• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    98   |  
0
 

"Дуртай зүйлээ хийж буй хүнд ажил нь хүртэл амралт мэт санагддаг" гэх үг бий.

Та өөрийн мөрөөдлийн ажлаа хийж байгаа гэдэгт итгэлтэй байна уу?

Энэ асуултад хүн бүр өөр хариулт өгөх байх. Хүн амьдралынхаа ихэнх хувийг ажилдаа зарцуулдаг тул дуртай ажлаа хийх нь нэн чухал.

Зарим хүмүүс өсвөр насандаа өөрийн хүсэл, сонирхлоо аль хэдийн тодорхойлж түүндээ хүрэх замд гардаг бол, нэг хэсэг нь 25 хүртлээ өөрийгөө ч олоогүй явах нь бий. Хэрэв хийх дуртай зүйлээ тодорхойлж чадахгүй бол, мөрөөдлийн ажлаа хэзээ ч олж чадахгүй гэсэн үг.

Хэдий хүн бүрд өөрийн цаг хугацаа гэж байдаг гэх ч дуртай ажлаа хийж байгаа хүн өөрийгөө ололгүй яваа нэгнээс сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хэд дахин эрүүл байдаг аж.

Та хийж байгаа ажилдаа дуртай бол:

  • Ажлын цаг хурдан өнгөрнө.
  • Ажлын өдөр дуусахад та эрч хүч дүүрэн байна.
  • Ажил дээрээ ер нь хаана ч гэсэн хүнтэй харилцах харилцаа сайжирна.
  • Та стрэссээс хол байна.
  • Хөдөлмөрийн бүтээмж өндөр байна.

Дуртай ажлаа хийж буй хүн аз жаргалтай байдаг.

Хүн дуртай юмаа хийж байхад амьдрал илүү утгатай байдаг. Ажлаа хийх үед унтаж, идэхээ хүртэл мартаж байвал та үнэхээр дуртай ажлаа олжээ гэж ойлгож болно.

 Хүсэж буй ажлаа хэрхэн олохоо хараахан тодорхойлж амжаагүй, хаа нэгтээ төөрч, будилж яваа хэн бүхэнд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. ХҮСЭЛ, СОНИРХЛОО ХАЙЖ ОЛ

Хийх дуртай зүйл чинь чухам юу болох, ямар зүйлд илүү татагддаг гэдгээ хамгийн түрүүнд тодорхойлоорой. Ингэхийн тулд төрөл бүрийн зүйл туршиж, түүнийгээ хийх явцад өөртөө ажиглалт хийн юунд илүү татагдаж буйгаа мэдээрэй.

Хамгийн гол нь гадаад харагдах байдалд ач холбогдол өгч, бусдад таалагдах гэж хичээх зэргээр өөрийгөө хуурах хэрэггүй бөгөөд дотоод сэтгэлээ сонсох нь чухал.

Hэгэнт өөрийгөө олж авсaн xүн хорвоo дээp aхиж юуг ч гээдэггүй.

2. ДАВУУ ТАЛАА ТОДОРХОЙЛ

Өөрт чинь чухам ямар чадвар байна вэ? Мөрөөдлийн ажлаа хийхэд шаардагдах ур чадвар надад бий юу гэж өөрөөсөө асуугаарай.

Хүн бүрд бусдаас илүү хийж чадах ямар нэг чадвар байж л байдаг.

 

3. МӨРӨӨДЛИЙН АЖИЛД ШААРДАГДАХ УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШ

Дуртай ажлаа хийхэд шаардагдах ур чадвар танд дутмаг байгаа бол даруй суралцаарай. Ингэснээр мөрөөдлийн ажлаа хийхэд нэлээдгүй алхам ойртлоо л гэсэн үг.

Энэ хорвоод ердөө нэг хувь нь авьяас, үлдсэн 99 хувь нь шаргуу их хөдөлмөр байдаг гэдгийг сана.

 

Хэрвээ та ямар нэгэн зүйлийг хэний ч шахалт дарамтгүйгээр, зөвхөн өөрийнхөө хүслээр, өөрийнхөө дураар хийж байгаа бол тэр чинь хийх дуртай зүйл чинь яг мөн.

4. ЯМАР ТӨРЛИЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ ТОХИРОХ ТУХАЙ ТЕСТ ӨГ

Миний сонсож байснаар Карьер хөгжлийн төв гэж байдаг. Тэнд хүний төрөлх зан араншин, сонирхол, ур чадвар дээр үндэслэн тухайн хүнд тохирох ажлуудыг тодорхойлдог тест бий. Та дээрх алхмуудыг ганцаарчлан хийж чадахгүй байгаа бол энэ арга танд тусална.

