• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0
 

Дэлхий нийтийн хувьд зайнаас ажиллах нь шинэ эгэл байдал болон хувирч хүмүүс гэрийнхээ нэг өрөөг эсвэл нэг буланг гэрийн оффис болгон тохижуулах чиг хандлага руу хошуурч байна.

Ирээдүйд оройн зайг зохиомжлох дизайны  ямар арга хэлбэр зонхилох вэ? гэсэн асуултад  Бондын их сургуулийн бүлгийн сэтгэл зүйн профессор Libby Sander ийн хариулжээ.

Тахлын дараа дэлхий даяар компаниуд оффисийнхоо зай талбайг  илүү багасгах болно. Ирээдүйд хүмүүс гэртээ ажиллахыг илүүд үзэж тав тухтай, бүтээмж нэмэгдүүлэх,  эрч хүч өгөх орчныг эрэлхийлнэ.Тиймдээ ч гэрийн орчинг ажиллахад илүү таатай болгох шийдлийг барилга болон интерьерийн компаниуд чухалчилж дуу чимээ тусгаарлалт, илүү тохь тухтай болгохыг зорьж байна. Түүнчлэн бидний орон байрны зай талбай илүү ихсэж, бүрэн автоматажсан төхөөрөмжүүдээр тоноглогдоно. Хүмүүс оффис руугаа өдөр бүр очих хандлага үлэмж буурна.  

Ажлын байрны ашиглалтын зорилго нь багийн хамтын үйл ажиллагааны төв болж хувьсана. Тиймдээ ч оффисийн зохион байгуулалт тасалгаагаар хуваагдсан хэв загвар бус ажилчдын харилцаа, хамтын ажиллагаа, бүтээлч байдлыг илүүтэй дэмжсэн, сэтгэл зүй, бие физиологийн эрүүл байдлыг хангахуйц, задгай талбай бүхий орчин болж хувирна.

Харин одоо гэртээ оффисийн орчин бүрдүүлэх гэж байгаа танд зориулан практикт хэрэгжиж болохуйц зөвлөгөөг хүргэж байна.

Байгалийн гэрэлд ойр газрыг сонго

Байгалийн гэрэл нь орон зайг илүү том болгож харагдуулахаас гадна, гадаах орчныг харах  боломжтой байх нь хана ширтэж суухаас илүү таныг бүтээмжтэй, сэргэг байлгадаг. Мөн та хэсэг зуур завсарлага авч, гадаах орчныг ширтэж, нарны гэрлийг  мэдрэх нь төвлөрлийг нэмэгдүүлнэ.

Нэмэлт гэрэлтүүлгээр өрөөгөө тодруул

Интерьерийн сүүлийн үеийн трэндийг гэрийнхээ орчинд бий болгож led гэрлийнхээ тоог нэмэх нь таны гэрийн оффист цоо шинэ уур амьсгал нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр өрөө тань илүү саруул харагдахаас гадна, хэрэв та шөнийн шувуухай бол бүтээмжийг нэмэгдүүлэхэд гэрлийн нөлөө үлэмж их билээ. Дээрээс тусах гэрэлтүүлгээс гадна ширээний нэмэлт гэрэлтэй болсноор видео хурлын үеэр царай тань илүү гэрэлтэж харагдана.

Агаар чийгшүүлэгч

Орчны чийгшил, агаарын хэм нь таныг эрүүл эрч хүчтэй байлгах нэн чухал хүчин зүйлст тооцогдоно. Тэгэхээр ширээний орчимдоо агааржуулагч байршуулах нь таны арьсны тань чийгийг хангах, тоосжилтыг арилгаж, агаарыг цэвэршүүлнэ. Агааржуулагчийнхаа усанд амин тос, жимсний ханд зэргийг дусаавал бүр таатай мэдрэмж төрүүлнэ.

Компьютерийн хамгаалалттай шил

Хоногийн 24 цагийн гуравны нэгийг, тэр бүү хэл зарим хүн гуравны хоёрыг компьютерийнхоо урд өнгөрүүлдэг бол та нэн түрүүнд нүдээ хамгаалах шаардлагатай. Тиймээс дэлгэцний цэнхэр гэрлээс нүдээ хамгаалахаа шилтэй болоорой. Шилээ санасан үедээ биү ажлаа хийхдээ үргэлж зүүж хэвшээрэй, хэрэв байхгүй бол шинээр хийлгэх хэрэгтэй.

Чихэвч тогтоогч

Хэрэв та видео хурал, уулзалтуудад үе үе ордог бол хамгийн чухал төхөөрөмж болох чихэвчээ эмхэлж байх нь цаг тулсан уулзалтын үеэр чихэвчээ олохгүй сандрахаас сэргийлнэ. Ингэхийн тулд чихэвч тогтоогчтой болж тогтсон газраа чихэвчээ байршуулж дадаарай.

Тасалгааны ургамал

Ширээн дээрээ өдөржин шигдэх нь таныг хавханд орсон мэт мэдрэмж төрүүлж бүтээмжийг тань бууруулаад байна уу?  Тэгвэл ойр орчимдоо тасалгааны ургамал, цэцэг байршуулах нь таны ажиллах орчныг бүрэн "амилуулж" чадна. Ногоон ургамал нь агаар, орчны  бохирдлоос таныг хамгаалж стрессийн түвшинг бууруулах, сэтгэл заслын эмчилгээ болдог ач холбогдолтой.

Хөглөрсөн кабелын утсуудыг цэгцлэх хайрцаг

Суурин компютер, притерийн утас, цэнэглэгч, гэрэлтүүлэг, агаар цэвэршүүлэгч гээд хөглөрсөн олон кабелын утсыг цэгцтэй байлгах нь хүн бүрийн толгойн өвчин байдаг билээ. Тиймээс оффисийн булангаа илүү эмх цэгцтэй, минимал харагдуулахын тулд таны хөрөнгө оруулах ёстой дараагийн чухал хэрэгсэл бол кабелын утас цэгцлэгч хайрцаг юм.

Эргономикийн зарчмыг баримтал

Гэртээ оффис тохижуулахаар зэхсэн таны анхаарууштай дараагийн чухал зүйл бол эргономикийн цөөн хэдэн зарчмыг мэдснээр тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлнэ.

  • Таны сандал эргономикийн зарчмыг хангасан байх ёстой. Сандал болон ширээний өндрийн харьцаа зохистой мөн зөөлөн түшлэгтэй, байх ёстой. Ингэснээр таны хөл шалан дээр жийж хүрэхүйц байснаар тэгш суух боломжийг хангах нь нурууны суулт, ясны буруу хэлбэржилтээс сэргийлнэ.
  • Таны компьютерийн гарны байрлал нь эргономикийн зармыг хангасан байх ёстой буюу таны шуу газартай параллель байх шаардлагатай.
  • Таны дэлгэц эргономикийн зарчмыг хангасан байх буюу цэх суухад зориулагдсан, харааны түвшинд байх эсвэл түүнээс үл ялиг дээр байрлах ёстой.

Сайн сандалд хөрөнгө оруул

Та хамгийн багадаа 8 цагийн сандал дээрээ сууж өнгөрүүлэх тул гэртээ оффисийн орчин бүрдүүлэхдээ таны хамгийн чухал хөрөнгө оруулалт бол тав тухтай сандал байх ёстой. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч нурууны яс буруу хэлбэржих, хүзүү шохойжиж, мөрний булчин өвдөхөөс сэргийлсэн буюу эргономикийн зарчмыг хангасан сандал худалдан аваарай.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