цэвэрлэлгүй орхигдуулдаг: Ихэнх ээжүүд чихэрлэг зүйлс иддэггүй мөртлөө шүд нь цоорчихлоо гэж ирдэг. Хүүхдийн цахиур нь цухуйж эхэлсэн үеэс хүүхдийн амны хөндийг арчиж, цэвэрлэх хэрэгтэй. Сүүн шүд гарч ирмэгц хөхний сүү шүдэнд өнгөр тогтоож цоорол үүсэх эхний алхам бүрддэг. Тиймээс бага нярай гэлтгүй тогтмол цэвэрлэх шаардлагатай.
2. Хүүхдэдээ чихэрлэг, өнгө, амттай оо сонгодог: Дээрх хэлсэнчлэн чихрийн найрлагатай хоол, хүнс, шүдний оо нь хүртэл амны хөндийг хүчиллэг болгодог. Нөгөөтээгүүр хүүхдэдээ дан нүүрс ус ихтэй хоол хүнс өгвөл мөн л шүд цоорно. Шүлс бол шүдний пааланг эрдэсжүүлж, амны хөндийн салстыг чийглэж, хүчил шүлтийг тэнцвэржүүлэх чухал үүрэгтэй. Гэтэл чихэрлэг амттай шүдний оо хэрэглэхээр хүчиллэг орчинг бий болж шүд цоорох 1 хөшүүрэг болох магадлалтай.
3. Хүүхэд өөрөө шүдээ цоорсон эсэхийг мэдэхгүй: Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг байж болох гүнзгий цоорол бий болсны дараа эмнэлэгт ханддаг. Энэ бол таны хүүхдийн бие махбодод сөрөг нөлөө бий болсоор л.... байна. Шүд цоорол удаан явснаас үүдэлтэй олон дотоод эрхтнүүдийн өвчлөлийг бий болгож болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд амны хөндийг байнга шалгаж 6 сар дотроо эмчийн үзлэгт тогтмол орох хэрэгтэй.
4. Хүүхдийн жижигхэн амны хөндийд зориулж сойз сонгодоггүй: Хүүхдийнхээ амны хөндийд тохируулж сойз сонгох хэрэгтэй. Сойзны үс хатуу байх тусмаа буйл гэмтээдэг. Буйл гэмтсэнээр цус шүүрэх, шамрах гэх мэт үрэвсэл эхэлнэ. /Буйл урах, үрэвсэх нь хүүхэд хоол идэхэд хүртэл зовуурладаг/ Гэтэл сойз хатуу үстэй бол сайн цэвэрлэнэ гэж ташаа боддог. Нөгөөтээгүүр таны угааж буй сойз нь амны хөндийн бүх шүдэнд хүрч гүйцэд цэвэрлэдэг байх хэрэгтэй.
Жишээ нь: 1 настай хүүхдэдээ том толгойтой шүдний сойз сонговол 1 болон 2 араанд гүйцэд хүрч цэвэрлэж чадахгүй. 1 болон 2 арааны өнгөрт бүрэн хүрч цэвэрлэж чадахгүй бол хэсэг хугацааны дараа шүдний цоорол бий болно.Тиймээс нас насны онцлогт тохирсон, жижигхэн толгойтой, зөөлөн үстэй сойз сонгох нь чухал.
5. Фторын агууламжийг орхигдуулдаг: Хүүхдэдээ оо худалдан авахдаа савлагаан дээрх фторын агууламжид анхаарлаа хандуулаарай. Шүдний эмч нарын холбооноос хүүхдийн шүдний оонд агуулагдах фторын хэмжээ 500ppm-с ихгүй байх ёстой. Гэтэл насан хүрэгчдийн түгээмэл гаргадаг алдаа бол огт фторын агууламжгүй, амт, өнгөтэй оо сонгох буруу. Хүүхдийнхээ аманд орох зүйлээ сонгохдоо агууламж, найрлагыг нь зайлшгүй хараарай.
Зургаагаас доош насныханд фторын 1000-1500 ppm агууламжтай оо хэрэглэх нь хүүхдийн шүдэнд толботох эмгэг үүсгэх шалтгаан болдог.
Шүдэнд фторын агууламж нь цоорлын эсрэг идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг ч хүүхэд 500ppm-c их фторын агууламжтай оог хэрэглэснээр, хүүхэд түүнийг залгих улмаар шүд толботох эмгэг үүсэх магадлалтай.
Сав баглаа боодлыг сонгохоос илүүтэй амт, химийн найрлага, фторын агууламжийг нягтлах нь чухал.
Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК: www. nanointernational.mn
Бүтээгдэхүүнийг хүргэлтээр авахыг хүсвэл: https://www.goshop.mn/20/allitem
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|