Өөрт тохирох зүйлээ олсны дараа уул өөд өгсөхөд танд илүү хурдан байх бизээ.

5. СОНИРХЛОО ДЭС ДАРААТАЙ БОЛГОЖ, ТӨЛӨВЛӨ

Өсвөр насанд Нараагийн явдаг бүжгийн дугуйлан ч гоё санагдаад, Энхжингийн саяхан хамрагдсан гэх залуу зохион бүтээгчдийн дугуйланд ч нэг явмаар санагдах үе хүн бүрд л тохиолддог.

Өөрийн хүсэж буй зүйлээ ололгүй хэт олон зүйлийг нэг дор хийх нь эцэстээ хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэгчийн үлгэр л болно.

Тиймээс зөвхөн өөрийн хийхийг хүсэж буй зүйлсээ сийрүүл. Түүнийгээ хамгийн чухлаас эхлээд ирээдүйд биелэх хүртэл нь жагсаагаарай.

Өдөрт өөрийгөө ядраалгүй бага ачаалалтайгаар зохистой төлөвлөж эхний зорилгодоо хүрсэн гэж үзсэнийхээ дараа дараагийн хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй.

6. БОЛОМЖ БҮРИЙГ АШИГЛА

Мөрөөдлийн ажилдаа өөрийгөө бүрэн тохирох хэмжээний хүн гэдгээ мэдсэнийхээ дараа бүхий л боломж бололцоог ашигла. Мэдээж чамд орж ажиллахыг хүсэж буй компани байж л таараа шүүдээ. Боломж олдох бүрийд түүнийгээ алдалгүй ашиглаарай.

Мэдээж бүх зүйл хялбар байхгүй, бас амар бүтэхгүй. Гэсэн хэдий ч шантралгүй, долоо унасан ч дахин нэг удаа босох хүчийг өөртөө хуримтлуулаарай.

 

Та боломжоо ашиглахгүй байгаа бол 100% алдаж байна гэсэн үг.

7. ДОЛОО УНАСАН Ч НАЙМ ДАХЬ УДААГАА ДАХИН БОС

Мэдээж хүссэндээ хүрнэ гэдэг амаргүй. Амжилттай яваа бүх л хүмүүс олон уналттай тулгарсан байдаг. Тэд унах бүртээ эргэж босдоггүй байсан бол өнөөдрийн амжилтыг гаргаж чадахгүй байсан байх.

Тиймээс нэг ажилд тэнцсэнгүй гэж шантралгүй, дараагийн боломжийг үргэлжлүүлэн хайж түүнийхээ төлөө тэмцээрэй.

Үүнээс илүү сайхан боломж хүлээж байгаа гэдэгт итгэн бүдэрсэн ч нулимсаа арчаад инээмсэглэн цааш алхаарай.

8. АЛДААНААСАА СУРАЛЦ

Уналт бүхэн алдаанаас үүдэлтэй. Алдаа бүхэн эргээд асар том сургамжийг өгдөг. Тиймээс цааш алхахдаа өмнөх алдаан дээрээ төвлөрч түүнийгээ засах замаар яваарай. Алдаанаасаа суралцсан хүн дахиж алдахгүй, бас асар их туршлагыг өөртөө хуримтлуулж байдаг гэдгийг сана.

Амжилт гэдэг бол алдаа гаргахгүй байна гэсэн үг биш. Гэхдээ нэг алдааг хэзээ ч давтаж болохгүй.

 

 

9. АМЖИЛТ ГАРГА

Амжилт гаргана гэдэг заавал алтан медалиар энгэрээ мялаах ойлголт биш.

Чи өөрийнхөө ур чадварыг сайжруулж, хүссэн ажилдаа орж, түүндээ зүрх сэтгэлээ зориулж өдөр ирэх тусам чадварлаг болж буй нь өөрөө амжилт юм.

 

Амжилттай хүн, амжилтгүй хүн хоёрын хооронд байдаг ялгаа нь давуу тал, мэдлэг дутагдсаных биш хүсэл зориг, сэтгэлийн тэнхээ дутагдах явдал юм.

 

10. АЗ ЖАРГАЛТАЙГААР АЖИЛЛА

Одоо чиний гарт хүссэн бүх зүйл чинь байна. Мөрөөдөж байсан ажил, хайртай хүмүүс чинь…

Хийж буй ажлаасаа аз жаргал, таашаалыг мэдэрч ажиллаарай. Хүний амьдрал, ажилд хандлага гэдэг хамгийн чухал.

Аз жаргалтай, эерэг хандлагатай хүн амжилтгүй явахыг би лав үзээгүй.

Тиймээс алхам бүрээсээ сайхныг мэдэрч, жаргаж ажиллах хэрэгтэй.

 
TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