• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    96   |  
0
 

Сошиал медиагийн хэт хэрэглээ, анхаарал сарниулагч түм бум зүйл зүйлс, видео тоглоом, хэтэрхий завгүй амьдралын хэмнэл гээд өнөөгийн нийгэм эцэг эхчүүд, хүүхдүүдүүдийн харилцаанд  ангал үүсгэсээр хожим хүүхдээ танихгүй болтлоо өөрчлөгдсөнийг хараад толгойгоо сэгсрэх эцэг эхчүүд цөөнгүй. 

Хүүхдийн зан араншин хандлага бүрэлдэн тогтоход гэр бүлийн орчны харилцаа, уур амьсгал маш том орон зайг эзэлдэг. Иймд хүүхдийнхээ сэтгэл зүйн төлөв байдлыг аль болох анзаарч, аль болох үе тэнгийн мэт нээлттэй харилцаж чадвал эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа улам бэхжиж, сэтгэлийг нь зовоож буй элдэв асуудлаа танаас нууж хаахаа больдог. 

Заримдаа бид хүүхдүүдээ хооллох, хувцаслах, аюулгүй байлгах, боловсрол олгох зэрэг физиологи, оюуны хэрэгцээг нь хангаж өгдөг ч сэтгэл зүйн хэрэгцээг нь орхигдуулах нь олонтаа.

Хүүхэд сэтгэл зүйн хувьд тавгүй байгаагаа үгээр хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй тул ээж, аавтайгаа нээлттэй ярилцах дадлыг багаас нь суулгаж өгч, асуудлыг зөвөөр шийдэх, сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад нь таны тусламж маш чухал. 

Судалгаагаар дэлхий дахинд 8-15 настай нийт хүүхдүүдийн 28 хувь нь сэтгэл зүйн эрүүл мэндийн өөрчлөлттэй, үүнээс үүдэн ямар нэгэн тайвшруулах бодис, эм хэрэглэдэг байна.

Эдгээрээс:

  • Сэтгэл зүйн  өөрчлөлт-13.1 %
  • Анхаарал дутмагшил- 8.6%
  • Зан авир огцом өөрчлөгдөх -3.7%
  • Сэтгэл зүйн цочролд автсан -2.7%

Энэ тоон мэдээлэл юу өгүүлнэ вэ?

Алдаа гаргах, уур хүргэх тоолонд зандарч, шийтгэх нь хүүхдээ өөрөөсөө холуудуулахад хүргэдэг тул алдааг нь ойлгуулж, сөрөг сэтгэл  хөдлөлөө зөв удирдаж сурах, асуудлыг шийдвэрлэхэд нь хамгийн дотны туслагч нь байгаарай.

Иймд дараах 5 асуултын тусламжтай сэтгэл зүйн хувьд хүчирхэг, эцэг эхтэйгээ нээлттэй харилцаатай болгож төлөвшүүлээрэй.

1. Өнөөдөр сэтгэл санаа чинь ямар байна вэ?

Эцэг эхчүүд ажил ихтэй, зав багатай хэмнэлдээ баригдаад ердөө “юу байна  даа, өнөөдөр юу хийв” зэрэг өнгөцхөн асуулт асууж, гүн гүнзгий харилцаа өрнүүлэхгүй байх нь бий. Ийм байдлаар хүүхэдтэйгээ харилцаад байвал хүүхдийнхээ сэтгэлийг нь зовоож буй асуудлыг яриулж чадахгүй байх нь олонтаа. Харин өнөөдөр сэтгэл санаа чинь ямар байна даа? гэсэн асуулт хүүхэд өөрийн сэтгэл зүйгээ ойлгоход нь туслах төдийгүй  хүүхдийн тань дэлхий ертөнцийг танд нээж өгнө.

Энэ асуултын тусламжтай хүүхэд сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүсэл мөрөөдлөө тантай хуваалцах  төдийгүй, өөрийг нь чин сэтгэлээсээ сонсдог хүн байдгийг, амар тайван байдлыг мэдрүүлнэ.  

