A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |
|
Хамгийн сайн эцэг эхчүүд хүртэл заримдаа алдаа гаргах нь бий. Энэ удаагийн нийтлэлээр эцэг эхчүүдэд төдийлөн асуудал мэт санагддаггүй харилцааны хэв шинжүүд, санамсаргүй гаргадаг хүүхэд хүмүүжлийн алдаанууд тэдний сэтгэл зүй, зан араншингийн төлөвшилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг харууллаа. Иймд эцэг эх та бүхэнд харилцааны дараах дутагдлууд ойр санагдаж байвал ахин бүү давтаарай.
Та сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэгч ээж аав юм биш биз. Тэгвэл дараах шалгуураар өөрийгөө тодорхойлоод үзээрэй
Сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлэгч эцэг эх:
Сэтгэл засалч, клиникийн сэтгэл зүйч, сэтгэл зүйн эрүүл мэндийн көүч, зохиолч Эми Морин-ий зөвлөгөөг хүргэж байна.
Түүнийхээр хүүхдээ үл тоомсорлох, айлгаж сүрдүүлэх, уйлахыг нь хориглох, өөрийн үгээр байлгахын тулгах, төгс төгөлдрийг шаардах нь тэдэнд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэхийн нэгэн адил сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхэд байхдаа мэдэрсэн зан төлөв болон сэтгэл зүйн асуудал насанд хүрсэн хойно нь сэтгэлийн эмгэг, харилцааны сул чадвартай, сөрөг хандлагатай нэгэн болж төлөвших хэлбэрээр илэрч цаашдаа “хортой” эцэг эх болж төлөвших үндэс болдог байна.
Сэтгэл хөдлөлөө гаргахыг нь хязгаарлах
Та хүүхдэдээ уйлахаа боль, гомдоллохоо зогсоо гэж хэлж байсан удаатай юу. Дийлэнх эцэг эхчүүд өдөр болгон эдгээр үгсийг хүүхдэдээ хэлдэг гэхэд мөрийцсөн ч болно. Энэ нь хүүхдийг мэдрэмж, сэтгэл хөдлөлөө бусдад илэрхийлдэггүй, хахир хатуу нэгэн болгодог байна.
Хүүхдэд том хүн шиг хариуцлага үүрүүлэх
Эрүүл, халуун дотно харилцаатай гэр бүлд эцэг эхчүүд, хүүхдүүд нас насандаа таарсан өөр өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарладаг бол харин “хортой” гэр бүлийн орчинд үүрэг, хариуцлагын энэ зарчим алдагдаж хүүхдэд насанд нь тохироогүй үүрэг даалгаврыг оноодог.
Хүүхэд өөрийнхөө насанд тохироогүй үүрэг даалгаврыг хүлээгээд ирэхээр өөрийн эрхгүй сэтгэл хямралд автаж, дарагдсан хүсэл эрмэлзэл н даамжирсаар стрессээс үүсгэн, сэтгэлийн дарамтад автдаг байна. Насанд хүрэгсэд найз нөхөдтэйгөө уулзах, фитнес, йог, бясалгалаар хичээллэх зэргээр стрессээс ангижрах өөрийн арга барилаа олчихсон байдаг бол харин хүүхдүүдийн хувьд хэрхэн стресс, сэтгэл зовоож буй асуудлаасаа ангижрах аргаа хараахан олж амжаагүй байдаг тул сэтгэлийн гүнд нь шарх болж үлддэг байна.
Сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл хөдлөл, бухимдлаа хянах чадваргүй байдал нь өөрийн наснаас ахадсан үүрэг хариуцлага үүрдэг хүүхдүүдэд түлхүү ажиглагддаг аж.
Харин хүүхдүүддээ дүү нарыг нь асруулах, гэр орны ажлыг нугалах, хоол унд бэлдэх, мал хуйгаа хариулах гэхчлэн наснаасаа ахадсан үүрэг хариуцлагыг нуруунд нь үүрүүлдэг бол энэ нь гэр бүлийн “хортой” нөхцөл болж хувирдаг.
Гэр бүлийн хүн гишүүн бүр үүрэг хариуцлагыг ижил тэгш үүрч сурах нь хүүхэд хожим гэр бүл зохиохдоо жендерийн тэгш байдлыг хангах, хүлээх хариуцлагаа ухамсарлах үндэс болдог байна.
Эрсдэл, бэрхшээлтэй нүүр тулахаас хамгаалах
Хүүхдээ тав тухгүй байдал сэтгэл зүй, бие махбодын бэрхшээлтэй учруулахгүйн тулд өмнүүр нь орж асуудлыг нь шийдвэрлэх нь тэднийг эрсдэл, даах асуудлыг шийдвэрлэх чадамжгүй нэгэн болгож хувиргадаг. Жишээлбэл, худал хэлж хичээлээс нь чөлөө авч өгөх, аливаа асуудлыг өмнүүр нь хэт орж шийдвэрлэх нь насанд хүрсэн хойноо эцэг эхээсээ хамааралтай нэгэн байх, эрсдэлийг зоригтойгоор туулах чадамжгүй, сэтгэл зүйн хувьд сул дорой нэгэн болгодог аж.
Зөвхөн амжилтыг нь шагшин, урамшуулах
Шалгалтандаа онц авах, аливаа тэмцээн уралдаанд түрүүлэх, ялалт байгуулах зэрэг хүүхдийнхээ зөвхөн амжилтыг нь урамшуулах нь насанд хүрсэн хойноо бусдыг хохироогоод ч хамаагүй санасандаа хүрч, юуг ч золиослоход бэлэн нэгэн болгож төлөвшдөг аж. Тэд худал хэлж, бусдыг хуурч, хулгайлаад ч хамаагүй хожино гэсэн сэтгэхүйтэй нэгэн болох магадлалтай. Иймд шинээр сурсан зүйлс, алдаанаасаа суралцсан ухаарал, хүндлэл, бусдад хүргэсэн тус зэргийг нь сайшааж урамшуулж байхаа бүү мартаарай.
