A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 161 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 161 | |
|
Давс өдгөө хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Аманд амтагдахгүй ч бидний өглөөний цайндаа уудаг овъёсноос авахуулаад, өдөр иддэг шинэ ногооны салат, ганц зүсэм бялуу гээд санаанд ороогүй хүнсний орцод хүртэл давс агуулагддаг.
АНУ-ын хоол хүнс, эмийн бүтээгдэхүүний холбооны судалгаагаар дунджаар өдөр 3,400 мг натри (давсанд агуулагддаг химийн элемент бөгөөд тэд үүнийг өдөрт авах ёстой зохистой хэмжээнээс 1000 мг-аар илүү) хэрэглэдэг аж. Хоол хүнсийг удаан хадгалах зориулалттай бүтээгдэхүүн төдийгүй амт оруулагч болгон ашигладаг байсан давсны хэрэглээ нь зохистой хэмжээнээс хэтэрснээр олон төрлийн өвчний эх үүсвэр болж байгаа бол дутуу хэрэглээ нь амь насанд эрсдэл учруулдаг байна.
Давсыг алттай адилтган үнэлдэг байв
Эрт дээр үеэс хүмүүс давсны чухлыг ойлгож зарим газар алттай адилтган өндрөөр үнэлдэг байжээ. Тухайлбал, эртний Ромд цэргүүдийн гавьяаг үнэлэн давсаар шагнадаг байж. Ялалт байгуулсан цэргүүд хүссэн хэмжээгээрээ давс авдаг гэсэн үг. Тиймдээ ч salary гэх латин үгний үндэс нь salt-аас үүссэн ажээ. Тэр ч бүү хэл 1962 онд хэвлэгдсэн Journal de la Société des Africanistes эрдэм шинжилгээний өгүүлэлд 1500 он хүртэл Этиоп улсаа мөнгөн тэмдэгтийн оронд давсаар арилжаа хийж иржээ. Энэ туршлага XX зуунтай золготол дэлхийн зарим улс орнуудад хэрэгжиж байлаа. Мянга мянган жил хоол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон хэрэглэгдэж, давсны төлөө дайн хүртэл дэгддэг байв. Давсны нөөцгүй улс орныг тусгаар тогтнолын баталгаагүй ч гэж үздэг байсан бөгөөд дайн болоход хамгийн түрүүнд давсны орд газрыг эзэлдэг заншил ч бас тогтсон байж.
Хүн төрөлхтөн хөргөгчийг бодож олоогүй байхад хоол хүнсээ муутгахгүйн тулд давсыг ашиглаж иржээ.
Давсгүйгээр бид “үхэх” байв
Давсалсан загас, давсалсан амны зугаа, давсалж хатаасан загас зэрэгт хүмүүс нугасгүй дуртай байдгийн шалтгаан нь бидний эд эсэд давс шаарддагтай холбоотой. Хүний биеийн бүх эсэд ион хэлбэрээр давс агуулагддаг. Эдгээр бичил ионууд биеийн эсүүд өөр өөрсдийн үйл ажиллагаагаа хэвийн гүйцэтгэхэд түлш болдог гэсэн үг юм. Тиймээс бид хөлрөх, эсвэл бие засахдаа давсаа алддаг тул бид хоол хүнсээр дамжуулан алдсан давсаа нөхөх шаардлагатай байдаг. Бусад бүхий л зүйлсийн адил бид давсыг зохистой хэмжээгээр хэрэглэх ёстой, хоол хүнснээс авах давсаа багасгаснаар цусны даралтыг багасаж гадна, зүрх судасны хэвийн үйл ажиллагаа алдагддаг гэнэ. Гэхдээ давсыг хэт бага хэрэглэх нь Hyponatremia буюу натрийн дутагдалд ордог бөгөөд энэ нь инсулинийг тэнцвэржилтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг, зүрх судасны өвчлөлөөс нас барах эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Healthline.com-ын мэдээлснээр нэг өдөрт авах ёстой давсны хэмжээ 186 мг байх ёстой бөгөөд энэ нь нэг цайны халбаганы аравны нэгтэй тэнцэхүйц хэмжээ юм. Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар дундаж Америкчууд өдөрт 3,4 гр натри хэрэглэдэг байна. Хэрэв та энэ хүмүүсийн нэг бол өдөрт авах давсны зохистой хэмжээнээсээ 18 дахин их хэрэглэдэг байна. Та гэрийнхээ давсны хэрэглээг багасгаад ч энэ тоог бууруулах боломжгүй гэнэ. Учир нь бидний хэтрүүлэн хэрэглэж байгаа давсны 70 хувь нь гадуур иддэг, эсвэл бэлэн, савласан хүнснээс үүддэг байна. Тэгвэл давсны хэрэглээгээ зохистой хэмжээнд байлгахын тулд конвенинс дэлгүүрүүдэд худалдаалагддаг савласан бэлэн хоол, эсвэл гадуур хооллохоо багасгаарай.
