• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    117   |  
0

Нэг л мэдэхэд уйтай саарал өвөлж харьж, урин хавар иржээ. Хөл хориотой энэ үед хайртай ээж, бүсгүй, охин, дүүгээ эмэгтэйчүүдийн баяраар баярлуулах хамгийн сонирхолтой, шинэлэг аргыг танилцуулж байна. 

 
 

Санаанд оромгүй өглөөний цай

Хайрт ээж, бүсгүй тань өглөө сэрэхэд баярын тансаг ширээ угтвал сэтгэл нь хөдлөх нь гарцаагүй. Хэрэв ээж/эхнэр тань амттанд дуртай бол дуртай жигнэмгийг нь хийж үзээрэй. Өглөөний цайнд юу бэлдэх гэж гайхширч байвал энэ нийтлэлийг уншаарай.

 
 

Хайрын купон

Мөнгө зарахгүйгээр ээжийгээ, хайртай эхнэрээ, эгч, дүүгээ баярлуулмаар байвал тэдэнд тусгайлан зориулсан купон өгч болно. Тухайлбал сар эсвэл долоо хоногийн хугацаанд амралтын өдөр угаалга хийх, хооллосон аяга тавгаа угаах, гэрээ цэвэрлэх, хоол хийх, хоолны материал бэлдэх, дуртай хоолыг нь хийж өгөх, ариун цэврийн өрөөгөө цэвэрлэх, амралтын өдрөөр хүүхдээ харах, зэрэг ажлуудыг хийхээр гоёмсог цаасан дээр купон бичиж өгч болно. Ингэснээр хайртай ээжийгээ/эхнэрээ ямар их ажил нугалдаг байсныг ойлгоод зогсохгүй танай гэр бүлийн харилцаанд халуун дулаан уур амьсгалын нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

 
 

Эрхийн бичиг

Йог, фитнес, хэлний сургалт, нүүр будалтын сургалт, гоо сайхны салоноор үйлчлүүлэх эрх эсвэл netflix, edX, skillshare, linkedin, coursera зэрэг гадны томоохон сургалт, энтертайнмент үйлчилгээний бүтэн жилийн эрх өгөх нь хайртай эмэгтэйн тань карьерт хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт байж чадна.

 
 

Цагийг хамтдаа зугаатай өнгөрөөх

Ээжийнхээ, хайртай бүсгүйнхээ дуртай зүйлсийг хийж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Ингэснээр хайртай эмэгтэйгээ илүү сайн ойлгож, хамгийн нандин дурсамж бүтээх болно. 

Керамик аяга урлах, лаа, саван хийх, канвас зураг зурах зэрэг сургалтанд хамрагдах эс бөгөөс гоёмсог орчинтой кофешопт дуртай кофегоо ууцгааж сэтгэлийн үгсээ ярилцан, түүнд цаг гаргаарай.

Эсвэл гэртээ кино театр шиг орчин бүрдүүлж, попкорн болгож, хайртынхаа дуртай киног нь үзэж болох юм.

 
 

Өөрийн гараар хоол хийж өгөх

Хайрт ээж, үзэсгэлэнт бүсгүйнхээ дуртай хоол, амттаныг гараа гаргаж хийж, баярын ширээ бэлдэж баярлуулах нь хөл хориотой энэ үед гадуур хооллохоос илүү сэтгэлд хүрэх нь дамжиггүй. Ямар хоол хийхээ төлөвлөж, хүнсний материалаа хаанаас авах зэргийг жагсаалт гаргаж урьдчилан бэлдээрэй. Хэрэв та хоол хийхдээ муу бол интернетээр жор харах эсвэл найзууд, хамаатнуудаасаа асуугаарай.

 
 

Ээжийгээ/эхнэрээ эрхлүүл

Хайрт ээж/эхнэрийн тань сэтгэлд хүрэх дараагийн гэнэтийн бэлэг бол гоо сайхны салон, spa-гаар үйлчлүүлэх юм. Массажинд орох, маникюр хийлгэх гарцаагүй ядаргааг нь тайлж, тэднийг аз жаргалтай болгох нь гарцаагүй. 

Хэрэв spa, гоо сайхны салонд оруулах нь танд үнэтэй тусаж байвал, сарнай, ванны бөмбөлөг, давс, гоёмсог лаа авч ваннаа усаар дүүргэж, романтик орчин бүрдүүлж өгөөрэй. Жазз хөгжим, улаан дарс бэлдэж тавихаа март болохгүй.  Хайртай бүсгүй тань алжаалыг тайлж, арьсыг булбарай болгох романтик ванн түүний сэтгэлийг догдлуулах нь гарцаагүй.

 
 

Гэрээ цэвэрлэх

Хэрэв та эхнэрээ, ээжийгээ гоо сайхны газар руу илгээсэн бол эзгүй хооронд нь гэрээ цэмцийтэл цэвэрлээрэй. Өдөр болгон өчнөөн жил хэчнээн их ажил нугалдаг байсныг энэ өдөр танд ойлгуулах ёстой. Тиймээс тэдэнд талархсан сэтгэлээ илэрхийлж нэг өдөр хатан/ гүнж шиг амьдрах эрх олгоход буруудахгүй.

 
 

Ээж, эхнэрээсээ хол амьдардаг ч гэлээ гэнэтийн бэлэг барихаа бүү март

Залгаж мэндчилгээ хүргэхээс гадна, хүргэлтийн үйлчилгээ хөгжсөн өнөө үед баглаа цэцэг, дарс, шоколад, бялуу зэргийг ч болон илгээж түүнийг онцгой нэгэн гэдгийг мэдрүүлэхээ бүү мартаарай.

 
 

Мөнгөтэй цэцгийн баглаа бэлдэх

Уламжлалт цэцэг биш мөнгөтэй цэцгийн баглаа байвал ямар вэ? Ээж, эхнэртээ ямар бэлэг авахаа, юу хэрэгтэйг мэдэхгүй байвал, бэлэг бэлгийн "дээд" бэлэн мөнгөөр хийсэн цэцгийн баглаа өгч гайхшруулаарай.

 
 

Чин сэтгэлийн захидал илгээх

Сэтгэлдээ тээж явдаг ч хэлж зүрхэлж байгаагүй үгсээ гараагаа бичиж өгөх нь таныг ямар их сэтгэл, цагаа зориулсны баталгаа болно. Технологи хөгжиж бүхнийг хялбарчлах болсон энэ үед интернетээс дөрвөн мөрт хуулахаас илүүтэй бодож явдаг үсгээ гараараа бичих нь гарцаагүй хамгийн нандин бэлэг байх болно.

 
 
TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