A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |
|
Онлайн худалдаа нь орчин үеийн завгүй нийгэмд цаг хугацаа хэмнэсэн, оновчтой шийдэл билээ. 2020 оны судалгаагаар дэлхий даяар 2.05 тэрбум онлайн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Харин 7.8 тэрбум хүн амын дөрөвний нэг буюу 26.28 хувь нь онлайн худалдааны идэвхтэй хэрэглэгчид ажээ.
Гэрээсээ, ажлаасаа, ер нь хаа ч байсан хэдхэн товч дараад хүссэн зүйлээ худалдан авахын сацуу захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүргэлтээр авна гэдэг хэний ч хувьд сайхан боломж. Гэхдээ онлайн худалдаа хийн цагаа хэмнэх гэж буй хүн бүр анхаарах ёстой санамж бий. Ингээд онлайнаар худалдан авагчдын түгээмэл долоон алдааг хүргэе.
Алдаа №1: Хувийн мэдээллээ хадгалан үлдээх
Хэдэн сарын өмнө үйлчлүүлэх дуртай онлайн дэлгүүрийнхээ вэб хуудас руу зочилж байхдаа би хэн нэгэн хувийн мэдээллийг минь хакердан, кредит картыг ашиглаж худалдан авалт хийснийг олж мэдсэн юм. Азаар захиалга баталгаажихаас урьтаж дэлгүүрээс хууль бус үйлдэл хийж буйг мэдэн захиалгыг цуцалсан.
Үүнээс хойш дахиж ашиглахаас л биш гэж бодон хувийн мэдээллээ хадгалах нь маш эрсдэлтэй болох талаар үнэтэй сургамж авсан юм. Хэн нэгэн таны мэдээллийг ашиглаж болохоос гадна дэлгүүрийн вэб хуудасны үйл ажиллагаа доголдох мөчид “урт гартан”-уудын хамгийн түрүүлж хийх зүйл бол харилцагчдын хувийн мэдээлэл рүү халдах юм.
Санамж: Хэрэглэгчийн нэр, нууц үгээ хадгалж үлдээх нь буруу биш ч худалдааны сайтад КРЕДИТ КАРТЫН МЭДЭЭЛЛЭЭ хэзээ бүү сануул.
Алдаа №2: Үргэлж онлайнаар худалдан авалт хийх
Хэдхэн алхаад очих дэлгүүрт илүү хямд буй барааг та заавал онлайнаар худалдаж авах байсан уу? Үгүй л болов уу. Харамсалтай нь хэрэглэгчдийн ихэнх нь уг алдааг гаргадаг байна.
Онлайн худалдааны гол агуулга нь цаг хэмнэлт боловч зарим тохиолдолд бэлэн барааны дэлгүүрээр зочилж, үнийн судалгаа хийх нь санхүүгээ хэмнэхэд тань тусална.
Алдаа №3: Буцаалтын журмыг уншилгүй орхих
Онлайн худалдаа хийхэд хамгийн чухал асуудлуудын нэг нь бараа буцаалтын журам юм. Үүнийг уншиж хэвшсэнээр бараа буцаалтыг зөвшөөрөх эсэхийг мэдэхээс гадна нэмэлтээр хэд хоногийн дотор буцаах, хүргэлтийн хөлсийг яаж шийдэх зэрэг олон асуултад хариулт авна.
Алдаа №4: Өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдлийг уншихгүй байх
Бараа бүтээгдэхүүний маркетинг-д хэрэглэгчийн эерэг болоод сөрөг сэтгэгдэл хүчтэй нөлөөлдөг. Хэн нэгэн таалагдсан сэтгэгдлээ бичсэн бол дараа дараагийн хэрэглэгчид эргэлзээгүй худалдан авдаг. Эсрэгээрээ ганц л хүний тааламжгүй сэтгэгдэл хэн нэгний худалдан авах сонирхлыг бууруулж болно.
Бизнес эрхлэгчдэд чухал нөлөөтэйгөөс гадна хэрэглэгч танд ч зайлшгүй анхаарах зүйл мөн. Тухайн барааны талаар нэгээр зогсохгүй тааруу сэтгэгдэл бий бол авах гэж яараад хэрэггүй.Тиймээс та бусдын сэтгэгдлийг уншсан хойно шийдвэрээ гаргаарай.
5. Алдаа №5: “Size chart” харалгүйгээр хувцас захиалах
Хувцас, гутал худалдан авах гэж буй бол брэнд бүр өөр өөр хэмжээ, стандарттайг санан үргэлж “size chart” буюу размерын хүснэгтийг харж хэвшээрэй. Жишээлбэл, Европ болон Ази хүмүүсийн хувцасны стандарт харьцангуй байдаг учраас хаанаас худалдан авалт хийж буйгаасаа шалтгаалж өөрийн размерыг зөв тохируулах нь дараа нь буцаах эсвэл зарах шаардлага гарахаас сэргийлнэ.
Алдаа №6: Купон ашиглахгүй байх
Мөнгө хэмнэх бас нэгэн арга бол купон карт буюу урамшууллын картыг ашиглах явдал. Ихэнх онлайн дэлгүүрүүд тодорхой шаардлага хангасны үндсэн дээр урамшууллын карт болон эрхийг бэлэглэдэг. Зарим нь вэб хуудасныхаа хамгийн дээр байрлуулсан байдаг ч урамшууллын системийг нь өөр хаанаас ч олж харах боломжтой.
Алдаа №7: Олон нийтийн WIFI ашиглан онлайн худалдаа хийх
Чөлөөт цагаараа кафед сууж байх үедээ үнэгүй интернетээр онлайн худалдаа хийх нь цаг, мөнгө хэмнэсэн үйлдэл мөн ч болгоомжтой хандах хэрэгтэй. Хамгаалалт муутай сүлжээгээр хувийн мэдээллээ ашиглан худалдан авалт хийх нь хакеруудад таатай боломж олгодог. Тиймээс гэртээ харих хүртлээ түр азнаарай.
Түүнчлэн банкны аппликейшн, төлбөр төлөх ямар нэг механизм ашиглах гэж буй бол үнэгүй WIFI-аар хэзээ ч бүү нэвтэр.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|