Давсны эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөллийг хүн болгон мэддэг, тэгвэл давуу тал нь юу вэ?
Давс IQ сайжруулдаг
Healthline.com-ийн мэдээлснээр дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь иодын дутагдалд орсон байдаг аж. Иод нь бамбай булчирхай болон тархины хэвийн үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй аж. Иодын дутагдал нь ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд ажиглагддаг бөгөөд, иодын дутагдалтай эмэгтэйчүүд иодын хэмжээгээ хэвийн авсан бол 10-15 түвшин өндөр IQ-тэй хүүхэд төрүүлэх магадлал өндөр байдаг аж.
Иодын дутагдлаас сэргийлэхийн тулд давсыг аль болох зөвшөөрөгдсөн бага хэмжээнд хэрэглэж, харин давсны хэрэглээний талаар өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй болоод байна. Тухайлбал, 1990 онд зохион байгуулагдсан Дэлхийн хүүхдийн төлөөх чуулганы үеэр давс болон иодын хэрэглээг онцолж кампанит ажил өрнүүлж, үр дүнд хүрсэн ажээ. Жишээлбэл, Казахстан улсын хувьд 90-ээд оны үед иодын дутагдалд хамгийн их өртсөн улсын нэг байсан бөгөөд нийт хүүхдүүдийн 10 хувийнх нь өсөлт нь зогсож, тархины хөгжлийн хувьд удаашралтай байжээ. Харин тэд иоджуулсан давсны хэрэглээгээ нэмэгдүүлснээр 2006 он гэхэд иодын дутагдлыг арилгаж чадсан үндэстэн гэж НҮБ нэрлэж байв.
Давсан сумтай буу зохион бүтээгээд саятан болсон нь
Хэдий давс нь өдгөө цалин хөлсөөр хэмжигдэхгүй байгаа ч маш том бизнес эрхлэх зах зээлд болоод байна. Бидний хүнсэндээ хэрэглэдэг давс хямдхан байдаг ч Гималайн уулсын ягаан давс нь хүнсэнд хэрэглэгддэг давснаас даруй 20 дахин үнэтэй байдаг аж. Гималайн давсаар хийсэн гэрэл Амазон сайтад маш үнэтэй зарагддаг бол, Болив улсад давсаар барьсан тансаг зэрэглэлийн буудал ч бий гэнэ. Үүнийг шахаж нягтаршуулсан 14 инчийн нэг сая давсан блокоор босгосон аж. Давсаар бизнес хийж буй бас нэг сонирхолтой санаа бол “ Bug-A” нэртэй давсан сумтай буу юм. CNBC-гийн мэдээлснээр зохион бүтээгч Lorenzo Maggiore нь хортон шавьжийг устгах санаа тээж явсны эцэст давсаар давсан сум бүхий буу хийснээр саятан болжээ. Түүний орон байрны хортон шавьж устгах Indiegogo кампанит ажил нь 500,000 ам.долларын санхүүжилт цуглуулж чадсан төдийгүй 2018 он гэхэд тус компанийн орлого 27 сая ам.долларт хүрчээ. Та бидний хүнсэндээ хэрэглэдэг жирийн давс ийнхүү нэгэн эрхмийг саятан болгожээ.