Юу болж бүтэхгүй байгаа юм гэж шалгаан, шүүмжилж, шийтгэхийн оронд чин сэтгэлээсээ сонсож ойлгож, туслахад бэлэн байгаагаа мэдрүүлээрэй. Өөрийн үзэл бодлоо тэдэнд тулгахын оронд тэвчээртэйгээр сонссоны дараа чамд миний тусламж, чиглүүлэг хэрэгтэй юу... би чамд зөвлөж болох уу, ямар нэг асуудалтай тулгарвал үргэлж  гэж асуух нь хүндлэл, итгэлийг төрүүлнэ.

2. Өнөөдөр чи надтай хамт юу хиймээр байна вэ?

Хүүхдэдээ цаг гаргах нь тэдэн таны өгч чадах хамгийн үнэ цэнэтэй бэлэг. Хүүхэдтэйгээ ярилцах, ямар нэг зүйлийг хамтдаа хийх үедээ утсаа оролдож, өөр зүйл давхар амжуулахын оронд, тэдэнд зуун хувь хүүхдэдээ зориулаарай.

Тэдний хийх дуртай зүйлийг нь хамтдаа хийхэд өдөрт 20-хон минут зарцуулж чадна биз дээ? Тийм бол өнөөдөр хамтдаа юу хийх хүсэлтэй байгааг нь асуухаа мартав аа?

3.Өнөөдөр чамайг баярлуулах, инээлгэх эсвэл....... юу тохиолдсон бэ?

Хүүхдээсээ өдөр болгон энэ асуултыг асуух байх нь тийм, эсвэл үгүй гэсэн “залхуу” хариулт авахаас сэргийлнэ. Мөн энэ асуултын тусламжтай хэн нэгэн танай хүүхдэд муухай хандсан, хүүхдээ дээрэлхүүлэх эсвэл хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт өртөж болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэхэд тусална. Ингэснээр хүүхэд ямар ч үед эцэг эх минь намайг ойлгодог, анхаарал халамж тавьдаг гэдгийг мэдэрч танаас ямар нэгэн зүйл нууж хаахгүй, илэн далангүй ярилцдаг болно. Энэ асуулт тэдний бяцхан ертөнцийг алган дээрээ тавьж байгаа мэт л харж, тэднийг илүү сайн ойлгоход тусална.  

4. Чи өнөөдөр юунд талархмаар байна вэ?

Энэ асуултыг хүүхдээсээ унтахаас өмнө эсвэл оройн хоолны үеэр асууж байснаар болж, бүтэхгүй байгаа зүйлст гомдоллохоос илүүтэй өөртөө хэдийн буй зүйлийнхээ үнэ цэнийг ойлгож, амьдралдаа, эцэг эхдээ, эргэн тойронд байгаа сайн сайхан бүхий л зүйлд талархдаг нэгэн болгож төлөвшүүлнэ.

5. Ээж/ аавдаа хэлэхийг хүсдэг ч хэлэхээс санаа зовж буй зүйл бий юу?

Бид хүүхдээсээ энэ төрлийн асуултыг тэр болгон асуугаад байдаггүй ч, гунигласан, эсвэл сэтгэл зовнисон түгшсэн байгааг нь нүүрний хувирлаас нь л мэдэрдэг. Энэ асуултыг хүүхдээсээ асууж дадсанаар тэдэнд аюулгүйн тойргийг үүсгэж өгөх буюу хүүхэд тань юу ч хийсэн бай та шүүмжлэхгүй сонсож, үргэлж түүний талд гэдгийг мэдрүүлэх боломжтой.  Өөрөөр хэлбэл тэд мэдрэмжээ, санаа бодлоо, сэтгэл зовнилоо тантай чөлөөтэй хуваалцах орон зайг бүрдүүлж байгаарай. 

Таныг эзгүйд тэдэнд ямар ч асуудал тохиолдсон бай хамгийн түрүүнд эцэг эхдээ хэлэх итгэл, зоригийг хүүхдэдээ энэ мэтээр багаас нь суулгах хэрэгтэй.

Тэд өөрт тохиолдсон хар бараан дурсамж, сэтгэлийг нь зовоож буй асуудлыг эцэг эхтэйгээ хуваалцсанаар шүүгдэж, шийтгэгддэггүй, харин ч ухаалаг шийдэл олж, сэтгэл хөнгөрсөн мэт тайван болдгийг мэдрүүлээрэй.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