Гүйцэлдүүлж чадаагүй хүслээ хүүхдээрээ гүйцэлдүүлэхийг тулгах
Эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдийнхөө үргэлжлэл гэж итгэдэг учраас сэтгэлийн гүн дэх аниагүй шархаа хүүхдээрээ эдгээх, гүйцээж амжаагүй хүсэл мөрөөдлөө тэднээр гүйцэлдүүлэх гэж тулгах нь тэднийг өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл тэмүүлэлгүй нэгэн болж төлөвшихөд нөлөөлдөг.
Иймд хүүхэд эцэг эх нь ямар нэг зүйл шаардахад дургүйлхэх, эцэг эх эсвэл хэн нэгний өмнөөс аливаа үүрэг хариуцлагыг хүлээж буй мэт хандлагатай, бие даан шийдвэр гаргах чадамжгүй нэгэн болж төлөвшдөг. Тэгэхээр хүүхдээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тулгах бус өөрийнхөө хүсэл сонирхолд тулгуурлан шийдвэр гаргах боломж олгож хэрэгтэй.
Зөвхөн төгс төгөлдрийг л хүлээх
Хүүхддээ өндөр хүлээлт, шаардлага тавих нь тэднийг боломж, потенциалаа тултал мэрийх хүчин зүйл болдог ч гэлээ байнга төгс төгөлдрийг хүсэх нь тэднийг сэтгэлийн дарамт, өөртөө итгэлгүй нэгэн болгодог.
Тиймдээ ч хүүхэд хүсэж, зорьсноо хараахан биелүүлээгүй байх, алдсан тохиолдолд би хангалтгүй, би болоогүй, би чадаагүй, би чадамжгүй нэгэн гэсэн хувийн үнэлэмж доогуур нэгэн болж төлөвшдөг хандлагатай.
Өөрийн үгээр байлгахын тулд айдаст автуулах
Хүүхдээ хүлцэнгүй өөрийн үгээр байлгахын тулд айлгаж, сүрдүүлэх нь хожим томоохон сөрөг үр дагаврыг дагуулдаг байна. Тиймдээ ч хүүхэд юуг зөв гэж итгэж найдаж байгаагаасаа илүүтэй, болзошгүй айдаст тулгуурлан шийдвэр гаргах, бусдыг айдаст автуулагч ёс зүйн хувьд доголдолтой нэгэн болж төлөвших үндэс болдог байна.
Аливаа д "би л буруутай” гэсэн сэтгэл зүйтэй болгон төлөвшүүлэх
Түүний хэрэгцээ, шаардлага сайн сайхан ирээдүйн төлөө зовж, зүдэрч ажиллаж байна хэмээн үе үе сануулж, яншаа эсвэл үнэхээр хайртай л юм бол хэлснээр минь хий гэх мэтээр байнга хэцүү шаардлагуудыг тулгах нь хүүхдийг аливаад гэмт буруутай гэсэн сэтгэл зүйтэй нэгэн төлөвшүүлдэг байна.
Ингэж хандсаар байвал хүүхэд тань ирээдүйн хайртай, дотны хүмүүсээ буруутгах, эсвэл өөрөө үргэлж буруутан мэт хандлагатай, сул дорой нэгэн болж төлөвшдөг.
Хувийн орон зайд нь хэт халдах
Эцэг эхийн шийдэмгий бус, “хортой” орчноос гарах зориггүй байдал нь хүүхдийг мөн л аймхай шийдэл гаргах чадамжгүй болж төлөвшихөд хүргэдэг байна.
Багаас нь тэднийг хэрхэн хариуцлага үүрүүлж сургахгүй, юу хийж чадах талаарх итгэл өгөхгүй байх, хувийн орон зайд нь хэт халдах нь тэдний сэтгэл зовнилыг нэмэгдүүлээд зогсохгүй гэр бүл зохиох насан дээрээ хариуцлага ухамсарладаггүй, бие даасан бус нэгэн болдог байна.
Үүний үр дүнд тэд бүхнийг хяналтад байлгах дуртай, захирангуй нэгэн болоход нөлөөлдөг аж.
Хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хуваалцахгүй байх
Хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг нь хангаж өгөхөөс илүүтэй сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нь хуваалцаж өсгөх нь тэдний сэтгэл зүй, зан араншингийн хөгжилд үлэмж нөлөөтэй байдаг. Өдөр шөнөгүй завгүй ажиллан, гэртээ байх хугацаандаа ч мөн ажлаасаа хөндийрч чадахгүй эсвэл гэртээ байхдаа хүүхдэдээ анхаарахгүй байх нь хүүхдийн сэтгэл зүй, зан араншингийн төлөвшилд сөргөөр нөлөөлдөг аж.
Сэтгэл зүйн төлөв байдлаа эцэг эхтэйгээ хуваалцаж өсөөгүй хүүхдүүд ирээдүйд сэтгэл хөдлөлөө зөв удирдах, эрүүл, аюулгүй харилцаа үүсгэхдээ бэрхшээлтэй тулгардаг байна. Иймд ямар ч насны хүүхэдтэйгээ харилцахдаа том хүний байр суурьнаас бус тэдний хамгийн сайн найз нь мэтээр хандаж, ойлгохыг хичээж, сэтгэл зүйн асуудлыг нь хуваалцаж чаддаг нэгэн байгаарай.
Эх сурвалж:
Insider.com
brightside.com
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|