Бүх давс ижилхэн. Сайн, муу давс гэж байхгүй
Давсыг хаанаас олборлосноос шалтгаалж далайн, уулын, нуурын, калийн, жамц давс гэх зэрэг олон төрөл бөгөөд өнгө, амт нь өөр байх авч нэг нь нөгөөгөөсөө сайн эсвэл муу гэж байдаггүй, учир нь бүгдийнх нь натрийн агууламж ижил байдаг аж. АНУ-ын Зүрх судасны ассоциацын 2011 онд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан 1000 хүний 61 хувь нь натрийн агууламж багатай гэж боддог учраас далайн давсыг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг байна. Гэвч хүнсний иоджуулсан давс, болон далайн давс нв ижил хэмжээний натри агуулдаг тул нэг нь нөгөөгөөсөө сайн гэсэн ойлголт байдаггүй аж.
Давсны нэн түгээмэл хэрэглээ бол хоол хүнс биш юм
Давсны тухай бодох төдийд хоол хүнсний хэрэглээнд санаанд тань орж байна уу? Үнэн хэрэгтээ давсыг хамгийн их хэрэглэдэг зүйл бол өвлийн цаг халтиргаа үүсгэж буй мөсийг хайлуулахад өргөнөөр ашигладаг төдийгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шүлт болгон ашигладаг байна. Давсны дараагийн гол хэрэглээ бол лаа, саван, болон хуурай цэвэрлэгээний бодис үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг.
АНУ-ын геологийн судалгааны төвөөс гаргасан тайлангаар тус улсын давсны жилийн нийт хэрэглээг задалж авч үзвэл хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлд 3 хувийг ашигладаг бол засмал болон явган хүний замын мөсийг хайлуулах зорилгоор 43 хувийг ашигладаг байна. Ус 0º С-ийн хэмд хөлддөг бол усанд 10 хувийн давсны уусмал хийхэд хөлдөх температурыг -6 хэм болгож бууруулдаг бол, 20 хувийн уусмал хийхэд -16º С-ийн хэмд хөлддөг байна. Давс замд цацах нь байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүйгээс гадна фосфор, натри, хлор, хөнгөн цагааны нэгэн адил газрын хөрсөнд шууд шингэдэг аж.
Нью-Йорк хот давсны хэрэглээнд хязгаарлалт тавьж байв
Нью-Йорк хот нь 2006 онд транс тос хэрэглэдэг зоогийн газруудын үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалсан явдал нь тус хотын сүлжээ ресторанууд хоолны цэсэндээ хоол тус бүрийн калорыг оруулах хэв маягийг хэвшүүлсэн анхны хот болсон юм. Эцэст нь маш гайхширмаар үр дүн гарсан байна. Мөн 2010 онд тус хотын захирагч Майкл Блүүмберг “Үндэсний давсны хэрэглээг бууруулах санаачлага” (NSRI)-ыг хэрэгжүүлсэн бөгөөд хүнсний үйлдвэрлэлд үйл ажиллагаа явуулдаг газруудад давсны орц, найрлагыг 25 хувиар бууруулах сайн дурын хөтөлбөрт нэгдэхийг уриалсан юм. Үүний үр дүнд 6 жилийн дараа буюу 2016 онд тус хотын эрүүл мэндийн газрын тайлангаар энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн бөгөөд бэлнээр зарагддаг хоол хүнсний орц найрлагад дахь давсны хэмжээ 7 хувиар буурсан байна. Энэ кампанит ажил нь олон нийтийг натрын болон хүнс тэжээлийн зохистой хэрэглээний талаар боловсролыг амжилттай олгожээ.
Гэрийнхээ өнцөг булан бүрд давс цацсанаар танайд аз од, энх тайван, чинээлэг хангалуун амьдралыг авчирдаг гэнэ
Түүхийн турш , давс нь олон шашинд аливаа зүйлсийг бузар буртаг, дэвийг арилгах зорилгоор хэрэглэгдэж иржээ. Тухайлбал, буддын шашинд давс нь аливаа дэв, муу сүнсийг зайлуулах зан үйлд ашигладаг, оршуулгын ёслолд оролцсоны дараа муу сүнс дагахаас сэргийлж мөрөн дээр нь давс цацдаг байна. Нар зөв гэрээ тойруулж давс цацах нь муу энергийг зайлуулж, гэр орноо ариутгах төдийгүй аз, од, хөрөнгө дууддаг байна.
Эх сурвалж:
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|