A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |
|
Шалгалтанд бэлтгэх гэж байна уу? Тэгвэл дараах 10 зөвлөмжийг ягштал дагаж хүссэн дүнгээ аваарай! Санаж яв, ТА ЧАДНА.
ХАНГАЛТТАЙ ХУГАЦААГ ГАРГА
Цагийг нь тулгаж бэлдэх хэрэггүй харин хангалттай хугацааг тавь. Нарийн төлөвлөгөө гарган, цагийн хуваарилалтыг сайн хийгээрэй. Сахилга батыг баримталж, шалтаг тооцолгүй яг цагтаа суугаарай.
СУРАЛЦАХ ОРЧНОО ЦЭГЦЭЛ
Ширээн дээр чинь сурах бичиг, дэвтрээ дэлгэх хангалттай зай бий уу. Хэт харанхуй орчинд суух юм биш биз? Сандал нь тухтай, хөлд эвтэйхэн байнау уу? Тоглоом, утаснаас хол байна уу? Үзэгдэх орчин буюу ширээн дээр зөвхөн шалгалттай холбоотой зүйлсийг байршуулж, анхаарал сарниулах бусад эд хэрэгслийг далд хийгээрэй. Анхаарал төвлөрүүлэхийн тулд тохируулан чимээгүй орчинд суух эсвэл намуухан ая сонсож болно. Хүн бүр өөр өөрийн онцлогтойг санаж, өөрт тохирох орчноо бүрдүүл.
ГРАФИК, ДҮРС АШИГЛАХ
Сурч буй зүйлээ график дүрс ашиглан эмх цэгцэд оруулснаар эргүүлэн санахад хялбар. Тухайн сэдвийг уншиж эхлэхийн өмнө мэддэг бүх зүйлээ цаасан дээр буулгаад, сэдвээ уншиж дууссаны дараа дутуу ойлголттой болон буруу бодсон санаагаа засаарай. Хаана ч авч явахад хялбар хийснээр, та дэлгүүрийн дараалалд зогсож байхдаа ч шалгалтдаа бэлдэх боломжтой шүү.
ТАРХИНЫ АМТТАН
Юу идэх чинь тархины үйл ажиллагаатай шууд холбоотой тул түргэн хоолноос зайлсхийх хэрэгтэй. Загас, самар, жимс зэрэг шим тэжээлтэй хоол хүнсийг сонгох нь бие махбодын хувьд эрүүл байлгахын зэрэгцээ ой тогтоол сайжруулж, анхаарал төвлөрөхөд туслана. Шалгалтын өдөр юу идэж болох, болохгүйг сайн судлаарай.
ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ДЭЭР АЖИЛЛАХ
Өмнөх шалгалтын материал дээр ажиллах нь хамгийн үр дүнтэй арга билээ. Боломжтой бол яг шалгалт өгч буй мэт орчинд хугацаа тавьж хийхийг зөвлөж байна. Үүний дараа ямар асуултад хамгийн их цаг зарцуулж буйг тогтоон тухайн сэдвээ дахин давтаарай.
ТОГТМОЛ ЗАВСАРЛАГА АВ
Олон цаг бэлдэх нь амжилтад хүргэнэ гэдэг өрөөсгөл ойлголт юм. Марафонд бэлтгэж байна гээд 24 цаг тасралтгүй гүйхгүй биз дээ Үүний адил удаан хугацаанд суухаар төлөвлөсөн бол тогтмол хугацааны давтамжтай завсарлага авч амрахыг зөвлөж байна. Өдрийн цайны дараа тав, арван минут нарлахад болохгүй зүйл байхгүй шүү дээ.
ХАРИУЛТАА БУСДАД ТАЙЛБАРЛА
Эцэг эх, дүү нартаа тухайн сэдвийн талаар тайлбарлаж өгөөд үзээрэй. Бусдад ярьснаар өөрийн эргэлзэж буй хэсэг буюу бүрэн гүйцэд ойлгохгүй байгаа зүйлээ мэдэж авна. Тэгээд тухайн хэсгийг дахин судаллах нь зөв.
БАГ БОЛОН ХАМТАРЧ АЖИЛЛА
Нэг зорилготой найзуудтайгаа нэгдэж хамтран хичээлээ давтах. Чиний сайн мэддэг зүйлийг найз тань мэдэхгүй байвал тайлбарлаж өгөх, эсвэл найз нь чамд маш ойлгомжтой тайлбарлаж өгнө шүү дээ. Хамгийн гол нь яг тогтсон цагт хичээлээ хийхгүй бол маазрах, сэдвээсээ хазайх магадлалтай шүү. Сахилга батыг чандлан сахья.
ШАЛГАЛТЫН ӨДРӨӨ ТӨЛӨВЛӨ
Шалгалтын өмнөх өдөр сандрах бус эртнээс төлөвлөөрэй. Шалгалтын үеийн дүрэм, журамтай уншиж танилцах, шаардлагатай зүйлсийг нягтлах, шалгалт авах газар руу очих зам, хугацааг мэдэх хэрэгтэй. Төөрөх, хоцрох гэх мэт тохиолдлоос болоод урт удаан хугацааны хөдөлмөрөө баллаж орхих бий.
УС, УС, УС УУ
Ус уух нь тархины үйл ажиллагааг дэмжих хамгийн чухал элемент. Шалгалтад бэлдэх үе болоод шалгалтын үеэр зохистой хэмжээний усыг тогтмол ууж хэвшээрэй.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|